loading...
Уэльстэй хийсэн “Евро 2012″-н урьдчилсан шатны тоглолтын өмнө Английн шигшээн тоглогчид Барсагийн тоглолтыг үзэж туршлага судалсан тухай Жек Уилшир ярьжээ. Фабио Капелло энэ тулаанд өрсөлдөгчөө шахаж, дарамтанд оруулахыг хүссэн аж. Тоглолт ч түүний хүссэн ёсоор өрнөж эхний үед оруулсан хоёр гоолын ачаар Англичууд “Луунууд”-ыг хожсон.
Уилшир тус тоглолтод шигшээ багтаа анх удаа гараанд гарсан бөгөөд Лампард, Паркерийн хамт хагас хамгаалалтын шугамыг бүрдүүлсэн. Арсеналын залуу од дээрхи тоглолтын талаар “Бид Барсагийн прессинг хийж байгаа хэд хэдэн бичлэгийг үзсэн. Тэдэн шиг дэлхийн шилдэг багаас суралцах зүйл их бий. Ялангуяа над шиг залуу тоглогчын хувьд бүр ч их. Уэльсийн эсрэг яг Барса шиг шахаж тоглоод эрт гоол хийж авах төлөвлөгөөтэй байлаа. Бүх зүйл ч хүссэн ёсоор болсон”
“Сайн тоглогчидтой хамт байхад бүх зүйл амар байдаг юм билээ. Юу хийхээ мэддэг залуус арай л өөр санагдсан. Аргагүй шүү дээ, шигшээд зөвхөн шилдгүүд цугладаг юм чинь. Рүүни, Лампард гээд л ”
Ирэх зун зохион байгуулагдах U-21 насны Европын аваргад Уилшир шигшээ багаа төлөөлж магадгүй байгаа. Гэхдээ Арсеналын зүгээс эсэргүүцэж байгаа бөгөөд Уилширийг бэртэл гэмтэхээс сэргийлж, амраахыг илүүд үзэж байгаа аж. Энэ лхагва гаригт Английн шигшээ Ганатай нөхөрсөг тоглолт хийх юм. Уилшир гараанд гарах боломжтой.
loading...




ene hvvhed ih yum duulganada
loading...
ene neeree ih Yum duulganaa TEE
loading...
ene Angliin shigshee bagtaa bas busad ah nariinhaa adil aldar gavyagui nasiig unguruuh bh daa gej bi bodoj bn Angliin shigshee bagiig mash olon hun demjdeg ch ted hezee ch amjilt garagj bgaagui 66 ond nutag deeree arai l gej delhiin avarga avsan daa huurhiis
loading...
Фанатуудаа… Ливерпуулын Каррол, Суарез, Арсеналын Ван Перси, Челсигын Торрес, Маню-Нани, Реалын Роналдо, Кака, Барсагын Педро -ын Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810
loading...