loading...
“Дельта авто сервис” ХХК хөлбөмбөгийн спортыг эх орондоо хөгжүүлэхийн төлөө олон зүйл хийж байгаа. Тэдний зохион байгуулдаг “Дельта кап” тэмцээн ч жил ирэх бүр хүрээгээ тэлж байгаа билээ. Саяхан манай шигшээ баг “Сhallenge cup”-н тэмцээний урьдчилсан шатанд Филиппиний багийг талбайдаа хүлээж авахад ч “Дельта” үндэсний шигшээгээ дэмжиж ажилласан.
Талбайдаа оруулсан гоол бүрийг нэг сая төгрөгөөр , дараагийн шатанд шалгарах юм бол 25 сая төгрөгөөр урамшуулахаар тэд амласан нь цаг үеэ олсон сайхан ажил байлаа. “Хөх Чононууд” ч урамтай тоглож дэлхийн хөлбөмбөгийн холбооны чансаанд 30 байрын өмнө жагсдаг “Азкалс”-ийг 2 : 1-ээр хожсон. Энэ амжилтад цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдийн уухайнаас гадна дэмжигч байгууллагуудын тус чамгүй байсан байх. Саяхан “”Дельта авто сервис” ХХК үндэсний шигшээ багийн нийт бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэрээ амласан ёсоор мөнгөн урамшууллаа гардууллаа.
Филиппиний хаалгыг мялаасан Д.Лүмбэнгарав, Б.Гарьдмагнай нарыг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулж, тоглолтын шилдгээ тодорсон ахлагч Д.Лүмбэнгаравт мөн нэг сая төгрөгийг гардуулсан. Цаашдаа ”Дельта”-гийн хамт олны адил монголын олон компаниуд эх орныхоо хөлбөмбөгийн хөгжилд тус нэмэр оруулна гэдэгт SN-н хамт олон итгэлтэй байна. Бид хамтдаа хичээж чадвал ажилт, ялалт заавал ирэх болно.
loading...





tiim shvv…Delta ih goyo ajil sedej …bugd ingej demjeesei te
loading...
amjilt husye ene DELTA serveciin hamt olond hul bumbugiig emjij ajildagolon kampani bii bolj baij l mongold maan hul bumbugiin une tseniig mongolchud maan oilgoh yostoi amjilt zaluusaa
loading...
5n nastai huuhd saynii temtseeniig uzhiin tuld 5000 tugrug bilet awna gej bsan.. eoooooooooooooe.. yu gesen ug we.. hulbumbug sonirhoj, durlaj bga 11s 5n nasnii huuhduud manai MGL’iin ireedui shuu de.. getel.. olon ulsiin temtseenee ted nart biletiig n 5000s 15000d zarj bdag.. uhsen teged hulbumbuguu xugjuulex geed bn ch gex shig
loading...