loading...
“Нью Жерси Нетс”-ийн хамтран эзэмшигч “Jay-Z”-г Кентукки их сургуулийн багтай хууль бусаар холбоо тогтоосон байж магадгүй хэмээн NBA-гээс шалгаж байна. NBA-гийн дүрэм ёсоор драфтаас өмнө багийн эзэд коллежийн тоглогчидтой уулзах, холбоо тогтоохыг хориглодог юм.
Өнгөрсөн ням гаригт Кентукки их сургуулийн багийг “NCAA”-н шөвгийн дөрөвт шалгарсны дараа “Jay-Z” хувцас солих өрөөнд нь орж баяр хүргэж буй бичлэг интернетээр тараад байгаа. Үүнээс улбаалан NBA-гийн удирдлага түүнийг хууль бусаар залуу тоглогчидтой холбоо тогтоосон хэмээн хардаж байгаа аж.
“Кентукки”-чууд бүсийнхээ их шөвөгт Хойд Каролинагийн багийг 76-69-аар буулган авсан юм. Тус багийн хамгаалагч Брэндон Найт, довтлогч Терренс Жонс нар ирэх зургаан сард явагдах драфтад орж магадгүй байгаа. Гэхдээ энэ жил “Нетс” -т драфтын эрх байхгүй. Учир нь тэд үүгээрээ Ютагаас Дерон Уйльямсыг худалдаад авчихсан байгаа.
2007 онд Бостон Селтиксийн менежер Дэнни Айнге Кевин Дюрантын ээжтэй хамт тоглолт үзэж байгаад “баригдаж” 30,000 ам.доллараар торгуулж байсан юм.
loading...




Бостон Селтиксийн менежер Дэнни Айнге Кевин Дюрантын ээжтэй хамт тоглолт үзэж байгаад “баригдаж” 30,000 ам.доллараар торгуулж байсан юм. xa xa xa xa x axa
loading...
xaxa nairjilj bsan biz oroi shuluuhan uzne ntr geed l wahwahhaw
loading...
bi xeniig xeled bgag medej bga bailgui de.. ed iim l t1shd “deer bichsen amitan”
loading...
nba yarij bhad liverpool fanat gsn odoo yu we tes hondlon yum yarij orj irhiin mal chin…….
loading...