Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » “Реал Мадрид”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

GD Star Rating
loading...

Флорентино Пересийн “Галактико II” төлөвлөгөөний дагуу Барсагийн ноёрхлыг зогсоож аваргын титмээ эргүүлэн авахаар Реал Мадрид тэмцэж байгаа. Үүндээ хүрэхийн тулд ч хөрөнгө мөнгийг харамгүй цацаж байна.

Өнгөрсөн зуны арилжаа наймааны цонхоор л гэхэд “Эзэн хааны баг” нийт 74.5 сая еврогоор шинэ тоглогчид авчирсан. Бусад багийн хувьд  чамгүй их мөнгө боловч Реал Мадридийн хувьд солилцоо наймаанд жил бүр цацдаг л хөрөнгө.

2009 оныхтой харьцуулбал супер од тоглогч байхгүй ч ирээдүйгээ харсан ухаалаг бодлого баримталж тус бүр нь 10 саяас доошгүй залуусаар бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлжээ. Ихэнхи нь Өмнөд Африкийн дэлхийн аваргаар өөрсдийгөө харуулсан болохоор хэн ч тэдний ур чадварт эргэлзээгүй.

Харин ч өсөн дэвжих бололцоог нь шагшин магтаж байлаа. Мөн хамгийн эмзэг сэдэв болсон   хамгаалалтын шугамаа туршлагатай Португал залуу Рикарду Карвальюгаар зузаатгажээ. Ингээд шинэ “Мадридиста” нар багтаа хэр зэрэг тус болж буй сонжицгооё.

1. Месут Өзил (А)

Хаанаас : Вердер Бремен (Герман)

Хэдээр : 15 сая евро

Тоглолт/гоол : : 41/10

Месут Өзилийн ур чадварт эргэлзэх хүн байгаагүй. Гэхдээ л ийм хурдан Мадридийн багийн салшгүй нэг хэсэг болно гэж төсөөлөөгүй байх. Герман залуу Өмнөд Африкийн ДАШТ-д үзүүлсэн гайхалтай эрч хүчтэй формоо  алдалгүй Ла лигт үргэлжлүүлж чадсан.

Тэрээр улирлын 29 тоглолтод бүгдэд нь оролцоод байгаа бөгөөд зургаан гоол оруулжээ. Үүнээс гадна хамгийн гол үүрэг болох довтолгоо эхлүүлэх, дамжуулалт өгөхөө ч умартсангүй. Багийнхаа андуудад 10 гоолын дамжуулалт (бүх тэмцээнд 15) өгч мэргэн дамжуулагчдын жагсаалтад дөрөвт бичигдэж байна.

Хэл аманд өртдөггүй, даруухан, авьяаслаг ийм сайн тоглогчыг 15 сая еврогоор олж авсандаа Мадридчууд баярлаж байгаа байх.  . Одоо бол Өзилийг 30, 40  сая еврогоор авья гэсэн багууд ар араасаа эгнээд л зогсож байна. Талбайд гарсан тоглолт болгондоо Өзил нэмэх үнэлгээ авахаар сайн байгаа. Намар явагдсан “Эль Класико”-д л харагдаагүйг эс тооцвол шүү дээ.

2. Анхель Ди Мария (А)

Хаанаас : Бенфика (Португал)

Хэдээр : 25 сая евро

Тоглолт/гоол : 43/8

Бенфикад гялалзаж байсан Аргентин залуугийн төлөө Реал 25 сая евро төлсөндөө хэзээ ч харамсаагүй. Үнэндээ бол 36 сая гэж хэлж болно. Учир нь анх гэрээ байгуулахдаа  Ди Мариягийн хэр зэрэг сайн тоглохоос шалтгаалж 11 сая евро Реал нэмж төлөхөөр тусгасан юм. Тэгэхээр Бенфика улирлын төсгөлд дахиад 11 саяар түрийвчээ зузаатгах нь шиг байна.

Түрүү зуны арилжаа наймааны цонхоор авсан Реалын хамгийн үнэтэй тоглогч Анхель болсон.  Өзилтэй адил улирлын бүх тоглолтод оролцоод байгаа ба зургаан гоолоор багтаа тус болжээ. Лигээс гадна  багийнхаа Аваргуудын лиг дэх  “хараал”-г төгсгөл болгоход чамгүй тус хүргэсэн. “Сантьяго Бернабеу”-д Лионы эсрэг хийсэн хариу тоглолтод Ди Мария багийнхаа гурав дахь гоолыг хийснээр Эзэн хааны баг сүүлийн долоон жилд анх удаа их шөвөгт үлдсэн билээ.

Мариягийн жигүүрээс өгч буй  “”бэлэн хоол”-нууд Реалын довтлогчдын ажлыг тун их хөнгөлж буй. Өнгөрсөн  хоёр сард “Леванте”-гийн гурван хамгаалагчыг ажилгүй болгож орхиод ямар гайхалтай гоолын  дамжуулалт өгснийг нь та бүхэн харсан байх. Мэдээж Мариягын ийм гайхалтай тоглолтыг бид цаашдаа олон харна.

3. Рикарду Карвалью (А)

Хаанаас : Челси (Англи)

Хэдээр :  8 сая евро

Тоглолт/гоол : 37/3

Флорентино Пересийн наймааны бодлого ихэнхидээ довтолгоо тал руу зонхилдог. Багийн фенүүд хүртэл ар талдаа анхаарахыг сануулдаг ч Перес төдийлөн хайхардаггүй. Түрүү жил л гэхэд Реалын супер довтолгооны шугам  100 давсан гоол хийсэн ч  тэдний хөдөлмөрийг хамгаалалт хариуцдаг  залуус   үгүй хийсэн гэхэд болно. Тэд Барсагаас даруй 10 гаран гоол илүү алдсан бөгөөд үүнийхээ “ачаар” Ла лигийн түрүүг гурван онооны зөрүүтэйгээр Барсад алдсан юм.

Харин энэ жил нөхцөл байдал харьцангуй сайжирсан нь яах аргагүй Рикарду Карвальютай холбоотой. Магадгүй сүүлийн хэдэн жилд авсан Реалын хамгийн сайн төвийн хамгаалагч  ч байж мэдэх юм. Аль аль талдаа үр өгөөжтэй энэ наймааны ачаар Мадридын багийн хамгаалалт илүү найдвартай болсон бол Карвалью байнга гараанд гарч шигшээ багтаа дуудагдах боломжтой болж байгаа юм. Карвальюгийн  Европын тэмцээний туршлага  Реалд тун их хэрэг болж буй.

4. Сами Хедира (B)

Хаанаас : Штутгарт (Герман)

Хэдээр : 12 сая евро

Тоглолт/гоол : 35/0

Яг л Месут Өзилийн адил шинэ орчинд маш хурдан дасаж чадсан авьяаслаг, хөдөлмөрч залуу. Хаби Алонсотой хамт төвийн шугаманд тун сайн хослолыг үүсгэж буй. Хедирагийн байрлалд Лассана Диарра, Мамаду Диарра, Фернандо Гаго гээд өрсөлдөх олон “нэр дэвшигч”-тэйг бодолцож үзэх юм бол илүү өндөр үнэлж болох юм. Гэхдээ довтолгоонд бас төдийлөн сайн оролцож чадахгүй байх шиг. Өөрт олдсон хэд хэдэн боломжоо алдаад амжсан.

Штутгартад байхдаа илүү чөлөөтэй тоглож алсаас сайн “бууддаг” байсныхаа ачаар чамгүй гоол оруулдаг байлаа. Үүнээс гадна агаарын тулаанд хүчирхэг учраас булан, цохилтын үеэр өөрийн багаа хамгаалж, эсрэг багтаа аюул тариах чадвартай. Реал Мадридийн фенүүд Хедирагийн дебут гоолыг тэсэн ядан хүлээж буй.

