Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » “Арсенал”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

GD Star Rating
loading...

Хэдхэн долоо хоногийн өмнө  Арсеналчууд  “quadruple”  хийх бодит боломжтой, маадгар алхаж байлаа. Тэдний хувьд бүх зүйл үлгэрийн мэт гайхалтай өрнөж байсан ч ганцхан долоо хоногийн дотор энэ бүхэн 180 хэм    эргэж, газар тэнгэр ниийлэх шиг болсон.   Бирмингэмтэй хийсэн лигийн цомын финалд халаасандаа орсон хожлоо сүүлийн мөчид  алдснаар азгүйтэл  эхэлсэн юм.  Дараа нь Барсагийн талбайд ганц ч хаалга руу чиглэсэн цохилтгүй бүрэн утгаараа “дээрэлхүүлж” Аваргуудын лигээс хасагдсан бол залгуулаад  нэр хүндийн илэрхийлэл болсон ФА цомын их шөвөгт “Юнайтед”-ийн өмнө өвдөг сөхөрснөөр “шаналал”-т долоо хоног шувтарсан билээ.

Хожигдол, гутралыг шүүмжлэл, гомдол үргэлж дагаж явдаг болохоор Венгерийн тухай элдэв яриа тэр дороо л босоод ирсэн. Венгерийг ер нь солилцоо наймаанд үргэлж гар татаж, хямд төсөр “өртөгтэй” дунд түвшний тоглогчдоор фенүүдийнхээ нүдийг хариулдаг гэх нь бий. Тэдгээр нь ихэнхидээ Франц тоглогчид байх бөгөөд эсвэл Францын лигээс ирсэн гэдэг. Яахав Венгер өөрөө Франц хүн болохоор нутгаасаа “бараа” татах нь байж болох л дээ. Гэхдээ хэрвээ Арсенал аваргын төлөө, цомын төлөө өрсөлдөхийг хүсч л байгаа бол дэлхийн хэмжээний супер оддыг мөнгө хайрлахгүй авчрах хэрэгтэй гэж зарим мэргэжилтнүүд бичдэг.

Ерөнхийдөө бол Венгер авьяаслаг залуусыг нээж олдгоороо өөрийн имиджийг бүрдүүлсэн ч тэдгээр залуусын боловсорч гүйцээд “будаа болгохыг” хүлээсээр байтал Буучдын фенүүдийн тэвчээр алдарч байх шиг. Хэрвээ энэ жил тэд цом (Премьер лиг) авч чадахгүй бол 2004 оноос хойш хойш  долоо дахь жилээ  дараалан цомгүй фенүүдээ гомдоож байна гэсэн үг. Тоглогч болгон ялалт амжилтаар цангаж, хүсэж явдаг болохоор илүү боломжтой багт очиж түрүүлье гэсэн санаа ч зарим Буучдаас цухалзах болсон.

Жишээлэхэд Сеск Фабрегас байна. Испани залуу Лондоны багт хичнээн үнэнч ч  гэсэн Барсагийн шургуу оролдлого, дарамт шахалт  гээд бүх зүйл санааг нь өөрчилөхөд чиглэж буй. Бодоод үзье л дээ.  Арсеналын үйлээ үзэж, үсээ зулгаагаад ч авч чадахгүй байгаа лигийн түрүү Барсад бол наад захын л асуудал. Бо бо Бонуст нь бас Аваргуудын лиг, Испаний цом,  Европын супер цом гээд цуварч өгөх бүрэн боломжтой. Угаасаа одоо ямар ч тэмцээнд түрүүлэх хамгийн өдөр магадлалтай баг гэвэл Барса л байгаа юм чинь.  Тийм учраас Венгер багийнхаа бүрэлдэхүүнийг илүү сайжруулж, арилжаа наймаанд их хөрөнгө хаях ёстой мэт. Бэртэл гэмтэл манайд саад болж байна л гэнэ. Баг болгонд л бэртлийн асуудал байдаг. Харин үүнийг сайн эмнэлэгийн баг, чанартай нөөц бүрэлдэхүүнээр шийдэх учиртай. Сайн нөөцтэй баг бол бэртэл гэмтэл төвөл удсан  ч  санаа зовоод гоншгоноод байх явдалгүй шүү дээ. Ингээд бүгдээрээ Арсеаналын наймааны үнэлгээг сонирхоцгооё.

1. Маруан Шамах (B-)

Хаанаас : Бордо

Хэдээр : Үнэгүй

Тоглолт/гоол : 39/12

Морокко довтлогчын “Эмирейтс” дэх эхлэл дажгүй байсан ч улирлын дундаас “суугаад” эхэлсэн. Ялангуяа он гарснаас хойш тэр ихэнхидээ сэлгээнээс л талбайд орж ирж байгаа. Үүнд мэдээж Ван Перси бэртлээсээ эргэж ирсэн явдал нөлөөлсөн. Премьер лигийн эхний 15 тойрогт Шамах зургаан гоол хийж, Аваргуудын лигийн хэсгийн тоглолтуудад гурван гоол хийсэн. Харамсалтай нь үүнээс хойш Шамахын гоол “дуусчихсан”.

Маруан Арсеналын довтолгоонд шинэ уур амьсгал, шинэ бололцоо авчирсан нь үнэн. 16-гийн талбайд орж ирсэн бөмбөгийг тэр нуруугаа ашиглан авч  бусаддаа цохих боломж бүрдүүлэх зэргээр багтаа тус болж байсан. Харин хоёр сарын дундуур өгсөн ярилцлагадаа “Он гарснаас хойш хичээгээд ч нэмэр алга. Ерөөсөө ямар ч урамгүй болчихлоо” хэмээсэн байна. Үнэгүй авсан болохоор Шамах тааруу байсан ч гэсэн Арсенал нэг их хохирохгүй байсан л дээ. Тиймээс дажгүй наймаа гэж болно. Эргээд формондоо ороод гоолоод эхлэх ч юм билүү. Цаг хугацаа  түүнд хангалттай байн шүү дээ.

2. Лоран Косельни  (B-)

Хаанаас : Лорьян (Франц)

Хэдээр : 8.7 сая фунт

Тоглолт/гоол : 36/3

Францын дээд лигт ганц улирал тоглосон, туршлага нимгэнтэй хамгаалагчыг авсан нь Венгерийн хувьд эрсдэлтэй шийдвэр байлаа. Лорьянд  байхдаа Косельни хайнга алдаа хэд хэдийг гаргаж шүүмжлүүлж байсан. Мөн ширүүн такль хийж хүн бэртээж ч байлаа.

Харин Английн хөлбөмбөгт хаа очиж Лоран их хурдан дассан. Бие хаа сайтай болохоор хүчний тоглолтод дээрэлхүүлээд байдаггүй сайн талтай. Ливерпультэй хийсэн эхний тойргийн тоглолтод  Косельни улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн ч  үүнээс хойш  нутаг нэгт Скиллачитай хамт Арсеналын ар талыг дажгүй л авч явж байна.

Барсатай хийсэн аваргуудын лигийн эхний тоглолтод мань эр үнэхээр сайн тоглосон гэдгийг хэн ч батална. Өөрөө ч энэ тулааныг  Арсеналын өмсгөлтэй хийсэн миний хамгийн шилдэг тоглолт гэж нэрлэсэн байна илээ. Харамсалтай нь    Лигийн цомын финалд Бирмингэмийн эсрэг хийсэн тоглолтод багийнхаа хожигдлын “үнэтэй” алдаа гаргасан нь карьерийнх нь хар толбо болон үлдсэн. Түүний алдааг Обефами Мартинс чулуу болгож Бирмингэм цомын эзэд болсон билээ.

3. Себастьен Скиллачи (D)

Хаанаас : Севилья (Испани)

Хэдээр : 3.5 сая фунт

Тоглолт/гоол : 28/2

Венгер хайж байсан туршлагатай төвийн хамгаалагчаа Севильягаас олсон. Арсеналын фенүүд ч ийм статустай тоглогчыг хүсэж байсан нь гарцаагүй. Томас Вермален улирлын эхэнд бэртэл авснаар Скиллачигийн гарааны эрх нээлттэй болсон ч үүнийгээ  тийм ч ашиглаж чадахгүй байна.

Венгер сүүлийн үед Журуг илүүд үзэх болсон нь санамсаргүй хэрэг бус. Скиллачи  үнэхээр урам хугалахаар хэмжээний тааруу тоглож байгаа. Түүнийг гараны гарсан тоглолтод Арсенал гоол алдаагүй тохиолдол тун цөөхөн байгаа. Энэ улиралд нийт 28 тоглолтод Скиллачи оролцсон. Хэр зэрэг хамгаалагч  вэ гэдгээ эдгээр тоглолтууад Себастьен хангалтай харуулаад байгаа.

4. Иенс Леманн (?)

Леманн эргэж ирсэн мэдээ олон хөлбөмбөг сонирхогчдыг гайхшруулсан байх. Зодог тайлаад багагүй хугацаа өнгөрсөн учраас форм энэ тэр гэж ярих нь утгагүй хэрэг. Гэхдээ хаалгачын хувьд арай гайгүй байх талтай.  Фабяньски,  Щесны бэртэлтэй байгаа учраас Альмуниягийн ар талыг  Леманн  дааж байна.
Вест Бромвичтэй хийсэн тоглолтод түүнийг камерийн дуран тоглолтын турш нилээд олон харуулсан. Магадгүй Альмуния тэр тоглолтод байсан шигээ тааруу байвал бид Леманныг удахгүй дахин талбайд байхыг нь харж магадгүй л юм.

Дүгнэлт : (C)

Өнгөрсөн жилийг бодвол Арсеналын бүрэлдэхүүн сайжирсан гэж үзэж  байна.  Гэхдээ л урьд өмнөх жилүүдийн адил Венгер эрсдэл хийж Английн хөлбөмбөгт дасаж чадах эсэх нь тодорхойгүй, танил биш залуусаар бүрэлдэхүүнээ нэмэгдүүлсэн.

Хэрвээ Шамах, Косельни хоёр Английн хөлбөмбөгт дасаж чадалгүй “flop” болсон бол дээрхи С үнэлгээ бүр (F) ч байж болох байлаа. Харин аз болж тэдгээр залуус урам хугалсангүй. Одоо Буучдад цомын “цангаа”-гаа тайлах найдвар байсаар л байна. Улирал дуусахад найман тойрог үлдсэн. Харин Юнайтедаас тэд таван оноо л алдаж байна. МанЮ-г бодвол өөр санаа зовох зүйлгүй болсон нь премьер лигийн өрсөлдөөнд сайн үзэхэд нөлөөлж мэдэх юм.

 

 

GD Star Rating
loading...
"Арсенал"-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь, 9.3 out of 10 based on 24 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. Real barcagiin unelgeeg gargaldaa.
    Real Barca ch geltgu er n busad ligiin tom baguudiin. Bux sitetuud n urgelj Premier League iluu bichxiin
    Soccer.mn l gaigui xaayadaa Liga BBVA n talaar daatstaixan medee niitlel bichex yuma.

    GD Star Rating
    loading...
  2. Vaancho says:

    Hi.. medej busad ligiiin unelgeeg gargah bailgui de.. gehde ehled medej nomer 1 ligiin baguudiin unelgeeg gariiishde… ter dunda nomer 1 bagiig n ehled “Chelsea”……. za ymar ch bsan ene medeelliig bichsen hun.. Vengert ih l gomdoj ywdag bololtoi.. xaxa.. za amjilt Arsenal’d

    GD Star Rating
    loading...
  3. HALA MADRID says:

    Hehe Arsenal ch hetsu shu ,
    zarim togloltond uneheer sn toglood bdg murtlu
    zarim dr ni heterhii muu. yer ni 1 sn od toglogch heregtei bh a
    1ch bish nileed hed.

    GD Star Rating
    loading...
  4. tmac says:

    arsenald ariin shugamd 2 toviin mash sain 2 hamgaalagch tegeed shildeg haalgach heregtei za tegeed boluul sain tseverlegch hogshin turshlagtai wilsher metiin zaluust yum zaaj oghoor tegeed l bol eron arsenal bujignuulj ogno do jaahan oron garna toglolt uzuuleh bish ariin shugam odoogiin baguudiin esreg toglohod sul bgad bn da gehdee gunners urgelj shildeg bag shu

    GD Star Rating
    loading...
  5. Baagii says:

    yu hutsaad bagn be chi. chi muu yu meddeg boloood iim medeelel gargaj bgan. nus chin yu ve.

    GD Star Rating
    loading...
  6. TwistnPool says:

    Wenger min oligtoixn toglogc erusu awkuma…6 jil gdg bol bid narin xuwid xeterxi udan bna…ymar c tsomgv…svvlde bvr wengerig xalsan dr c gj bodogdox ym…uln arsenald mash ix zvil xisen l de…gxde nged tsomgv bgad bwal vnexer uram alga….odo xd xdn turshlagata xamgalagc mun dundin shugama xvcirxegjvlex xeregte bna…rosicky ene trig odo ywulax xeregte….tr bendtner bna…

    GD Star Rating
    loading...
  7. ganbaa says:

    haalagch bol dajguiee hagasuud tseverlegch ch bas harin hoino unheer yaayda gesen 2 tuviin hamgaalagch l heregtei bgamda

    GD Star Rating
    loading...
  8. MG Liverpool says:

    EPLiihee tsomiig zawal awarai…Good luck Gunners!!!!!

    GD Star Rating
    loading...
  9. buya says:

    arsenal urjnan arshavin-g l hamgiin undur uneer avch dee. 17 biluu 18 sayaar avsiin dag. gehed , hajuud n tom baguud yaj baina . city bol tsatsaj bna shdee. chelsea say ovol aimar 2 naimaa hiilee. ter n odoo ur dungee ugch bna.

    GD Star Rating
    loading...
  10. TAIVANAA says:

    ARSENAL ODOO SAIN TOGLOGCH AWNA GEDGEE HELSEN SHD HARIN EREH ULIRLAAS AWNA BH ARIIN HAMGAAALT BAGA ZEREG ASUUDALTAI BAIGAA NI VNEN ENE JIL TSOMIIN EZED BOLNOO BI ITGELTEI BNA

    GD Star Rating
    loading...
  11. AAAA says:

    Фанатуудаа… Ливерпуулын Каррол, Суарез, Арсеналын Ван Перси, Челсигын Торрес, Маню-Нани, Реалын Роналдо, Кака, Барсагын Педро -ын Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  12. hariult says:

    Amihandaa l hamgaalagch avsan shd daanch ted nar ni muu baina odo sain haalgach tegeed 1 mundag hamgaalagch avah heregtei baih vermaelen bol sain shde tegeed Eto ch yumu 1sain dovtlogch avaasai

    GD Star Rating
    loading...
  13. Arsenal neeh sn naimaa yor hiidgushde ugaasa hiihchgui bh ter bagiin mongo wengeriin halaasand shuud ordiiin bolu eswel ezed n mongoo tatlaad bdiimu sonin l yum top bag mortloo dundaj baguudiin gargadag mongoosch baga mongo naimaand zartsuulhiin

    GD Star Rating
    loading...
  14. henry says:

    naimaand urgelj ashigtai ajilladag gants coach wenger

    GD Star Rating
    loading...
  15. Arsenal says:

    Энэ чинь яаж үнэлээд байгаа юм бэ? Челси, МанСити гэж одуудын оршуулга мэт баахан мөнгө цацчаад одоо Арсеналын доор нь л явж байна ш дээ тэгсэн хэрнээ B үнэлгээ авцан байх шиг…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: