Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » “Ман Сити”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

GD Star Rating
loading...

Шейх Мансур

Сити өнгөрсөн зуны арилжаа наймаанд 110 сая фунт заржээ. Арай л аймар байна уу. Мөнгө нь илүүдсэн Ситигийн Араб эзэн Шэйх Мансурын “ачаар” хөлбөмбөгийн зах дээр үнийн хөөрөгдөл үүсэж багууд тэдний ямар хөдөлгөөн хийхийг харж суусаар есөн сар гаргасан.

Хэрвээ мөнгөөр амжилт, ялалтыг худалдаж авдагсан бол өдгөө Сити премьер лигийн хүснэгтийг тасархай тэргүүлж, Европын лигийн хасагдах шатанд үлдчихсан байх ёстойсон. Гэхдээ үгүй. Хөлбөмбөгт ингэж явдаггүй юм.

Хичнээн олон супер одод авчирлаа гээд тэд нь хоорондоо ойлголцож чадахгүй, нэг нэгэндээ туслахгүй, багийн тоглолт, сайн тактик байхгүй бол хэдэн хэдэн зуун сая фунт цацаад ч тогтвортой амжилт үзүүлж чадахгүй. Өнөөгийн Ситигээс ч үүнийг харж болохоор байна. Украйны лигтээ Шахтёроос 12 оноо алдаж байгаа Киевийн Динамог ч барж чадалгүй хасагдчихлаа.

Улирлын эхэнд аваргын төлөө өрсөлдөх хэмжээний баг бүрдлээ хэмээн сүржин зарлаж байсан ч одоо Аваргуудын лигийн эрх үү, үгүй юу гэдэг дээрээ тулсан байна. Гэхдээ шинээр Ситигийн эгнээнд шилжсэн залуус муугүй тоглож байгааг дурьдах хэрэгтэй. Доод тал нь 10 сая фунтээр  үнэлэгдсэн тоглогчид болохоор амжилт хүлээхээс ч яахав. Ингээд “Цэнхэр сар”-нууд арилжаа наймаанд хэр оновчтой ажилласныг дүгнэцгээе.

1. Давид Силва (B)

Хаанаас : Валенси

Хэдээр : 24 сая фунт

Тоглолт/гоол : 42/5

Силватай бараг харцаараа ойлголцдог байсан Давид Вильяг уг нь хамт авчирсан бол Ситигийн амжилт одоогийнхоос  тодорхой хэмжээгээр  илүү байсан байж ч мэдэш. Испаний “тики така” стилийн жижиг биетэй Силваг Английн хөлбөмбөгт дасаж чадах эсэхэд эргэлзэх хүн цөөнгүй байсан. Гэхдээ эхний тоглолтоосоо л ДАШТ-ий аварга хөлбөмбөгч маань дээрх эргэлзээг сарниулж Ситигийн фенүүдэд таалагдсан. Бүр яваандаа Силвагийн тоглолт багийнхаа мотор болох явц руу орж байна. Яя Туретэй хамт Карлос Тевесийн тун сайн дэмжиж тоглож байгаа. Бага гоолтой байгаа нь тийм ч шүүмжлэхээр зүйл биш. Испанид байхдаа ч Силвагийн гоол их байгаагүй. Өөрийн амбицаас илүү багийн амжилтыг илүүд үздэг учраас цөөхөн гоолтой байдаг ч юм билүү.

2. Яя Туре (B)

Хаанаас : Барселона

Хэдээр : 24 сая фунт

Тоглолт/гоол : 40/6

“Цол дагаж бяр нэмэгдэнэ”  гэдэг шиг цалингаа дагаж тоглолт нь сайжирсан залуу. Ситигийн түүнд амласан долоо хоногийн 220,000 фунт бол  Премьер лигт хэр баргийн тоглогч аваад байдаггүй цалин. Бөмбөгтэй удаан барьж,  ганган хууралт хийгээд байдаггүй ч талбайг нэвт шувт харж оновчтой дамжуулалт өгөх чадвараараа Манчинид үнэлэгдсэн.

Барсад хамгаалалт тал руу анхаардаг байсан Яя Ситид довтолгоонд анхаарах болсон. Шинэ үүргээ ч түргэн ухамсарлаж өдгөө лигт дөрвөн гоол хийчихээд байна. Барсад гурван жил тоглохдоо ийм тооны гоол оруулсан тоглогч шүү дээ. Ах Коло Туретэйгээ хамт   байгаа нь ч тоглолтод нь эерэгээр нөлөөлж буй.

