loading...
NBA-гийн драфт ирэх зургаан сарын 23-нд Нью Жерсийн Prudential Center ордонд явагдана. Улирал дуусах болоогүй байгаа ч гэсэн энэ жилийн драфтад багууд хэн хэнийг сонгож болохыг та бүхэнд сонирхуулья.
1. Кливленд Кавальерс – Перри Жонс (Бэйлор) PF
Кливлендийн бүх байрлал жигд тааруу болсон. Хэрвээ болдог бол драфтаар цоо шинэ баг бүрдүүлэхэд ч бэлэн байгаа. Олон талын авьяастай, хурдан сайжрах боломжтой тоглогч гэвэл яг одоо Перри Жонс байна. 2 метр 13 см чацтай энэ хүү 19 настай учир илүү өндөр болох боломжтой. Жинхэнэ хүчний тоглогчын бие хаатай учраас тийм ч амар дээрэлхүүлээд байхгүй. Ламар Одомын стилиэр тоглодог гэхэд болно. Ганц сул тал нь гэвэл дамжуулалт өгөхдөө хэтэрхий яарчих гээд байдаг талтай. Гэхдээ энэ бол түүнийг мэргэн бууч гэсэн үг биш. Тэр талбайн хаанаас ч оновчтой шидэж чаддаг. Гэхдэээ дараагын Леброн гэж хөөргөж бас болохгүй. Өнгөрсөн жил “McDonald’s All-American team”-д багтсан.
2. Миннесота Тимбервулвз - Террэнс Жонс (Кентукки) SF
Кентукки их сургуулийн лидер. Террэнс энэ жилийн драфтын хамгийн эрэлттэй “бараа” болоод буй. Хөдөлмөрч чанараараа гайхагддаг энэ хүү оноо түүх чадвараа альхэдийнэ харуулчихсан. Кентуккигийн дебут тоглолтоо хийхдээ л 25 оноо, 12 самбар авч байлаа. Майкл Бизлигээс сэлгээнээс энэ хүү орж ирээд тоглож байна гээд төсөөлдөө. Миннесота гэхдээ Энес Кантерийг авахаар эртнээс оролдож байгаа.
3. Сакраменто Кингз – Харрисон Барнес (Хойд Каролина) SF
Сакраментод шинэчлэх зүйл маш их байгаа. Үүнд багийн ордон хүртэл багтаж байна. Барнесийн хувьд IQ сайтай гэдгээрээ мэргэжилтнүүдийн анхаарлыг татдаг. NBA-гийн орчинд дасахад энэ чанар нь тус болох байх. Зургаан метрийн дотор гайхалтай оновчтой шиддэг ч бөмбөг эзэмших талдаа асуудалтай. Мэргэжилнтүүд Барнесийн эцсийн мөчид зөв шийдвэр гаргаж чадах эсэхэд эргэлзэж буй. “Хар шонхор” хочтой энэ залуу карьерийн оргил амжилт 40 оноог саяхан “Клемсон”-ы эсрэг авсан байгаа.
4. Торонто Рэпторс – Жаред Саллингер (Охайо) PF
Сүүлийн хэдэн жилд Рэпторст тэсрэлттэй тоглогч дутагдаж байгаа. Жижиг зүйл ч багийн амжилтад хүчтэй нөлөөлж чаддаг учраас багийнхнаа сэргээж ялалтад хөтлөх тоглогч хэрэгтэй байна. Хуучны стилийн хүчний довтлогч Саллингер тэдний сул талыг нөхөж мэдэх юм. Самбараас бөмбөг авахдаа гаргуун, хэнтэй ч бөмбөгний төлөө үсрэхээс эмээхгүй зоригтой тоглогч. 2 метр 6 см өндөртэй учраас байрлалдаа биеэр бага зэрэг “балчирдаж” мэдэх л юм. Гэхдээ Чарльз Баркли ч сүртэй өндөр байгаагүй шүү.
5. Вашингтон Визардс – Энес Кантер (Турк)
“Визардс”-н төвд Жавале МкГи байнга гараад амжилттай тоглоно гэхэд үнэмшилгүй сонсогдох болсон. Хэрэгтэй үед Кантер драфтад чөлөөтэй байгаа нь сайн хэрэг. Сүүлийн удаа Энесийн коллежийн тоглогч болох гэсэн оролдлого амжилтгүй болсон. Гэхдээ мэргэжилтнүүд түүнийг одоо ч эхний тавд жагсааж байна. Контакт хийх дуртай оноо түүгч гэвээс зохилтой. Владе Дивац л гэсэн үг. Харамсалтай нь Фенербахче түүнийг ховор талбайд гаргаж байгаа.
6. Ньв Жерси Нетс – Деррик Уйльямс (Аризона) SF
Нетс Кармело Энтониг авч чадалгүй алдсан. Гэхдээ тэдэнд туслахаар Уйльямс замдаа гарсан байгаа. Мелотой харьцуулахад “бага” үнээр. Талбайн хаанаас ч сагсанд бөмбөг хийж чаддаг тэгш тоглолттой жижиг довтлогч. Өөлөх юм гэвэл нуруу намтай л байх. (2.03 м) Гэхдээ Нетсийн тоглолтод тэр яг тохирно. Аризонатай хамт гайхалтай улирлыг өнгөрүүлж байгаа.
7. Детройт Пистонс – Кайри Ирвин (Дюк) PG
Родни Стаки, Трэйси Макгрэдигийн хослол нэг улирлын л “настай”. Харин ар талд Ирвин, Стакигийн хослол жинхэнэ “будаа” болгоно байх. Пистонст авьяаслаг тоглогч хэрэгтэй. Ирвинд юу л байна, авьяас л байна шүү дээ. Ирвин бол оноо сайн авдаг пойнт гуард. Дээр нь нэмээд хамгаалалтад сайн тусладаг. Хэрвээ энэ бүтвэл Пистонс зарим багийн их оноог жинхнээсээ зогсоож чадах байх. Баг нь NCAA-д Аризонад ялагдаж хасагдаад байгаа.
8. Лос Анжелес Клипперс – Жордан Хэмилтон (Техас) SF
Клипперс жинхэнэ NBA-гийн баг болоход багахан хэмжээний өр бас “давс хужир ” нь таарсан жижиг довтлогч хэрэгтэй байна. Харин Хэмилтоны Клипперст өгч чадах зүйл бол хурд. Талбай дээр маш хурдан шилжиж, оновчтой дамжуулалт өгч чаддаг. Дамжуулалтууд нь улам бүр сайжирсаар л байна. Удахгүй Блэйк Гриффиний аллэй-үүпс жигүүрээс орж ирдэг болж болох юм. Жордан шаламгай оноо түүгч.
9. Индиана – Ян Веселы (Чех)
Пэйсерст гайхалтай зохицно гэдэгт итгэлтэй байна. Индианад дутагдаад байгаа довтолгооын сул талыг тэр сайн нөхөж чадна. 2.11 метр өндөр, гурван онооны бүсээс ч сайн шиддэг. Самбарын өмнө хааяа алдаа гаргадаг ч төгсгөл нь үргэлж зөв байдаг. Бага зэрэг хичээхэд л бүх зүйл болчихно.
10. Милуоки Бакс – Кемба Уолкер (Коннектикута) PG
Бакс драфтыг ийм “дээрээс” хийх хэрэггүй л байгаа юм. Харин улирлын дараа бол сул байрлалаа нөхөхийн тулд сайн тэмцэх хэрэгтэй. Сайн пойнт гуард л хэрэгтэй байна. Уолкер коллежийн багтаа хамгийн сайн шиддэг болохоор хурдан шидчих гээд байдаг сул талтай. Мэдээж НБА-д бол тэрнийг юу гэж тэгж давруулахав. Ядрах нь бага, тамирчин хүн байх хүчтэй бие бялдартай. Дамжуулах овсгоогүй л болохоос Жон Уолл л гэсэн үг. Бакст зайлшгүй хэрэг болох тоглогч.
үргэлжлэл бий…
loading...







Kyrie irving ehnii 3r oroh baihaa. jared sullinger ene jil draftad orohgui gej uuruu helsen
loading...
uuchlaarai minii bodloor.. Кайри Ирвин (Дюк) PG… 1r ornooooo.. buged haraaal bj baiy da tiime.. Кайри Ирвин, Кайри Ирвин, Кайри Ирвин, Кайри Ирвин, Кайри Ирвин, Кайри Ирвин… unxeer aimar shuuu…
loading...
gehde Perry Jones ch aimar shuu… ih l ondor yum bn le.. 6’11 yum bj SF deer toglood bdag naasan…
loading...
Энэ жилийн драфтыг ер нь их тааруу болно гэлцэж байнашд. Мок драфтад яаг байнга дээгүүр үнэлэгдэж байгаа тоглогчид ерөнхийдөө алга. Харрисон Барнесыг ахлах сургуульд байхд нь “Next Big Thing” , 2011 оны драфтад тодорхой нэгээр мэтийн ярьж байсан ч коллежд ороод ер нь үнэлэмж нь буурчихлаа. Перри Жонес бас тогтвортой биш, Террэнс Жонес ч гэсэн.
loading...
Ганц сул тал нь гэвэл дамжуулалт өгөхдөө хэтэрхий яарчих гээд байдаг талтай. Гэхдээ энэ бол түүнийг мэргэн бууч гэсэн үг биш. Тэр “шал”-ны хаанаас оновчтой шидэж чаддаг. Гэхдэээ дараагийн Леброн гэж хөөргөж бас болохгүй….. ene hesgiig unshaad2 neg l sn oilgohguin. Bi l mangar bolj taarjina da?
loading...
no1 r derrick williams oroh bhaa yg lebron james shig yum bnlee
loading...
аль баг драфт нэгийг авхаас л хамаарах байхдаа Дюкийн холбогч л дажгүй байгаам даа.
loading...
1. Derrick Williams
2. Kyle Irving
3. Harrison Barnes. Ter Kanter l lav ehnii 3t orohgu
loading...