loading...
154 дэх удаагийн Милан хотын дерби тун хол зөрүүтэй өндөрлөлөө. “Жузеппе Меацца” цэнгэлдэхэд АС Милан эзэн багаар тоглосон бөгөөд хүчтэй өрсөлдөгчөө 3 : 0-ээр буулган авч аварга болох замаа заслаа. Пато энэ үдшийн онцлох тоглогч болсон бөгөөд үе тус бүрт нэг гоолоор фенүүддээ бэлэг барьсан. Мөн Антонио Кассано сэлгээгээр орж ирээд цаг дуусахаас өмнөхөн нэг гоол хийсэн юм. Хоёр баг аль аль нь хүн дутуу тоглолтыг дуусгалаа. 54 дэх минутад Кристиан Киву талбайгаас хөөгдсөн бол Кассано шүүгчийн сунгасан нэмэлт цагт хоёр дахь шар хуудсаа хүртсэн юм. АС Милан ийнхүү Интерээс таван оноогоор холдож удаан хүлээсэн Скудеттогоо гардахад нэг алхам ойртлоо. Өнгөрсөн 11 сард Ибрагимовичийн гоолоор АС Милан Интерийг дөнгөж байлаа. Харин энэ удаа гурван гоолоор илүүрхэж аварга авах эрхтэй гэдгээ нотлов. Хамгийн сүүлд 2003/04 улиралд АС Милан дербигээ хоёр дараалж хожиж байсан ба тухайн улиралдаа аварга авч байлаа. Мухар сүсэгтэй зарим нь үүнийг түүх давтагдаж байгаа учраас Милан түрүүлэх нь тодорхой боллоо гэж бичиж байна.
Италийн нэрт шүүгч Никола Риццолигийн шүглийн дуугаар тоглолт эхлээд ганц минут ч өнгөрөөгүй байтал АС Милан довтолгоонд орлоо. Гаттузогийн дамжуулалтыг Робиньо хаалганд чихэж чадаагүй ч Пато нэмж тооны харьцааг 1 : 0 болголоо. Ийнхүү тулааныг эрчтэй эхлүүлсэн Миланчууд ес дэх минутад торгуулийн цохилт авах байсан ч шүүгч Риццоли тэдэнд өгсөнгүй. Уг нь бол Зеедорфын цохилтыг Майконы гараараа хаасан юм.
Нэг гоолын зөрүүтэй хожиж байсан ч Милан санаа амарч болохгүй байв. Учир нь тэдний өрсөлдөгч хожигдож яваад хождог дархан мэхтэй баг. Энэ улиралд л гэхэд Интер таван хожлыг тиймэрхүү байдлаас авсан байгаа. 38 дэх минутад Интер бараг л гоол хийчих дөхлөө. Тиагу Моттогийн мөргөсөн бөмбөгийг бараг л шугаман дээрээс Кристиан Аббьяти барьж авсан. Таван минутын дараа Самуэль Это’о сайхан боломж үгүй хийсэн бол Эстебан Камбьяссо ч азгүйтээд амжив.
Хоёрдугаар үе эхлээд 10 минут өнгөрч байх үед Патогийн замд саад болж унагасан Кристиан Киву талбайгаас хөөгдөх “тогтоол”-оо уншууллаа. Миланы дербид шүүгч нар улаан хуудас өргөх тун дуртай. Сүүлийн зургаан дербид л гэхэд долоон тоглогч талбайг орхижээ.
Хүн дутуу үлдсэн нь Интерийн come back хийх боломжыг багасгалаа.
Милан ч хүний илүүгээ ашиглаж 62 дахь минутад гоолын зөрүүг дахин холдуулж дөнгөв. Игнацио Абатегийн дамжуулалтыг Пато мөргөж дубль хийлээ. Нэгэнт алдах зүйлгү болсон учраас Леонардо Диего Милитог тэр даруй оруулж Пацциниг сэлгээнд суулгав. Гэхдээ түүнээс илүү 80 дахь минутад орж ирсэн Антонио Кассано тоглолтын үр дүнд илүү хүчтэй нөлөөллөө. “Супермэн” 90 дэх минутад Хавьер Занетти алдаа гарган унагаасан тул торгуулийн цохилт Милан ирлээ. Кассано өөрөө энэ цохилтыг хийж багийнхаа гурав дахь гоолыг оруулсан. Нэгэнт цаг дуусаж байсан учраас цамцаа тайлж баярлахаа ч мань эр бас мартсангүй. Гэтэл энэ нь харин гай болж 92 дах минутад хоёр дахь шар жавтийгаа хүртэж Кассано талбайгаас хөөгдөв. Ирэх тойргийн тоглолтыг тэрээр өнжих хэрэгтэй боллоо.
“Мадоннина”-гийн дерби иймэрхүү сонинтой өндөрлөлөө. Сери А лигийн улирал дуусахад долоон тойрог үлдээд байгаа.
| |
|
|||||||
| 4 сарын 2. Милан. ”Жузеппе Меацца”. цэнгэлдэх Ерөнхий шүүгч – Никола Риццоли (Болонья). |
|
| МИЛАН – ИНТЕР – 3:0 (1:0) | |
| Милан | Интер |
| Кристиан Аббьяти | Жулио Сезар |
| Джанлука Дзамбротта | Хавьер Дзанетти |
| Тиагу Силва | Кристиан Киву |
| Алессандро Неста | Андреа Раноккия |
| Игнацио Абате | Майкон |
| Марк Ван Боммель | Тиагу Мотта |
| Дженнаро Гаттузо, 51 | Эстебан Камбьяссо, 71 |
| Кларенс Зеедорф | Уэсли Снейдер |
| Кевин-Принс Боатенг | Горан Пандев, 55 |
| Робиньо, 80 | Джампаоло Паццини, 63 |
| Пато, 84 | Самуэль Это’о |
| Сэлгээ: | |
| Матье Фламини, 51 | Иван Кордоба, 55 |
| Антонио Кассано, 80 | Диего Милито, 63 |
| Урби Эмануэльсон, 84 | Деян Станкович, 71 |
| Шар хуудас : | |
| Робиньо, 26 | Майкон, 41 |
| Марк Ван Боммель, 53 | Хавьер Дзанетти, 88 |
| Джанлука Дзамбротта, 65 | |
| Антонио Кассано, 90 | |
| Антонио Кассано, 92 | |
| Кристиан Киву, 54 | |
“Милан – Интер” зургийн цомог
loading...











A.Pato ug ni mundug dowtlogch shuu! AC Milan ene jil Scudetto awah bhaa, zun Kaka-gaa erguulj awbal ergeed Champions league-t sain toglono bizde
loading...
AC milan unexeer INTER -g iluurxej xojiloo Pato bol unexeer Miland od ni yumaa Odoo daraagiin toirguudad IBRA toglono turuulex ni damjiggui bolloo ……….. KAKA Miland iruul Champions leagt xuchtei bureldxuuntei sain togloj turuulex baix…..
loading...
milan turuuleesei amjilt
loading...
muu borts bandi nar inter hojino ene ter gd yu gd bailaa odoo tgd commentoo vldeegeech haana bna ter inter chin
loading...