Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » Арсенал гурван тойрог дараалан тэнцлээ

GD Star Rating
loading...

Сүүлийн хэдэн тойрогт фенүүдээ хангалттай олон гомдоосон Арсеналчууд дахиад л азгүйтлээ. Энэ удаа Венгерий баг сүүлийн найман тоглолтоос таван хожигдолтай байгаа Блекбернтэй гоолгүй 0 : 0-ээр тэнцжээ.

Бөмбөг эзэмшилтээр Буучид илүү байсан ч Пол Робинсоны чадварыг шалгасан жинхэнэ аюулт учруулсан цохилт төдийлөн хийж чадаагүй. Нийт хийсэн цохилтын тоогоор Арсенал өрсөлдөгчөөсөө бараг гурав дахин илүү байсан. Харин яг хаалга руу чиглүүлж таван удаа л цохижээ. 76 дахь минутад  Стивен Н’Зонзи талбайгаас хөөгдөж Блекберн    хүн дутуу үлдсэн ч Арсенал гоол хийлгүй байсаар цаг дуусгасан. Энэ улиралд Арсеналын эсрэг багууд нийт найман улаан хуудас аваад байна. Тэднээс өөр ийм олон хүн “хөөлгөсөн” баг байхгүй.

Лигийн цомын финалаас хойш талбайд гараагүй Сеск Фабрегас 58 дахь минутад Андрей Аршавинаар сэлгэж талбайд орж ирсэн. Мөн Никлас Бендтнер, Маруан Шамах нарыг 73, 78 дахь   минутад талбайд гаргаж довтолгоондоо хүч нэмсэн ч үр дүн муутай байлаа.

Гоолгүй тэнцээ Арсеналын хувьд хүсээд байхаар үр дүн биш боловч Блекберн сэтгэл хангалуун буцлаа. Кристофер Самба “Стивен Н’Зонзиг хөөгдснөөс хойш манайхан маш сайн хамгаалж оноо авлаа. Бид шийдэмгий байж чадсан учраас энэ үр дүнд хүрсэн. Ирэх тойрогт хожил авах урмыг их сэргээж өглөө” гэлээ.

Арсен Венгер “Ямар ч идэвхигүй, сулбагар байсныхаа горыг амслаа. Уг нь тоглолтын эхэнд хожил авах бүрэн итгэлтэй байсан ч сүүлчийн шүгэл дуугарсны дараа  үнэхээр урам хугарсан. Довтолгооны шугам ямар ч санаачлага байсангүй. Аваргын өрсөлдөөнөөс илүү багийн тааруу тоглолтод санаа зовж байна. Хожил авах итгэлтэй тоглох хэрэгтэй байгаа учраас үүн дээр анхаарч ажиллана” хэмээн ярилаа.

 

4 сарын 2. Лондон. “Эмирейтс”.цэнгэлдэх
Ерөнхий шүүгч – Фил Дауд (Стэффордшир).
АРСЕНАЛ – БЛЭКБЕРН – 0:0 (0:0)
Арсенал Блэкберн
Мануэль Альмуния Пол Робинсон
Бакари Санья Мичел Сальгадо
Себастьен Скиллачи Кристофер Самба
Лоран Косельни Райан Нельсен
Гаэль Клиши Мартин Ольссон
Александр Сонг Бретт Эмертон
Джек Уилшир Стивен Н’Зонзи
Тео Уолкотт, 73 Жермейн Жонс, 90
Самир Насри, 78 Фил Джонс
Андрей Аршавин, 58 Давид Хойлетт
Робин Ван Перси Роке Санта Крус, 62
Сэлгээ:
Сеск Фабрегас, 58 Жейсон Робертс, 62
Маруан Шамах, 73 Давид Данн, 90
Никлас Бендтнер, 78
Шар хуудас :
Александр Сонг, 53 Давид Хойлетт, 30
Мичел Сальгадо, 39
Стивен Н’Зонзи, 76

***

 

 

 

 

GD Star Rating
loading...
Арсенал гурван тойрог дараалан тэнцлээ, 8.6 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. TwistnPool says:

    arsenal minde…yacad bgamdee…neg l bolj uxgv bxin…togloltig vzjixad boginiin damjulalt ern l bxgv blee….za ymar c bsan daragin toirogt yalalt awxin tulu

    GD Star Rating
    loading...
  2. M says:

    ЯААХ ВЭ СДА? КАРЛИНГ КАПЫН ФИНАЛЫН ӨМНӨХ СТОКТОЙ ХИЙСЭН ТОГЛОЛТООС ӨМНӨ БҮХ ЮМ НОМ ЖУРМААРАА ЯВЖ БАЙЛАА. ОДОО БҮХ ЮМ 359 ГРАДУС ЭРГЭЧЭЭД БАЙНА.

    БАРСАТАЙ ХИЙСЭН ТОГЛОЛТООС ХОЙШ БАГ ҮНЭХЭЭР БОЛОХГҮЙ БАЙНА АА. НЭХХХХ САЙХАН ХОЖИЖ СЭХЭЛ АВААСАЙ.

    GD Star Rating
    loading...
  3. Arsenal turuuleh n todorhoi bolh shw

    GD Star Rating
    loading...
  4. v.persie says:

    azgui l bndaa zaza daraagiin toglolt nd amjilt husie

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: