loading...
Бөхийн чөлөөт барилдаан үүсч хөгжсөний 50-н жилийн ойн хүрээнд чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээлттэй явуулж, гадаадын баг тамирчдыг урилгаар харилцан туршлага солилцох, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох, байнгын бэлтгэлтэй байлгах, олон улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тэмцээний зорилго оршино.
Хоёр. Тэмцээн зохион байгуулах байгууллага
Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, БТСГазар, “Женко” групп хамтран зохион байгуулна.
Монголын чөлөөт бөхийн холбооны уралдаан тэмцээнд оролцох журмын дагуу олон улсын дүрмээр явагдана. Тэмцээнд Алдар, Хүч, Хилчин, Сүлд болон аймаг, дүүргийн БТСГазар, их дээд сургууль, хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгэгдсэн гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж буй клубууд оролцоно. Урилгаар гадаад орны баг тамирчид оролцоно.
Гурав. Тэмцээнд оролцох тамирчдын жин, тоо, ангилал
Тэмцээн 2011 оны 04 дүгээр сарын 29-өөс 05 дугаар сарын 01-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Буянт-Ухаагийн спортын шинэ ордонд явагдана.
Эрэгтэйчүүд 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэйчүүд 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жингүүдэд барилдана. Жингийн тоонд багтааж эрэгтэй жинд 3 хүртэлх жинд 3 бөх, эмэгтэй жинд 2 хүртэлх жинд 2 бөх давхардаж орж болно. Жингийн зөрүү 2 кг.
Дөрөв. Дүгнэх, шагнах
Жин тус бүрт эхний 3-н байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн эхний 10-н байранд шалгарсан бөхчүүдэд шагналын оноо өгч багийн нийлбэр дүнг гаргана.
Тав. Мандат олгох
Багийн мэдүүлэгийг 04 дүгээр сарын 29-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд Спортын төв ордонд авна.
Мандат авахад бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Багийн мэдүүлэг
2. Цээж зураг
3. Мандатын хураамж 6,000 төгрөг
4. Тамирчны лиценз
Тэмцээнд тухайн байгууллагын тамга тэмдэгтэй мэдүүлгийг хүлээн авна.
Хөтөлбөр
04 дүгээр сарын 28-ний өдөр ПҮРЭВ
Гадаад тамирчдыг хүлээн авах
04 дүгээр сарын 29-ний өдөр БААСАН
10:00-15:00 Багийн мэдүүлэгийг хүлээн авч, мандат олгоно.
15:00-16:00 Шүүгчийн зөвөлгөөн
16:00-16:30 Техникийн зөвөлгөөн
16:30-17:00 Эмчийн үзлэг
17:00-17:30 Жин үзэлт сугалаа
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 67 кг
Эрэгтэй: 55 кг, 66кг, 84кг, 120кг
04 дүгээр сарын 30-ний өдөр БЯМБА
09:00-13:00 Барилдаан
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 67 кг
Эрэгтэй: 55 кг, 66кг, 84кг, 120кг
13:30-14:00 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа
Эмэгтэй: 51кг, 59кг, 63кг, 72кг
Эрэгтэй: 60 кг, 74кг, 96 кг
15:30-16:00 Тэмцээний үргэлжлэл
16:00-16:30 Нээлтийн ажиллагаа
16:30 Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан
05 дугаар сарын 01-ний өдөр НЯМ
09:00-13:00 Барилдаан
Эмэгтэй: 51кг, 59кг, 63кг, 72кг
Эрэгтэй: 60 кг, 74кг, 96 кг
15:30- Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан
Эмэгтэй: 51кг, 59кг, 63кг, 72кг
Эрэгтэй: 60 кг, 74кг, 96 кг
/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/
loading...





ELECTRON BARAANII LOMBARD AJILLAJ BAINA.UTAS : 91006695
loading...
oyutnii unevirsal naadmiin talaar medee tawihgui yum uu jinguudiin medaltabguudiin tuhai
loading...