3. Марио Балотелли (С)

Хаанаас : Интер

Хэдээр : 24 сая фунт

Тоглолт/гоол : 21/10

Роберто Манчини түүнийнг анх ирэхэд “Мариогийн тоглолтын стиль энд (Англид) яг тохирно. Нас залуу байгаа болохоор илүү сайжирна гэж итгэж байна. Ситигийн фенүүдэд түүний тоглолт таалагдана байх” хэмээж байв. Үнэндээ ч авьяастай, ирээдүйтэй “төрчихсөн” нэгэн.

Гэхдээ адайр ааш, сахилгагүй зан нь карьерийг нь булингартуулж байна.Динамо Киевийн эсрэг хийсэн тоглолтоос хөөгдсөн дуулиан нь намжиж амжаагүй байхад бас багиийнхаа залуус руу дартс шидэж зугаагаа гаргаад амжсан байх юм.

Одоо дэлхий даяар Балотеллигийн тухай “Нөгөө мангар хар уу” гэж л ярьж байгаа. Үнэхээр шүү. Бэлтгэлийн хувцсаа ч өмсөж чадахгүй байгаа бичлэг нь нетээр тараад бас л бөөн онигоо. Яана даа Супер Марио. Одоогоор 18 тоглолтод 10 гоолтой байна. Зан аашаа засчихвал ч сайхан “материал” бол байна л даа.

4. Александар Коларов (B-)

Хаанаас : Лацио

Хэдээр : 17 сая фунт

Тоглолт/гоол : 29/3

Улирлын нээлтийн тоглолтод Коларов гараанд багтсан ч харамсалтай нь шагайндаа бэртэл авч талбайг чөлөөлсөн билээ. Эхний хэдэн сарыг тэрээр бэртлээ эдгэрүүлж өнгөрүүлсэн ч эргэж ирснээсээ хойш Ситигийн зүүн талын хамгаалалтыг сайн авч яваа. Мөн хэрэгтэй үед довтолгоонд сайн оролцож хааяа хэрэгтэй гоол оруулчихдаг нь Манчинид их таалагдаж буй. Чөлөөт цохилт сайн хийдэг. Хоёр сарын эхээр Бирмингэмийн хаалгад дебут гоол чөлөөт цохилтоос хийгээд байгаа.

5. Эдин Жеко (С)

Хаанаас : Вольсбург

Хэдээр : 27 сая фунт

Тоглолт/гоол : 14/4

Бундеслигийн рекорд үнээр зарагдсан Босни довтлогч премьер лигт найман тоглолт хийгээд байгаа ч дебут гоолоо хүлээсээр л. Бусад цомын тэмцээнд дөрвөн гоол хийсэн ч тэдгээр нь ач холбогдлын хувьд бага байсан.

Жекод яг л Торресийн адил сэтгэлзүйн дарамт, бага зэргийн аз дутаж байгаа байх. Тэрнээс биш бундеслигт “бөмбөгдөгч” гэдгээ альхэдийнэ харуулчихсан шүү дээ. Одоо ч Германы лигт оруулсан 10 гоолыг давах тоглогч  Вольсбургт алга байна. Тийм болохоор энэ жил гоолын онгодтой байгаа Тевестэй харьцуулах нь утгагүй хэрэг. Хүлээгээд харах л хэрэгтэй.

6. Жеймс Милнер (С)

Хаанаас :  Астон Вилла

Хэдээр : 18 сая фунт

Тоглолт/гоол : 34/1

Манчини энэ залууг үнэлэхгүй байгаа нь харамсалтай. Одоо болтол Милнер Ситигийн гарааны бүрэлдэхүүнд баттай байр сууриа олж чадаагүй л байна. Эсвэл хагас хамгаалалтын бүх байрлалд тоглох чадвартай Милнерт багтаж шингэх зайгүй байна уу.   Де Йонг арын хамгаалах чиглэлд тоглож түүнтэй хамт Барри, Яя Туре сайн хоршиж байгаа болохоор эдгээр гурвалд Манчини илүүтэй итгэл хүлээлгэж байгаа. Мөн бэртэл гэмтэл ч бас Милнерийг бүрэн хүчээ гаргахад саад болж буй. Сүүлийн үед Итали дасгалжуулагч багийнхаа биеийн хүчний бэлтгэлд гомдоллох болсон. Энийг ашиглаад Милнер гараанд “хадагдаад” авах хэрэгтэй байгаа юм.

7. Жером Боатенг  (D)

Хаанаас :  Хамбург

Хэдээр : 10  сая фунт (Ойролцоогоор)

Тоглолт/гоол : 24/0

Ситигийн хүчний бүрэлдэхүүн гарааны эрхий төлөө нилээдгүй тэмцэл баг дотор өрнүүлсэн Энэ өрсөлдөөнд  Боатенг бусдаасаа хоцорч шоовдорлогдох болсон. 22 настай Германы залуугаас илүү Манчини зүүн талд Коларовыг илүүд үзэж буй. Төвийн хамгаалалтад ч гэсэн түүнд зай гарсангүй. Өнгөрсөн 12 сард Балотеллитэй  гар зөрүүлж багийн уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн.

Дүгнэлт : (B)

Манчинигийн наймааны зорилго багийн ерөнхий цөмийг сайжруулах байсан. Үүнийг нь ч Шэйх Мансур хангалттай бэлдэж өгөөд байгаа.  Зарим нэг тоглогдчыг эс тооцвол жинхэнэ Ситигийн тоглогч болсон залуус хэд хэд байгаа. Тэдгээр тоглогчид л ирээдүйн Манчетсерийн цэнхэрүүдийн сэргэн мандалтын үеийг авчрах учиртай. Манчинид багийн уур амьсгалыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа.

Балотелли, Боатенг зэрэг түргэн ууртай залуусаас болж нэг тиймэрхүү нөхцөл бүрдээд байна. Бусдаар бол хүчтэй сайхан баг бүрджээ. Эндээс тэгээд дургүй зарим нь  явах нь яваад ирэх улирлаас илүү цэгцрээд ирэх биз.

 

 

 

 

 

 

 

GD Star Rating
loading...
"Ман Сити"-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь, 8.8 out of 10 based on 22 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. Vaancho says:

    olnii tanil geher l zaawal nam gum tomootoi bh estoi gej uuu.. heden say say hun bgashd.. Balottileshg… unxeR tiim zantai xuniig odoo yah we de tiimeee.. gexde unxEr sain l da.. udaxgui zan aash n goe bolood suoerstar bolox bailgui de

    GD Star Rating
    loading...
  2. Манайх Вийяа шиг нэг довтлогч, Видич шиг нэг хамгаалагчтай болчиход л бүрэлдэхүүн ямар ч асуудалгүй болох гээд байгаам даа. Мэдээж бэртэл гэмтэл хол байх хэрэгтэй.

    GD Star Rating
    loading...
  3. Хэрвээ мөнгөөр амжилт, ялалтыг худалдаж авдагсан бол өдгөө Сити премьер лигийн хүснэгтийг тасархай тэргүүлж, Европын лигийн хасагдах шатанд үлдчихсан байх ёстойсон. Гэхдээ үгүй. Хөлбөмбөгт ингэж явдаггүй юм.Хичнээн олон супер одод авчирлаа гээд тэд нь хоорондоо ойлголцож чадахгүй, нэг нэгэндээ туслахгүй, багийн тоглолт, сайн тактик байхгүй бол хэдэн хэдэн зуун сая фунт цацаад ч тогтвортой амжилт үзүүлж чадахгүй. Өнөөгийн Ситигээс ч үүнийг харж болохоор байна. Украйны лигтээ Шахтёроос 12 оноо алдаж байгаа Киевийн Динамог ч барж чадалгүй хасагдчихлаа. ene bol zooltgui unen ug chelsea real citygiinhen eniig l oilgo

    GD Star Rating
    loading...
  4. javkha says:

    liverpool coco cola ligrvvgee zvgeer l yaw.

    GD Star Rating
    loading...
  5. Zochin says:

    Liverpool fanataa chamd haramsah ym alguu tiim tom bag heden jil ch PL-gt turuulj chadahgui bnadaa tegeed odoo bur CL-iin erh awah gej mailj baigaag bugd l harj bnashdeee ydaj l 2 3 hund mongo hayj deed zeregleliin toglogchid awaad orsoldohgui bol arai l barahgui bgaa bizdee odoo

    GD Star Rating
    loading...
  6. Vaancho says:

    mungur zoddog zoddog Chelsea l geh yum.. yahaw de.. 1 heseg tegel biz.. odoo bol uguishde.. say Torres’iig awaal biz buh bag l tom tom naimaa hiij humuus awj bgashd.. herew oor bag Torresiig awah bsan bol bas l adil ih mungu gargaal awiishd.. nariinda hatahgui gargaj chadaj bga n manaih.. mungu n bga mortloo gargaj chadahgui deer n amjilt uzuulj chadahgui bga n tanaih.. zuger yahaa medej bga bizde

    GD Star Rating
    loading...
  7. rayn giggs says:

    za ter chelsea ch yahu toglogchidiinhoo unetei oiroltsoo toglolt uzuuldeg sn toglodog, harin ene man city bol unen gomdmoor bag!

    GD Star Rating
    loading...
  8. Totti says:

    City-d uchir utaggui tiim sain od alga! od gevel Tevez l yum. Busad n sain toglogchid haana ch ochson gologdhoorgui sain toglogchid

    GD Star Rating
    loading...
  9. hutsdag haltar ve chelsea mungu tatsdag ni unen gehdee city real shig bishee tegsen ch chelsea aiamr l bga bizde bas ih shaah yum aa neere liverpoolchud

    GD Star Rating
    loading...
  10. zochin says:

    liverpool fanat tanai liverpool chine zodoj toglogch avraagui gd yadaj carling cup d turuuleed bgan ni haana bnaaaaaaaaaa hajuud ni chelsea cl ees bsudiin avtsan bag

    GD Star Rating
    loading...
  11. Tengis says:

    CiTY Dasgaljuulagchaa solichihuul buh yum bolomjtoi

    GD Star Rating
    loading...
  12. Liverpoold 5 Champion League-n tsom,18 title bna,busdiin heleed yawee. Tanaid yu bgaan ain?heldee tanai awsan tsom gariin 5 huruund bagtah uu?za usreed l 10 n huruund l bagtana. champions league ruu bol bur sarwailtgui,mungunii huuhduud bitgii LFC-tei zargaldaad bai! 2 jil joohon muudchihsan chini bur nasnii yum bolgohnee ain,yum l bolwol champion ship europa league l gej gutsahiin. Doromjluulah tusam doloon burhan shig gereltnee gej , suuliin heden jil tsomgui eneter geel dongosono bas arsenaliig bodwol manaih 2005 ond CL awarga,2006 ond FA cup awtsiin. Chelskie-n fanat nar ch yaaj medehew dee usreed l fanat boloood 3,4 jil bolj bgaa biz huurhiis. fanat gej mungutei bagiig demjeed mungugui bolohoor hayadag batsaan nariig heldeggui yum!

    GD Star Rating
    loading...
  13. Vaancho says:

    zooz Liverpool 5n udaa CL awarga.. 18 udaa PL awarga.. yum bol daraa jil CL’d oruulxas da.. xaxa………..
    yahaa medej bga bailgui de olon yum yriad bxiin

    GD Star Rating
    loading...
  14. zochin says:

    haha chi 1900 onoos ehelj shutej bgan bn bi elentsteigee yum yariad bgan bishuu. Yaahvee liverpooliig aguu gedgiin medne tehdee ireedui chuhal bolohoos ongorson chuhal bish shuu anduudaa ireduigee buteedeg bolohoos ongorsnooroo amidraad bval hol yavkue

    GD Star Rating
    loading...
  15. kkk says:

    ZA VAANCHO HVV END BSA BNA EHIIGEE BOL MEDNE TEE?ZA TER YAH BEE END BOL ARAI OOR BAGIIG MUULJ BGAAN BNA.CHELSEA OIRIIN HEDEN JIL CL-D TVRVVLEHGVI GEED HELCHII.TANAIH AMJIHGVI.ERHEMEE DVV GICHII EEJIIHEE NVHRVV HURUUGAA HIIDEE HOLHINO

    GD Star Rating
    loading...
  16. Nar Sar says:

    Villa g Sillvatai tsug xamt abdag bsan ym daa ymar ch vneer xamaagvi abdag bsan ym daa odo yay gexeb dee

    GD Star Rating
    loading...
  17. vaancho-d says:

    vaancho gedeg ugiig orchuulwal yanhanii gologdson huu gedgiin bna lee /Mexico-r/ yaanaa odoo,nereeree uurchluh talaar bodson ni deer bhaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: