Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA-гийн талбайд (3 сарын 27)

GD Star Rating
loading...

Ирэх улирлаас буурь сэлгэх “Сакрамента Кингз” “Филадельфи 76″-г нэмэлт цагт 114-111-ээр буулгаж авлаа. “Кингз”-ийн гарааны таван тоглогч бүгд хоёр оронтой оноо авсан бөгөөд Маркус Торнтон 32 оноо, Самюэль   Далемберт хуучин багийнхаа эсрэг 13 оноо, 19 самбар авчээ. Харин “Филадельфи”-гээс Жру Холидэй 28 оноо авч багаа тэргүүлжээ. Мөн есөн самбар, долоон дамжуулалт өгчээ. Тэдний гарааны тоглогчид бүгд хоёр оронтой оноо авсан.

Стат : “Кингз” “Филадельфи”-г самбараас бөмбөг авалтаар 58-36-аар илүүрхжээ.

Нэмэлт цагт  ”Филадельфи” 107-106-аар тэргүүлж байсан ч “Кингз” тав дараалан оноо авч хожлоо баталгаатай болгосон. Бено Удрихийн гурван оноо үүнд их тус болсон. “Сакрамента” (20-52)  амжилттай бүсийнхээ 14-р байранд жагсаж байна. Харин “76″  37-36 амжилттай Дорнодын 6-р байранд бичигдэж байгаа.

***

Марвин Уильямс улирлын хамгийн өндөр 31 оноогоо авч “Атланта Хокс”  ”Кливленд Кавальерс”-г 99-83-аар хожлоо. “Атланта”-гаас мөн Эл Хорфорд 20 оноо нэмж, 10 самбар авсан бол Жош Смит 13 оноо, найман дамжуулалт өгчээ. Тоглолтын эхнээс л тэд тэргүүлж хэзээ ч эргэж хараагүй.  Жош Смит хамгаалалтад гайхалтай байлаа. Тэрээр 17 самбар авсан.

Жэй.Жэй. Хиксон “Их хүнд тоглолт боллоо. Биднийг хожил авах гэхээр л Марвин Уильямс ч юм уу хэн нэгэн гарч ирээд л сүйтгээд хаях юм”

Стат :  Атлантагийн гарааны бүрэлдэхүүн Кливлендийг 80-37-гоор илүүрхлээ. Эхний үед л онооны зөрүү 46-18 байсан. Пойнт гуард Керк Хайнрик 13 оноо авч Хорфорд, Смит, Марвин нартай хамт “хоёр оронт”-ын эгнээнд багтлаа.

Тоглолтын сүүлийн үе эхлэхэд “Кавальерс” 74-66-гаар ялагдаж  байлаа.  Тэд дөрвөн алдаа, хоёр удаа бөмбөгөө таслуулж, гурван ч удаа холын шидэлтээ алджээ.

Марвин Уильямс “Манай багийнхан хурдан байраа эзэлж байсан нь их тус боллоо. Намайг хамгаалж байсан залуус нилээд биерхүү байсан ч би илүү хурдан байсан учраас сайн тоглолоо”

Кавальерсийн хүчний тоглогч Самардо Самюельс баруун бугуйгаа бэртээж талбайг чөлөөлсөн. Гэхдээ ирэх мягмар гаригт Миаймигийн эсрэг тоглоно хэмээн мэдэгдлээ. Кавальерс 57 дахь хожигдоо амслаа. Харин Атланта (41 -32)  амжилттай байна.

***

Майами Хит “AmericanAirlines Arena”-даа 125-119-өөр Хьюстен Роккетсийг буулгаж авлаа. “Их гурвал” бүгд тус бүр 30-аас дээш оноо авсан бөгөөд Кевин Мартин, Луйс Скола, Кайл Лоури нар эсрэг талд нь тэдэнд чамгүй төвөш удсан. Тэд хамтдаа 82 оноо авсан бөгөөд бүгд 25-аас дээш оноо авсан. “Их гурвал” хамтдаа 94 оноо, 33 самбар, 15 дамжуулалт өгчээ. Хоёр дараалсан тоглолтод “Их гурвал” дабль дабль хийлээ.

“Хит” ийнхүү тав дараалан хожлоо.

Бош 31 оноо, 12 самбар, гурван дамжуулалт өгч хамгийн сайн тоглолтыг үзүүлсэн. “Хит”-ийн Жидрунас Илгаускас  бэртлээс болж долоон тоглолт өнжсөний эцэст эргэж ирлээ. Яао Мин мөн хөлийн бэртлээсээ хойш анх удаа багийнхантайгаа нэгдлээ.

***

Энэ сард хоёр дахь удаагаа “Мемфис”,  бүсийн тэргүүн “Сан Антонио”-г  буулгаж авлаа. “FedExForum” ордонд Гриззлис 111-104-өөр өрсөлдөгдөө буулгаж авсан. Зак Рэндольф, Тони Аллен нар тус бүр 23 оноо авч багийнхаа хожилд тус боллоо. “Өрнөд” бүсийн наймдугаар байранд яваа “Мемфис” 40 дэх хожлоо авч байна.  Сан Антонио Жорж Хилл 30 оноогоор багаа хошуучилсан.

Бостон, Чикаго, Сан Антонио гэсэн лигийн хүчирхэг гурван багтай дараалан тоглосон “Мемфис” 2-1 гэсэн амжилт үзүүллээ. Үлдсэн найман тоглолт тэдний хувьд тун амар байх болно.

***

 

 

 

 

 

 

 

GD Star Rating
loading...
NBA-гийн талбайд (3 сарын 27), 8.8 out of 10 based on 14 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. nba says:

    shine site – gool.mn

    GD Star Rating
    loading...
  2. Ganbold says:

    Ene jiliin MVP Rose avah ni barag todorhoi bizdee East-n avargaar Heat or Bulls baih gej bodoj bn Boston sain l daa gehdee suuliin heden togloltond suuj bgaa ni haragdaj bna. Finald LA garch irvel Heat uzsen ni deer baih.Bi Bullsiin fan ch gesen kobed durgui bolohoor ene udaad Bulls arai LA-g barahgui gej bodoj bna.Heat uldvel yamar ch asuudalgui turuulne

    GD Star Rating
    loading...
  3. Зайлаарай дахиж битгийн Чикагог дэмжээрэй. Чикаго Миамиг арчина, асуудалгүй.

    GD Star Rating
    loading...
  4. чи битгий хуцөө Миами зүгээр арчаад арчаад аврага болно

    GD Star Rating
    loading...
  5. ganbaa says:

    ene jilch 2 tald goy playoff bolno doo yalanguya 2 r shatand shalgarsan baguud yostoi gal gargana daa chicago-orlando, boston-miami, nuguu tald spurs-oklahoma, lakers-dallas, neg iimerhuu endee s chicago-maimi, lakers-oklahoma ene4 conf finald uldeesei bi vanga bish zugeer l ingej uldeehiig l husch bn gehdee spurs garah magadlal ih bga ch suulin heden toglolt spurs tiimerhu haragdaj bsan duncan bertsen bh l da harin lakers huchee avchihsan haragdaj bn le de kkk ene jil lakers turuuleh bh oo tegej l bodoj bn

    GD Star Rating
    loading...
  6. Ganbold says:

    Bi Bullsiig demjij irsen tsaashdaa ch demjih bolno. Hervee chi Bullsiin, MJ-giin fan um bol minii sanaag oilgomoor um daa.

    GD Star Rating
    loading...
  7. khishigee says:

    Heat асуудалгүй түрүүлнэээ.

    GD Star Rating
    loading...
  8. boston says:

    boston yachihsan yen , sorry playoff od miami chicago 2 amjihgui bha oor sh de playoff chin, er ni tegeed LA g boston l gashiraana sh de

    GD Star Rating
    loading...
  9. shinee says:

    lakersiig yg boston hashraaj haragdaach
    playoff- oo l uzej baiy xaxa

    GD Star Rating
    loading...
  10. lakers al says:

    lakers usga shvv de. kobe aztai gay zaluu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: