loading...
Бразилийн Сантос багийн залуу хагас хамгаалагч Гансо АС Милантай нэгдэхэд ойрхон байна. Өнгөрсөн лхагва гаригт 21 настай залуугийн төлөөлөгчид Миланы удирдлагуудтай албан ёсоор уулзаж ирээдүйн нь талаар ярилцсан байна. Уг уулзалтад Миланы дэд ерөнхийлөгч Адриано Галлиани болон спорт эрхэлсэн захирал Ариедо Брайда нар ороцлсон аж.
Милан хотын хоёр баг хоёулаа “Ганзо”-г авахыг оролдож байгаа. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр “Би Италид тоглохыг хүсэж байна. Карьерынхаа эхнээс л энэ талаар бодсон” хэмээсэн. АС Миланы хамгаалагч Тьягу Силва “Гансо Интерт очих байх. Яагаад гэвэл тэдний дасгалжуулагч Леонардо Өмнөд Америкаас тоглогч авчрахдаа гаргууд. Хүний эвийг их олдог” хэмээсэн.
Гансо Сантосын академиар хүмүүжиж 2008 онд үндсэн багт орсон. Мөн өнгөрсөн жилээс Бразилийн шигшээ багийн дуудлагыг хүлээж аваад байгаа. Бразилийн цомын шилдэг тоглогч болж байсан авьяаслаг тоглогч билээ.
loading...




amjilt…
loading...
суга vaancho…kkk
loading...
Vaancho gomo zailiyaa.
loading...
neg bolohoor intert ochih ni neg bolohoor ac miland ochih ni geed ene transfer-n shumuud ih garah yumaa ene 2 bagiin huwid sain hagas ali alind ni l heregtei gehdee ac miland iluu heregtei bhaa dundiin shugam gej dan tetgeweriinhen. vaanchog zailuulj yah geed bgaa yum be ta nar ain
loading...