Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Монголын сагсан бөмбөг » Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн нээлтээ хийлээ

GD Star Rating
loading...

МҮОХ, МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комисс, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос хамтран Улаанбаатар хотын их дээд сургууль, спорт хороо, албан байгууллагуудын дунд эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийг сурталчлах, Монгол улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээнд 20 багийн 250 гаруй бүсгүйчүүд оролцож байгаа юм. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссийн дарга Д.Арвин, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар оролцлоо. Энэ үеэр 70, 80, 90-ээд оны үед Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлж байсан алдартнуудаа хүлээн авсан бөгөөд БТСГ-ын “Спортын алдар” одон, МҮОХ-ны дурсгалын зүйлээр тэднийг шагнасан юм. Түүнчлэн Монгол улсад олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, эмэгтэйчүүдийн спорт дахь үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд өндөр хүчин чармайлт гаргасан УИХ-ын гишүүн Д.Арвинг БТСГ-ын  дээд шагнал “Алтан од” шагналаар шагнав. Тэмцээн 3 сарын 31, 4 сарын 1-нд Спортын төв ордонд, 4 сарын 2, 3-нд Шинэ спортын ордонд явагдаж  дүнгээ гаргана.

 

GD Star Rating
loading...
Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн нээлтээ хийлээ, 9.5 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. ganaa says:

    bolj bn

    GD Star Rating
    loading...
  2. enke says:

    cagc togloh hunii unduriin hemjee ni garaa urgucun uyiin undur hoorond hamaaral baidag ym uu… ( yr bol gar ni urt baih cain ymuu… )

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: