loading...
Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг өнгөлж буй Данийн залуу теннисчин Каролин Возняцкигийн гоо үзэсгэлэн олон эрчүүдийн харцыг булааж буй. Тэгвэл 20 настай бүсгүйд дэлхийд алдартай Playboy сэтгүүл зургийг нь нийтлэх санал тавьжээ. Харин Возняцки татгалзсан хариу өгсөн бөгөөд “Би лав бүх хувцсаа тайчихгүй” хэмээсэн аж. Дани теннисчиний агент Жон Тобиас ” FHM, Maxim гээд өөр олон сэтгүүлээс ийм санал ирсэн. Гэхдээ одоохондоо түүнд ийм зүйлс хэрэггүй. Каролин дөнгөж 20-той учраас карьертаа анхаарал хандуулах хэрэгтэй” гэжээ.
Ливерпулийн фен бүсгүй мөн хөнгөмсөг хүмүүсийг олж танихдаа гаргууд аж. “Хүмүүсийн царайнаас олж харна гэдэг хэцүү л дээ. Гэхдээ би жинхэнэ найз, зүгээр зугаацах гэсэн хүмүүсийг танихдаа их сайн”
Возняцки өнгөрсөн жилийн есөн сараас эхлэн дэлхийн чансааг тэргүүлж байгаа ба Их Дуулгын түрүү хүртэж хараахан амжаагүй . Гэхдээ 2009 онд Америкийн нээлттэй тэмцээний шигшээд үлдэж байсан юм.
loading...




chick
loading...