loading...
Копуудын хувьд шилжилтийн хүндхэн үе үргэлжилсээр байна. Улирал эхлээд удаагүй байхад Ливерпулийн фенүүдийн итгэлийг алдсан Яанк эзэд болох Жорж Жилетт, Том Хикс нар нилээд удаан суудлаасаа чангаасны эцэст байраа тавьж өгсөн. Тэдний орыг залгасан Бостонд байрлалтай ”New England Sports Ventures” компани Рой Хожсоныг улирал дуустал албан тушаалд нь үлдээх шийдвэр гаргасан нь бас л шүүмжлэл дагуулсан. Тухайн үед “Улаанууд” хүснэгтийн хомоол хамагч 18-р байранд бичигдэж, жинхэнэ хямарч байсан болохоор Хожсонд итгэх итгэл төдий хэмжээгээр багасаад байлаа.
Эрхбиш шинэ эзэнтэй болсон юм байна сайхан цаг ирэх байх гэж тэд найдаж байсан ч бүх зүйл бахь байдгаараа. Баг нь оноо алдсаар Хожсон өөрийгөө өмөөрсөөр он гаргасан. Ингээд Английн хамгийн аугаа түүхтэй багийн нэр хүндийг “шороо”-той хутгаж орхисон Рой Хожсон шинэ он гарснаас долоо хоногийн дараа л Ливерпулийг орхиж олон хүмүүсийн санааг амраасан билээ. Харин түүний орыг хэн залгах нь маргаантай сэдэв болж байлаа. Клубын домогт тоглогч асан Кенни Дэлглишт итгэх хүн олон байсан бөгөөд тэр ч ёсоор болж улирал дуустал “Хаан Кенни” түр дасгалжуулагчаар томилогдсон юм.
Олонхи мэргэжилтнүүд Ливерпулийн тааруу амжилтыг сэтгэлзүй шалдаа буусантай холбон тайлбарлаж байлаа. Энэ жилдээ Аваргуудын лигийн эрх авах боломжтой сайн бүрэлдэхүүн байсан ч байнгын хожигдол, гутралаас болж тэмцэх, өрсөлдөх урам зоригоо “Улаанууд” алдаад байсан. Харин Кенни Дэлглиш багт дутагдаад байсан тэр зүйлийг эргүүлэн авчирсан юм. Ямартай ч өдгөө Ливерпуль хүснэгтийн 6-р байранд Европын эрхтэй явж байна. Аваргуудын лигийн бүсээс найман оноо алдаж байгаа ч улирал дуусах болоогүй учраас үүнийг нөхөх бодит боломж бий.
Харин үүнийг хийхэд өвлийн цонхоор “Анфиелд”-д ирсэн Луйс Суарес, Энди Кэрролын хүч хөдөлмөр, гоолууд зайлшгүй хэрэгтэй байна. Тэр тусмаа Фернандо Торрес гэсэн том “брэнд” Челси рүү явчихсан болохоор эдгээр залууст найдахаас өөр зам “Улаанууд”-д алга. Рой Хожсоны түрүү зун авчирсан тоглогчид бараг бүгд “flop” болсон учраас шинэ Ливерпулийн сэргэлтийн эхлэлийг тэд л тавих ёстой.
1. Луйс Суарес (А)
Хаанаас : Аякс
Хэдээр : 23 сая фунт
Тоглолт/гоол : 5/2
Шинэ эздийн хийсэн анхны наймаа урам хугалсангүй. Суаресийн наймааг мөнгөний гарз, дэмий үйлдэл гэж мэдэмхийрч байсан хүмүүс Юнайтедийн эсрэг үзүүлсэн гайхалтай тоглолтынх нь дараа амаа барьсан нь лавтай. Хувийн ур чадвар өндөртэй энэ залуу зөвхөн гоол хийгээд зогсохгүй бөмбөгний төлөө идэвхитэй тэмцэж Жеррардын мөрөн дээр ирдэг их “ачааг” бага ч гэсэн хөнгөлж өгч байгаа.
Сандерлэндийн эсрэг тун эвгүй байрлалаас хийсэн гоол нь ч Копуудын итгэлийг өөртөө татахад чухал нөлөө үзүүлсэн. Одоо урд шугаманд түүнтэй “харцаараа” ойлголцдог нэмэлт довтлогч байхад л Суаресийн гоолууд хөврөөд эхлэх байх. Ирэх зуны цонхоор Ливерпулийн удирдлага ч үүнийг анхааралдаа авах байх. Таван тоглолтод хоёр гоолтой байгаа Уругвай залуу Ливерпулийн өмнөх замыг гэрэлтүүлж байна.
2. Рауль Мейрелеш (А-)
Хаанаас : Порту
Хэдээр : 10.7 сая фунт
Тоглолт/гоол : 34/5
Магадгүй Рой Хожсоны Ливерпульд өгсөн ганц гэгээлэг зүйл нь Рауль байх. Улирлын эхэнд Хожсон түүнийг тохирохгүй байрлалд тоглуулж байсан болохоор өөрийгөө тийм ч сайн харуулж чадаагүй байх. Угаасаа анх авахдаа Хавьер Машераногийн орон зайг нөхөх зорилготой байсан хэрнээ Хожсон түүнийг баруун жигүүрт тоглуулснаараа том алдаа хийсэн.
Шигшээ багтаа ч төвийн байрлалд тоглодог Мейрелеш “цэцэглэх” мөч гэхдээ ирэх учиртай байжээ. Тодруулбал “гайхал” Хожсоныг явсны дараа л жинхэнэ Раулийг Ливерпулийн фенүүд харсан гэхэд болно. Эвертоны эсрэг дебут гоолоо хийхэд нь түүнд баяр хүргэж байсан ч энэ бүхэн дөнгөж эхлэл гэдгийг олон хүн гадарлаагүй байх. Португал залуугийн гоолын цуврал Сток сити, Челси, Уиганы эсрэг үргэлжилсэн. Цаашдаа ч түүний гоолууд орсоор байна гэдэгт итгэж байна. Харин түүнтэй зөрөөд Барса руу явсан Хавьер Машерано ингэхэд “амьд” уу ?
3. Энди Кэррол (С)
Хаанаас : Ньюкэсл
Хэдээр : 35 сая фунт
Тоглолт/гоол : 4/0
Ливерпулийн спорт эрхэлсэн захирал Дамьен Комоллигийн хийсэн “эрсдэлтэй” наймаа. Их Британий түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч шинэ багтаа дебутээ хийх гэж сар гаран хүлээсэн. Одоогоор дөрвөн тоглолтод оролцоод байгаа ч Кэрролын ид шидийг Ливерпульчууд харж амжаагүй л байна. Жинхэнэ довтлогч хүнд байх бие бялдартай энэ залуугийн бусдаас ялгарах давуу тал дэндүү их.
Английн шигшээн ирээдүй учраас шүүгч нар түүнд арай өөрөөр хандана байх. Мөн хүчний тоглолт сайтай толгойгоороо маш сайн тоглодог учраас жигүүрээс ирсэн дамжуулалтуудыг барагтай бол алдахгүй. Ганц асуудал нь жигүүрээс дажгүй дамжуулалт өгчих тоглогч л Ливерпульд дутагдаж байна. Кэрролд саад болж мэдэх зүйл бол дарамт.
Хөлбөмбөгийн бүх цаг үеийн түүхэнд наймдугаарт бичигдэх өндөр үнээр ирж, хэвлэлийн нүүрэнд байнга 35 сая гэсэн үгстэй хамт “заларч” нь залуу довтлогчид мэдээж дарамттай. Хамгийн дуулиантай “азгүй” тоглогч болчихвий гэсэн айдас Эндигийн толгойд эргэлдэж л байгаа байх. Хүлээгээд харж л байхаас.
4. Кристиан Поульсен (D)
Хаанаас : Ювентус
Хэдээр : 4.5 сая фунт
Тоглолт/гоол : 21/0
Жорж Жилетт, Том Хикс нарын “том” тоглогч авчрах гэсэн оролдлого Поульсенээр дуусгавар болсон. Европын клубуудуд олон жил тоглож туршлага хуримтлуулсан түүнийг Ливерпулийн азгүйтлийг төгсгөл болгох тоглогчдын нэгээр нэрлэж байлаа. Гэвч бүтэлгүйтсэн. Бүр түүний тухай ийм онигоо хүртэл гарсан байсан.
Хаалгачын эсрэг ганцаараа тулсан үед юу хийх вэ ?
Поульсен : Аль болох хурдан өөрийнхөө хаалгач руу бөмбөгөө дамжуулна”
Харин Дэлглишийн эрин эхэлснээс хойш Поульсений тоглолт бага багаар сайжирсаар байна. Кенни ч түүний Блэкпуль, Вулверхэмптоны эсрэг үзүүлсэн тоглолтыг магтаж байсан. Ирэх зуны арилжааны цонхоор хамгийн түрүүнд “Анфиелд”-ийг орхиж мэдэх тоглогч.
Хаанаас : Челси
Хэдээр : Үнэгүй
Тоглолт/гоол : 26/2
Кэрролын тоглолтыг өндөр үнэтэй нь холбон шүүмжилж болох бол Жо Коулыг шүүмжлэхгүй байсан ч болох мэт. Английн шигшээ багт шинэ уур амьсгалыг авчирсан энэ тоглогчын карьерийг бэртэл гэмтэл чамгүй сүйрүүлсэн. Гэхлээ бэртэлгүй үедээ ч шинэ багийнхантайгаа сайн ойлголцож чадахгүй байгаа. Ливерпулийн өмсгөлтэй хийсэн лигийн дебут тоглолтдоо улаан хуудас хүртээд ер нь ч барзгар эхэлсэндээ “Анфиелд” дэх карьераа. Эргээд харахад долоо хоногийн 90,000 фунтыг Жогийн цалинд дэмий зарж байх шиг байна.
6. Милан Йованович (E)
Хаанаас : Стандарт лиг
Хэдээр : Үнэгүй
Тоглолт/гоол : 18/2
Рафа Бенитезийн явахаасаа өмнө хийсэн наймаа. Харамсалтай нь Рой Хожсоны ч тэр , Кенни Дэлглишийн ч тэр төлөвлөгөөнд Йованович байгаагүй. Серби залуугаас Ливерпуль хэзээ ч их зүйл хүлээгээгүй гэхэд болно. Гэхдээ Өмнөд Африкийн ДАШТ-д оролцсон, “Стандарт” лигт байхдаа мэргэн бууч байсныг бодох юм бол бас шүүмжлэхгүй ч байж болохгүй мэт. Угаасаа хичээгээд ч чадахгүй байгаа юм чинь юу ч гэхэвдээ.
7. Пол Кончески (F)
Хаанаас : Фулхэм
Хэдээр : 3 сая фунт
Тоглолт/гоол : 18/0
Хожсоны хийсэн хамгийн муу наймаа. Экс-Фулхэмийн зүүн ард Ливерпуль тун өгөөмөр загнаж дөрвөн жилийн гэрээ санал болгосныг яана. Харин өөрт нь өгсөн итгэлийг Кончески хугалж Ливерпульд үнэндээ юугаар ч тус болж чадаагүй. Өвлийн цонхоор доод лигийн Ноттингэм Форест руу зээлсэн нь ч зөв болсон юм.
Түрүү зуны арилжаа наймааны цонхоор авсан есөн тоглогчдоос Рауль Мейрелеш л гайгүй тоглож байна. Бусад нь үнэндээ хэрэг алга. NESV-н эзэн Жон Хенригийн томилсон Дамьен Комолли ерөнхийдөө Арсеналын арга барилыг барьж ажиллаж байгаа.
Өөрөөр хэлбэл ирээдүйтэй залуу тоглогчдыг хямд үнээр авчирч, бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэх. Гэхдээ Комолли хоёр л наймаанд гар бие оролцсон бөгөөд тэдгээр нь нилээд эртнээс Ливерпулийн “радар”-т орчихсон байсан тоглогчид.
Өвлийн цонхоор хийсэн хоёр том наймаа харин дажгүй байгаа. Луйс Суарес аргаа олчихсон бол Энди Кэррол арай л амжаагүй байгаа. Гэхдээ удахгүй байх. Уг нь өвлийн цонхоор сайн дамжуулалт өгдөг жигүүрийн хагас хамгаалагч руу “чичрэх” хэрэгтэй байсан юм. Жишээлбэл Яанг ч юм уу. Мэдээж Торресийн шилжилт гэнэтийн зүйл болсон. Үүнээс багийн төлөвлөгөө багагүй өөрчлөгдсөн байх. Энэ улиралдаа Ливерпуль аваргуудын лигийн эрхээ “зулгааж” чадвал зунаас арилжаа наймаанд илүү ухаалаг ажиллах хэрэгтэй байх.
loading...






We will Never Walk Alone! ireh zun ch nileen uurchlult hiih heregtei bgaam daa, heregteigeesee hereggui ni ih bolchood bna daa. Ene jil ch ingeed ungurch daraa jilees harin title-n tuluu ursuldunu duu Go Go Liverpool
loading...
yun title, daraa jil axiad 6r bairiin tuluu ursulduunu biz, uliral exlexed liverpooliin fanatuud tom tom yum yarij bgaa, uliral duusaxad daraa jil gj yaridag bizdee haha, hamgiin goe n daraa jil duusaxgvi yumdaa
loading...
ovliin naimaa l gehed 100ad say euro zarsan bna shd kk yun Real ve ! mongoni bag boltsiin bna shd Gerrard ni yavchhaar RedCITY boloh yum bna lda haha
loading...
jigvvriin toglogch heregtei bha adam jonhson ch ymu
loading...
Looserpool bytehgyi dee, ugaasaa ynwa duu n hyrtel shal gunigiin, deer rafa ochidog jil azaar ac- g hojison, caashdaa ch yavahgyi bhoo, devildchihsen yum chin, haha, yadaj ter sejgiin gunigiin duugaa soliosoi!!!
loading...
Хөлбөмбөгийг хүн тоглодог болохоос ямар нэгэн машин
тоглодоггүй Хэдий мэргэжлийн тоглогч боловч ямар ч хүнд
цаг хугацаа хэрэгтэй Дээрээс нь наймаанд орсон тамирчид өөрсдөө
наймааны тухай бараг юу ч мэддэггүй тэдний хувьд багаа солих нь ихэнхдээ гэнэтийн шийдвэр байдаг Тиймээс тамирчидыг ямар нэг удирдлагтай робот ч юмуу эсвэл сургуультай нохой шиг харж болохгүй л дээ
loading...
yaridag hoshnoguud bh yumaa
loading...
za minii bodloor roy hodgsonii naimaad F gesen unelgee ogj Kennygiin naimaand A gesen unelge ogmoor bnadoo
loading...
championship ruu uragshaa europa toglohoos aij bna tiimee liv uudee
loading...
oo baasnuudaa tenegteerei ta nar England tudiigui Europoos Liverpool shig Brand bagiig oloh gej zovno shu,gutsaad bgaarai Football medehgui maluud uhsenii chin chelsea umhii haltar har aristanuud,yum maanutd mal tsarialaad bgaarai,Ene bag bol Domogt bag shu,Europt ochood zahiin hunees asuuchih tegeed gutsaarai,amaa hamhi, okey
loading...
Энд заавал бусдын дэмждэг багийг хараагаад, муулах ямар хэрэг байнаа. Ялангуяа тэр Chelsea гээд нөхөр. Яасан Liverpool сайн байвал танай багт гай болох гээд байна уу? Үнэхээр сайн юм бол сайн багийг хожоод л аваргаа ав л даа. Харин ч олон сайн баг хожоод аварга болбол тэр хэрээр танай багийн нэр хүнд, EPL-ийн нэр хүнд сайжрина биз дээ. Тэрэнд чинь есөн шидээр хараах ямар хэрэг байнаа, чиний өчүүхэн тархи тийм хэмжээнд ажилдаг гэдгийг чинь л харуулаад байна гэхээс өөр юу хэлэхэв хэхэ.
loading...
Liverpool yaaj ch muudsan hentser Chelskie, Chutgur United-taigaa l bgaa bh. ene muu 2-g ch yanzalchihaad bdgiimaa
loading...
liverpooliig avargiin ligt orhoor igaad baigaa yumuu hogiin amitadkkkkkkkkkkkkkkkk
loading...
IREH JIL HETSUU BAIH BOLNO BUSAD BAGUUD ADILHAN SAIN TAMIRCHIDIIN ARAAS GUINE lIVERPOOLIIN MANAGERUUD HUGSHIN TAMIRCHDAASA SALAH TSAG BOLSON
loading...
heden t1vvdee ene bag ta nart ymar muu zvil hiisiin zvgeer l oor oorsdiinhoo demjdeg bagiig demjeed yvbal barav yun olon vgtein ingelee gd john henri ta nariig sonsood gutrah ymuu oorsdiigoo l hicheegeech
loading...
zaaa end ch ystoi heruul id urnuj bh shiw… chelsea ntr ch odo yuw de xaxa!!! esgii hiih gazar nohoi hereggui gegcheer red devil bandi min chi baga daldganaarai ok!!! chi tm ariun nandin amitan ym bn te duu sonshoor sejig ni hured bdg….xaxa cham shig iimerhu daldganasan batsaan Aguu Klubiin Aguu duug muulah ch arai blogui bhaa!!! tged ch ene duu chinii heled bga shg tm gunigiin duu bish shde dvv min…!!! Liverpool Uragshaa!!! You’ll Never walk Alone!!!!!
loading...
mongolchuudaa soyltoi bh tiim hetsuu bishshuuu.zugeer l sanal bodloo huwaaltsldaaa.
loading...
D gnuu ydj C bj bloogui yumuu bi barcagiin fanataldaa thde liverpooliin naimaa nileen nudee onsonshde
loading...
Paahhhhh, red devil guai sonsoj bai ter loserpool chin manin geed bgaa bagiig chin anfield d jinhene nusaar chin hojson doo haha 2 gol hamgaalalgch bhgu bsan l geed bgaan huuhduud min ta nariin bag iim l doroi shd heden toglogchid n gemtehed shaldaa buudag archaagui bag. Yarival yarih yum bii shuu red devil guai. Hamgiin gol n ter aguu baguudiig loserpool geed bgaa bag chin yaagaad hojood bgaa yum bol? haha chelski g bur talbai deer n hussan shd tststs yaana daa yana,
loading...
Alia sda uuruu jinhene alia yum yaridag bna shd, bid neh unetei toglogchid avaagui tesen hernee delhiin hemjeenii toglogchid uuniig yu gej tailbarlah uu? Chi zugeer ter chelsea t1 garuudiigaa l tegj bluecity gej nerlene biz say l gehed manai 6 toglogchidiin hagas unetei n tentsuu toglogch avtsan nuguuduh n gol ch hiihgui iim l bna
loading...
Duunii huvid angli medehgui humuus ter duund durgui bdiin gesen shuu YNWA
loading...
zugeer l Liverpool gedeg bag TUGS gedgiig l sana… darvagaa medej yav sugiin batsaanuudaaa
loading...
ene CaRROL ej alialagchiig yah gej iim unetei avsiin
loading...
carroll ntr bvdvvn sdakuudiig yun unetei avdiin. deer ni liverpool iin fannuutuud yu gd hutsaad bnaa. hoshnog bugsuur ni duudaad uursdiinhuu te1giiig l haruulaad bgn u ta nar? unelgeend ni d bish f bnshd barag. liverpool iin fannuutuud zvgeer duugui bai za yu? top4 orchood ingej tom dugaraarai!!!!!!
loading...