5. Эммануэль Адебайор (С)

Хаанаас : Манчестер Сити

Хэдээр : Зээл

Тоглолт/гоол : 12/3

Дэврүүн сэтгэлтэй зарим нь өвлийн наймааны цонхоор Рууд Ван Нистелройг ”Сантьяго Бернабеу”-д эргэж ирнэ гээд л хөөрцөглөж байлаа. Харин эцсийн дүнд Эзэн хааны баг Адебайорыг зээлээр авч довтлогчын “дутагдлаа” нөхсөн. Того довтлогчоос Реалын фенүүд их зүйл хүлээгээгүй ч ингэж урам хугална гэж бас төсөөлөөгүй байх.

Цагаан өмсгөлтэй  дебут гоолоо Аде цомын тэмцээнд Севильягийн хаалганд хийж улмаар Реал Сосьедадыг 4 : 1-ээр хожиход нэг гоол нэмэрлэсэн. Ингээд л түүний шоу дуусаж Бенземагийн баяртай өдрүүд эхэлсэн дээ. Нэгэнт л туслах довтлогчоор авчирсан хойно хааяа нэг гоол хийчихээд байхад улирал дуустал  Адебайорын талаар сүртэй зүйл яригдахгүй л байх. Гэхдээ Испаний хөлбөмбөгт дасахгүй гэдэг нь харагдаад л байгаа. Зуны наймааны цонхоор төрхөмдөө буцах нь тодорхой.

6. Педро Леон (С-)

Хаанаас : Хетафе

Хэдээр : 10 сая евро

Тоглолт/гоол : 13/2

Хетафед гайхалтай  тоглолт үзүүлж байсан түүнийг Реал эртнээс овоо хараандаа аваад байлаа. Тиймээс ч наймааны цонх нээгдэхээс өмнө л яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн байсан. Харамсалтай нь К.Роналду, Ди Мария гэсэн “пол”-ууд хоёр жигүүрийг эзэгнэж байгаа болохоор Леонд үнэхээр боломж олдохгүй байна. Өнгөрсөн хоёр сарын эхээр Фернано Гаготой бэлтгэлийн үеэр гар зөрүүлж нэр хүндээ бас унагаад амжсан. Өвлийн наймааны цонхоор Челси түүнийг зээлээр авах сонирхолтой байсан ч баг нь зөвшөөрөөгүй гэсэн. Олон тоглолтод оролцож чадаагүй ч Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод Миланы хаалганд сүүлчийн мөчид тэнцээний бөмбөг хийж багийнхаа аминд нэг удаа орсон.

7. Серхио Каналес (D)

Хаанаас : Расин Сантандер

Хэдээр : 4.5 сая евро

Тоглолт/гоол : 12/0

Ирэх зургаан жилийг Мадридад өнгөрүүлэхээр гэрээлсэн учраас  Каналест өөрийгөө харуулах хангалттай хугацаа байна. Анх ирэхэд нь түүнээс их зүйл хүлээж байсан. Гэвч бэртэл гэмтэл болон Өзилийн сайн форм Каналесийн замд саад болсон. Реалын домогт тоглогч Франсиско Хентогоор үнэлүүлсэн авьяастай, залуу хагас хамгаалагч.

Дүгнэлт : (A-)

Шижигнэсэн сайхан залуусынхаа үр шимийг Реал Мадрид хангалттай амсаж  байна.  Интерээс Майконыг “сугалах” гэж оролдоод амжилтанд хүрээгүй ч түүнээс хавьгүй бага үнээр Карвальюг авсан нь алдаа болоогүй. Харин ч эсрэгээрээ оносон шийдвэр байлаа.

Өнгөрсөн зун  явуулсан тоглогч нарынхаа араас нэг их харамсахгүй байгаа нь бас үнэлүүштэй. Ван дер Ваарт Тоттенхэмийг сайн чиглүүлж байгаа ч гэсэн яг л Роббен, Шнайдерийн адил очих ёстой газраа л очсон. Тэднийг Реал сүртэй үгүйлээд байгаа юм алга. Ла лигт Барсагаас таван оноо алдаж байгаа ч гэсэн Аваргуудын лигт давдаггүй даваагаа гэтэлсэн нь шинэ алхам. Цаашаа бас дахиад ахих боломж ч өндөр байгаа.

Бусад нийтлэлүүд :

“Юнайтед”-ийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Ливерпуль”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Арсенал”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Челси”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Ман Сити”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

 

 

 

 

 

GD Star Rating
loading...
"Реал Мадрид"-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь , 9.5 out of 10 based on 26 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Bilguun says:

    Ozil-d bol A+ uguhuur bgaldaa. Full back gedeg chin jiguuriin hamgaalagch gsn ug shde. Carvalho chin Centre back shuude. Medehgui bol zugeer l mongolooroo bichmeer yum.

    GD Star Rating
    loading...
  2. СН says:

    Uuchlaarai end neg zuil todruulahad full back ni ar taliin durvun bairlald jigd togloj chaddag toglogchiig heldeg yumaa…harin chinii heleed baigaa ni Wingback yumaa..anhaaral tavisand bayarlaaa

    GD Star Rating
    loading...
  3. PG says:

    Rigth back, left backiig full back gedeg shd. Toviin hamgaalagchiig Center back gedeg ni zov. Wing back gedeg ni full backiig bodvol iluu uragshaa toglodog bairlal. 3n center backtai uyed wingback 2 tald ni wing backuud hamgaalaltad ni tusalj, dovtlohod bainga dovtolgoond oroltsdog, 2 center backtai uyed ch wing back gej bdag. jiguureer dovtolgoond togtmol oroltsdog hamgaalagchid.

    GD Star Rating
    loading...
  4. xzbunny says:

    real madrid ongorson zun mash ashigtai naimaa hiisen. dan ireeduigee harsan. daraa ni zarahad ch hangalttai ashig olno.

    GD Star Rating
    loading...
  5. Bilguun says:

    Ulamjlalt formationuudad right, left backuud n hamgiin hoino togloj center backuud n arai urd toglodog bsnaas full back gj nerledeg. Tegeed suulruugee center backuud n iluu hoishlood right, left backuud dovtolgoond tulhuu oroltsdog formationoor togloh n elbeg bolson. wing back-iig deer oilgomjtoi tailbarlasan bh shig bn.

    4 bairlald jigd togloj chaddag toglogchiid full back gdg gj haanaas sonsoo vee. medehgui bol yadaj wiki-gees haraach. medehgui yumniihaa talaar olon yum yarih hereggui sanagdah yum.

    GD Star Rating
    loading...
  6. llr bulshlagch baguud zailaa chelsea real city yaahav mongotei baij bolno avchaad sain togluulahq bulshlaad baih ym adebayor pedro leon canelas zereg olon ur chadvar saitai toglogchid reald bulshlagdaj bna llr chelsea city real

    GD Star Rating
    loading...
  7. A says:

    2010-11 оны улирлын Реалын Роналдо, Кака, Ливерпуулын Каррол, Суарез, Арсеналын Ван Перси, Челсигын Торрес, Маню-Нани, Барсагын Педро -ын Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  8. Vaancho says:

    chadad bga yumd odoo yaay gehew de… Liverpooliin fanataa.. xoxiishde l gej xelii da

    GD Star Rating
    loading...
  9. BAT says:

    teneg yum yarih yum ene Liverpooliin fanat… sain naimaa hiigeed odoo l deeshee garch bn shd ee… yun bulshilah… Oduud niilenguutee l sain toglodog yumuu yamar…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: