loading...
Лукас Лэйва Ливерпультай байгуулсан гэрээгээ урт хугацаагаар сунгалаа. Харин хэдэн жилээр гэдэг нь одоогоор олон нийтэд зарлагдаагүй байгаа. 2007 онд Рафа Бенитезийн урилгаар Анфиелдэд ирж байсан Бразил залуу эхэндээ тун их шүүмжлүүлдэг байсан.
Он жил өнгөрөх тусам Копуудын түүнд хандах хандлага өөрчлөгдөж өдгөө хамгийн хайртай тоглогчдын нэг болоод байгаа. Хави Алонзо, Хавьер Машерано нар жил дараалан Ливерпулийг орхиход хамгаалалтад туслах үүрэг Лукаст ноогдсон. Мань эр ч оногдсон үүргээ сайн биелүүлж Рой Хожсоны үед ч, Кенни Дэлглишийн үед ч гараанд гарч байгаа.
“Шийдвэр гаргахад хэцүү биш байлаа. Ливерпуль надад анхаарал тавьж, бүх зүйлээр тусладаг. Ямар аугаа багт тоглож байгаагаа ч би мэднэ. Ирэх он жилүүдэд багийнхаа төлөө чадах бүхнээ хийхийг би хүсэж байна”
24 настай Лукас Ливерпулийн өмсгөлтэй нийт 160 удаа талбайд гараад байгаа. Түүний байрлал гоол оруулах боломжыг илт багасгадаг ч зургаан гоолоор багтаа тус хүргээд байгаа юм. Харин энэ улиралд тэрээр 25 тоглолтод оролцоод байгаа.
loading...




mash ih saijirch bga shuu ngog enen shig saijraasai
loading...
Bolomjiin zaluu shuu.
loading...
bagt unench bn gdg l hamgiin chuhal iim humuus l bagt heregtei
loading...
Sain CM dee
loading...
Yag unen bagiin hamgiin ih usulttei bgaa tamirchin CM deer liverpoold tuunees iluu chadvartai hun hereggui
loading...