Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Нэрэмжит тэмцээн зохиогдов

GD Star Rating
loading...

Саяхан МУИС-ийн ЭЗС дээр “Монголын математикийн нийгэмлэг”-ийн өдөрлөгийн хүрээнд зохиогдсон математикийн шинжлэх ухааны доктор, профессор, даамын улсын аварга, шатрын спортын дэд мастер С.Тогмид агсны нэрэмжит  Их, дээд болон дунд сургуулиудын математикийн багш нарын  шатрын аварга шалгаруулах  тэмцээнд  Монгол улсын гавъяат багш  Д.Ламжав, С.Хандсүрэн нарын  шатрын спортын 12 цолтон тойргоор өрсөлдсөнөөс

СМ Б.Билэгт (Налайх) 10,5 оноогоор түрүүлж  СМ Р.Энхбат (МУИС-ийн ЭЗС) 10,  ДМ Ц.Маам (МУБИС) 9,5 оноотой удаах байруудыг эзэлжээ.

Одоогоос 20 жилийн тэртээ МУИС-д анх Монголын хэрэглээний математикийн үндэс суурийг тавьж  МКС-ийн деканаар, хожим нь МУБИС-ийн ректороор ажиллаж байсан С.Тогмид агсны талаар  энэ тэмцээнд оролцсон шавь нар, анд нөхөд, хамтран зүтгэгчид болон гэргий, үр хүүхэд нь элэгсэг сайнаар дурсан ярилцав.

 

GD Star Rating
loading...
Нэрэмжит тэмцээн зохиогдов, 9.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: