Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Олон улс » Моуриньо Английг дасгалжуулж болох байжээ

GD Star Rating
loading...

Жосе Моуриньо Английн шигшээ багийн дасгалжуулагч болж болох байжээ. 2007 оны сүүлээр Стив Макларенийг халагдсаны дараа Моуриньод “Гурван Арслан”-г удирдах санал ирсэн аж. Тухайн үед ажилгүй  байсан Моу энэ саналыг хүлээж авахад бэлэн байсан ч эцсийн мөчид татгалзсан гэнэ.

“Гэрээ байгуулахаас хэдхэн цагийн өмнө миний толгойд олон зүйл эргэлдэж байлаа. За  шигшээ багийн дасгалжуулагч боллоо. Сард нэг юм уу хоёр тоглолт л хийнэ. Бусад үед оффист суугаад бичиг цаастай зууралдах нь байна шүү дээ гэж бодож эхэлсэн. Зун болтол Европ, Дэлхийн аваргыг хүлээх хэрэгтэй болох нь. Үгүй ээ, энэ миний хийх ажил биш гэж би эцэст нь шийдсэн.

Намайг сорих  тохиромжтой ажлын санал иртэл хүлээхээр болсон. Харин Интер миний хүсэж байсан бүхнийг өгсөн” хэмээн Португал эрхэм ярьжээ. Моуриньо 2007 оны 9 сард Макларенийг халагдахаас хоёр сарын өмнө Челсиг орхисон. Улмаар 2007 оны зургаан сард Интерийн дасгалжуулагчаар томилогдсон юм. Италид тэр хүссэн бүхнээ авч Аваргуудын лиг, лигийн түрүү, цомын тэмцээнд түрүүлсний эцэст Испанийг байлдан дагуулахаар Реал Мадридийг зорьсон юм.

“Челсигээс явсны дараах эхний сар гайхалтай байсан. Африк, Япон луу явж өч төчнөөн ажил амжуулсан шүү. Хоёр дахь сар дажгүй харин гурав дахь сар нь тиймэр хүү, түүнээс хойш аймшигтай болж эхэлсэн”

Моу мөн Челсигээс явсны дараахан Францын PSG багаас санал авсан тухай ярьж байна. “Мэдэхгүй ээ. Карьерийн ихэнхи жилээ би өндөр түвшний лигт өнгөрүүлсэн болохоор тийшээ (Франц) очоогүй байх”

Моуриньогийн Реал Мадрид одоогоор Ла лигт 73 оноотой Барсагийн араас таван оноо алдаж байгаа.  Мөн Аваргуудын лигийн шөвгийн наймд Тоттенхэмтэй оноолт таарсан билээ.

GD Star Rating
loading...
Моуриньо Английг дасгалжуулж болох байжээ, 8.2 out of 10 based on 14 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. alonso says:

    He is SPECIAL ONE

    GD Star Rating
    loading...
  2. anka says:

    manaid ersneer altsahgui shuu shildeg bagt shildeg dasgaljuulagch
    ene bol udahgui Glacktios 2.0 boln hala madrid

    GD Star Rating
    loading...
  3. A says:

    Фанатуудаа… Ливерпуулын Каррол, Суарез, Арсеналын Ван Перси, Челсигын Торрес, Маню-Нани, Реалын Роналдо, Кака, Барсагын Педро -ын Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  4. oogii says:

    ene Moy neg l ih biye ee tooson nuhur tom tom yum yarai l bi ugaasaa l eniig hezee ch demjihgui ene nuhur ajildaa sn baij bolnoo gehdee France iin ligiig doosh n hiideg ene hen bee Portugaliin lige France iin ligiig ta nar hulbumbug meddeg l bol hartsuulj medne biz dee

    GD Star Rating
    loading...
  5. Liverpool #8 says:

    Яаж ч бодсон дэлхийн шилдэг… Биеэ тоосон хэрэг биш… Тэр Португали, Францийн алинд ч очсон нэр нь мартагдах болно… Дасгалжуулагч хүний кареерийг бодвол тэр залуу хүн, одоо л цомоо цуглуулах нас… Реалд очсон нь хамгийн зөв сонголт.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: