loading...
“А” хэсгийн маргаангүй лидер Германы шигшээ Казахстаныг 4 : 0-ээр бут ниргэж ирэх жил “Польш-Украйн”-д зочлох замаа заслаа. Залуучуудаас бүрдсэн Йоахим Лөвийн ийнхүү урьдчилсан шатны таван тоглолтоос тав дахь хожлоо авч байна. Байерн Мюенхений довтолгооны хослол Мирослав Клозе, Томас Мюллер нар дээрхи дөрвөн гоолыг хийсэн.
Шүгэл дуугараад гурван минут өнгөрч байхад Клозе бөмбөгөнд хүрсэн анхны хүрэлтээ гоол болголоо. Тэрээр шигшээ багтаа 60 дахь гоол хийж байгаа бөгөөд бүх цаг үеийн мэргэн бууч болоход ойрхон байна. Томас Мюллер 25, 43 дахь минутад дубль хийж хэн нь гурван оноотой болох нь бараг тодорхой болсон. Ингээд 88 дахь минутад Клозе ээлжит гоолоо Сами Хедирагийн тусламжтэй оруулж тоглолтын эцсийн цэгийг тавьсан.
“B” хэсгийн гурван тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Оросын “Сборная” Армений талбайд зочилж гоолгүй 0 : 0-ээр тэнцэв. Сүүлд хийсэн гурван олон улсын тоглолтод Оросууд гоол хийсэнгүй. Үүнээс өмнө Бельги, Ирантэй нөхөрсөг тоглолт хийж ялагдаад байсан юм.
Хэсгээ тэргүүлж байсан Оросууд ийнхүү оноо алдсанаар урдаа Словакын алдлаа. Андоррын талбайд Словак очиж Филип Шебогийн гоолоор бүтэн оноогоо авч Оростой адил 10 оноотой болсон. Гэхдээ гоолын зөрүүгээр тэд илүү байгаа.
Мөн энэ хэсгийн Ирланд – Македоны тулаан н “Дублин” явагдаж 2 : 1-ээр талбайн эзэд буюу Ирландчууд хожил авлаа. Эхний үед Эйден Макгиди, Робби Кин нар дараалан гоолдож эх орондоо ялалт авчирсан. Сүүлд Иван Тричковски нэг гоол хийсэн Македонд нэр төрийг л авчирсан. Алдарт Жованни Трапаттонигоор удирдуулсан Ирландчууд хэсгийн хоёр лидерийн адил 10 оноотой болсон. Гэхдээ гоолын зөрүүгээр гуравт жагсах аж.
Бусад тоглолтуудын дүнг доор орууллаа. Урьдчилсан шатны ээлжит тоглолтууд ирэх лхагва гариг буюу 3 сарын 29-нд явагдана.
loading...





german ch ongotei bnada
loading...
Фанатуудаа… Ливерпуулын Каррол, Суарез, Арсеналын Ван Перси, Челсигын Торрес, Маню-Нани, Реалын Роналдо, Кака, Барсагын Педро -ын Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810
loading...
German ch delhiin awargiin bag shu de
loading...
gurj dani shazan bhiin
loading...
klose neere shigsheedee aimar gar shu! altan tolgoi klose
loading...