loading...
Бундеслигийг тэргүүлэгч Боруссия Дортмунд сүүлийн хоёр тоглолтоос 2 –хон оноо аваад байсан юм. Тэгвэл Бямба гарагт 28-р тойргийн тоглолтонд хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байгаа Ханновер 96 –г 4-1 ээр хожсоноор энэхүү бяцхан хямралаа төгсгөв.
Дортмунд нь одоогоор Бундеслигийн хамгийн хүчирхэг довтолгоотой баг бол Ханновер 96 нь тогтмол сайн амжилт үзүүлж буйгаараа онцлогтой . Ер нь лигийн хоёр хүчтэй багийн тулаан гэж хэлж болно. Орчин цагийн хөлбөмбөгийн гайхамшигт цогцолборуудын нэг ”Сигнал Идуна Парк” –д зочилсон Ханноверчууд тоглолтын эхнээс ширүүн довтолж хар шаруудыг цочроох дайралтуудыг хийсэн юм. Гэхдээ эздийг барьц алдуулахаар өөрчлөлт гарсангүй харин ч эсрэг талд Марио Гөтце аюултай алсын цохилтоор гоол хийх дөхөв.
Дортмундын өмнөх хоёр тоглолтонд гаргасан алдаа буюу оновчгүй дамжуулалтууд ажиглагдаж байв. Тоглолтын нэгдүгээр үед гоолгүй завсарласан ба хоёрдугаар үед “Вестфалленчууд “-ийн (Дортмундчууд) довтолгоо илт эрчимжүүлэх оролдлогыг хийж байлаа. Харамсалтай нь ялихгүй алдаанууд, үл ойлголцлоос давуу тоглолтондоо хоосон орон зай үлдээж байв. Ханноверчуудын довтолгооны төгсгөлөө амжилтгүй дуусгасаар. Гэхдээ зочид уйгагүй довтолсоны эцэст тоглолтын салхийг хагалж тэргүүлж эхлэв. Сержио Пинтогийн дамжуулалтаар Мохамед Абдаллео (57) анхны гоолыг хийсэн юм.
Ханноверчууд удаан баярласангүй ердөө хоёр минутын дараа Марио Гөтце (59) тоог тэнцүүлэв. Үүний дараа хар шаруудын давамгайлал гаарч, Лукас Барриос (64) (73) хоёр гоол оруулав. Тоглолтын хувь заяа нэгэнт шийдэгдсэн боловч Дортмундчууд зогссонгүй. Германы шигшээгийн Кевин Гросскройц (83) тоог 4-1 болгож цэг тавив. Дортмунд 65 оноотой хүснэгтийн тэргүүлэгч хэвээр үлдэж хамгийн ойрхон нэхэгч Байер Леверкузенээс 7 онооны зөрүүтэй хэвээр үлдэв. Ханноверчууд аваргуудын лигд оролцох эрхтэй байраа нэг оноо илүү болсон Байерн Мюнхенд тавьж өгөв.
Өнөөдөр Ням гарагт Көльн – Нюрнберг , Вольфсбург- Айнтрахт Франкфурт багууд тоглоно.
| Б | Баг | Тоглолт | +- | Оноо | ||
|---|---|---|---|---|---|---|
| 1 | ![]() |
Dortmund | 28 | 41 | 65 | ![]() |
| 2 | ![]() |
Bayer 04 | 28 | 23 | 58 | ![]() |
| 3 | ![]() |
FC Bayern | 28 | 26 | 51 | ![]() |
| 4 | ![]() |
Hannover | 28 | 0 | 50 | ![]() |
| 5 | ![]() |
Mainz 05 | 28 | 8 | 45 | ![]() |
| 6 | ![]() |
Nürnberg | 27 | 6 | 42 | ![]() |
| 7 | ![]() |
HSV | 28 | -1 | 41 | ![]() |
| 8 | ![]() |
Freiburg | 28 | -4 | 38 | ![]() |
| 9 | ![]() |
Hoffenheim | 28 | 3 | 37 | ![]() |
| 10 | ![]() |
Schalke 04 * | 27 | -2 | 33 | ![]() |
| 11 | ![]() |
Werder | 28 | -16 | 33 | ![]() |
| 12 | ![]() |
1. FC Köln | 27 | -12 | 32 | ![]() |
| 13 | ![]() |
1. FCK | 28 | -8 | 31 | ![]() |
| 14 | ![]() |
Eintracht | 27 | -10 | 31 | ![]() |
| 15 | ![]() |
Stuttgart | 28 | -3 | 30 | ![]() |
| 16 | ![]() |
St. Pauli * | 27 | -18 | 28 | ![]() |
| 17 | ![]() |
Wolfsburg | 27 | -9 | 27 | ![]() |
| 18 | ![]() |
M’gladbach | 28 | -24 | 23 | ![]() |
loading...

























haramsaltai yumaa. 2-hon jiliin umnu shuugian tarij avraga avj baisan Wolfsburg ingeed yavj baih ch gejdee,. ter coach-oo yaj iij baigaad avaad uldeh baisiin .
loading...
Magath bucaad Wolfsburg-t ochison bgaa, 7 toglolt hiine, gaigyi bhaa, harin M’gladbach, Sant Pauli, Eintracht naraas l dooshoo unah bolov uu, harj l naaya
loading...