loading...
Өдгөө 39 настай Ривалдо арав гаруй жил харь гүрэнд тоглосны эцэст энэ жил нутагтаа эргэн ирсэн. Эрийг нас, уулыг цас дардаг нь хорвоогийн жам юм болохоор одоо залуустай мөр зэрэгцэн тоглоход хэцүү байгаа нь тодорхой. Гэхдээ түүнд гайхуулж явсан он жилүүд бий. “Депортиво”, “Барселона”, “Милан” зэрэг Европын топ клубүүдэд хүчин зүтгэж явсан энэ хөлбөмбөгч карьерийнхаа турш 300 илүү гоол оруулсан юм. Ялангуяа “Барса”-д байхдаа тэр жинхэнэ гайхамшгийг бүтээж, улирал бүр тогтмол 20-иос дээш бөмбөг оруулдаг байлаа.
2000- 2001 оны улиралд бүр 36 гоол оруулж, довтлогч нарыг ичээж байв. Гэтэл тэр цэвэр довтлогч биш, довтлох чиглэлийн хагас хамгаалалтын байрлалд тоглодог байсныг санах хэрэгтэй. Энэ багт байхдаа тэр дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байсан юм. Түүний карьерийн хамгийн дурсамжтай мөч нь 2002 оны ДАШТ. Тэр жил Роналдо-Ривалдогийн хослол үүргээ онцсайн биелүүлж, Бразилийн шигшээд тав дахь дэлхийн цомыг авчирсан билээ. Бразилийн домогт хөлбөмбөгчдийн нэг болсон түүний ярилцлагыг сонирхуулъя.
-Олон жилийн дараа нутагтаа дахин тоглох ямар санагдаж байна?
-Нутгаасаа явснаас хойш их хугацаа өнгөрчээ. Одоо тамирчны замналын сүүлийн жилүүддээ төрсөн эх орондоо дахин тоглож байгаа нь сайхан байна.
-Энэ хугацаанд таны юу өөрчлөгдсөн бол?
-Амьдралд минь олон л өөрчлөлт гарсан. Гэхдээ хамгийн том өөрчлөлт нь миний нас. Хүмүүс намайг 90 минут тоглож чадах эсэхийг минь их сонирхдог. Мэдээж би хүн л юм болохоор ядарна. Ялангуяа нас 40 дөхөөд ирэхээр илүү ядардаг юм байна. Бусдаар бол зүгээр ээ.
-Та нутгийн “Санта Крус” багаас хөлбөмбөгийн гараагаа эхлэхдээ өнөөгийн өндөрлөгт хүрнэ гэж төсөөлж байв уу?
-Үгүй дээ. Би ийм гайхалтай амжилтыг мөрөөдөж ч зүрхлэхг үй байсан. “Санта Крус” бол сонирхогчийн баг байсан. Тухайн үед юун дэлхийн аварга болох, эхлээд аль нэг том багтай мэргэжлийн гэрээ байгуулахыг л хүсэж байлаа. Гэвч би үүндээ хүрэх гэж удаан хүлээсэн. Яваандаа бүх зүйл хүссэний дагуу болж би “Палмейрас”, дараа нь “Депортиво” багтай гэрээ бай гуулж билээ.
Ла Коруньяд би ганцхан улирал тоглосон ч муугүй амжилтад хүрч чадсан. Тэр жил би Испанийн лигийн шилдэг гадаад хөлбөмбөгчний санал асуулгад Роналдогийн ард орж байлаа. Харин жилийн дараа Роналдог орлон “Барса”-д ир сэн. Энэ үед хүмүүс намайг Ро налдотой их харьцуулдаг байв. Мөн надаас түүний хэмжээний гоол оруулахыг шаардана. Үүнийх нь хариуд “Роналдо бол довтлогч. Харин би довтолгоо дэмжих үүрэгтэй хагас хамгаалагч. Нэг нь 34, нөгөө нь 21 гоол оруулсны ялгаа нь энэ” гэж хариулдаг байв.
-Тамирчны замналаа эхэлж байх үеийн хамгийн дурсгалтай мөч юу байв?
-“Можи Мирим” багт орсноор хүмүүст бага багаар танигдаж, алдаршиж эхэлж байсан үе. Тэгэхэд нэг тоглолтод талбайн төвөөс гоол хийж билээ. Хэрвээ би андуураагүй бол 1993 оны дөрөвдүгээр сарын 18 байсан санагдаж байна. Маргааш нь сонин болгон дээр миний нэр гарч, домогт Пеле хүртэл ийм гоол хийж байгаагүй гэж бичиж байсан. Энэ гоол намайг алдрын оргил өөд мацах хаалгыг нээж өгсөн гэж боддог юм.
-Өөрийнхөө хамгийн сайн тоглосон тоглолтуудаа дурсаач?
-“Палмейрас”-т байхдаа Бразилийн АШТ-ий финалд “Ко ринтианс”- ийн эсрэг хийсэн тоглолт байна. Тэгэхэд би хоёр гоол оруулж, манай баг 3:1-ээр ялсан юм. Мөн 2001 онд “Барса”-д байхдаа “Валенси”-гийн хаалганд хет-трик хийснээ дурсах дуртай. 2000-2001 оны Аваргуудын лигт “Милан”-ы талбайд бид 3:3-аар тэнцэхэд би багийнхаа бүх гоолыг оруулсан. 2002 оны ДАШТ-ий финалд Роналдогийн хоёр гоолын эхлэлийг тавьсан гэдгээрээ бахархдаг. Итгэхгүй байвал телевизийн давталтаар үүнийг сайн харж болно шүү (инээв).
-2002 онд Бразилийн шигшээ арайхийн эрхээ авч, шүүмжлэлийн бай болсон. Тэр үед та нарыг түрүүлж чадахгүй нь гэж олон хүн бодсон байх?
-Сорилго шат ч үнэхээр хүнд болсон. Хамгийн сүүлийн тоглолтод Венесуэлийг хожиж байж Ази тивийг зорих эрхээ авч байлаа. Тэр үеэс хойш манай багийн тоглолт өдрөөс өдөрт сайжирсаар яг тэмцээн эхлэхэд жинхэнэ нэг баг шиг болж чадсан юм.
-1998 оны финалд Францад хожигдсон болохоор Япон, Солонгост заавал түрүүлэх зорилго тавьж байв уу?
-Хүмүүс 1998 онд бразилчууд ба гаа буруу бүрдүүлсэн гэдэгтэй би санал нийлдэггүй. Харин ч тэр жил М.Загало тун сайн багийг бүрдүүлээд байсан юм. Гэвч манайхан Францтай хийсэн тэр л тоглолтод муу байсныхаа балгийг хангалттай амссан. Үнэндээ булангийн цохилтоос мөргөж оруулсан Зиданы тэр хоёр гоол биднийг алж орхисон доо. Гэхдээ Франц тэр алдрыг хүртэх бүрэн эрхтэй.
Мэдээж хөлбөмбөгч хүний хамгийн том жаргал нь нутаг дээрээ, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө дэлхийн аварга болох. 2014 онд ч гэсэн бид нутагтаа аваргалах хүсэлтэй. Бразилчуудын хувьд хоёрдугаар байр гэдэг гутамшиг юм.
Г.БАЯРСАЙХАН
loading...




Argagui aimar toglogch shuu. Anh hulbumbug uzdeg baih ued l 2002 onii Delhiin avargaar yalt ch gui Ronaldo Rivaldo 2 bujignuulj baisan shuu. 4t uldcheed Tolgoigooroo murgudug german az ni shovooson Solongos bidend yu h bolku. Bid turuulne gej baigaal turuulj baij bilee.
loading...
Aguu l tamirchdiin 1l shuu dee
loading...
rivaldo-giin gazaraas joohon deeguur chigeeree tsohidog tsohilt ch tasarhai shuu, her baragiin haaj chaddaggui yum shig baigaan haalgachid.
loading...
Ganaa hajuud ni bsan yum shig yasan saihan nudend haragdtal yarij bainaa..
loading...
Xvvxed bxiin l mddeg shvtdeg tsson hden holbombogchni 1 n bailaa! goy tamirchin shv… Taxir xolt nugas bilv?
loading...
tahir hultei nugas gedeg hochtoi aguu hulbumbugchin bgam daa…
loading...
Хэдэн оны билээ дээ, Аваргуудын лигийн тоглолтын дээр /Севиллагийн эсрэг байхаа/ 16-ын шугаман дээр шахуу зогсож бгаад алсын дамжуулалтыг цээжин дээрээ тогтоогоод газар унагалгүй шууд татаж гуядан гоолдож байсан. Агуу тоглогч доо, одоогийн Роналду, Месси гэж орилдог бацаанууд ч энэ хүнийг танихгүй байх л даа…
loading...
Tm shv vneheer gaihaltai toglogch hedii Brazil.n shigsheeg demjdeggvi bsan ch ene hunii toglotiig vzeh durtai bla namaig Barca.n fan bolohod hangalttai tusa bolson humuusiin negde. ylanguya goal oruulchaad omsgoloo tailaad ergvvleed gvih n gaihaltai shv…
loading...
azraga baisan shdee minii bodloor ronaldo oos iluu baisan sanagddag xamag yumiig ni xiine yostoi yadardaggui mori l gesen ug. rivaldo iin uyiin barsa bas l ix od toglogchtoi baj bilee ter dund unexeer leader ni baisan 2002 onii delxiin avargaar ronaldo rivalda 2 iin gool tentsuu yavj baisan avargiin togloltond ronaldo 2 gool xiij rivaldo goos iluu gool toi bolson
loading...
2002 oniihoor 5n goal oruulsan bh te? suuldee jaahan jujiglej bsan bichleg etr ni garaad tegeel suraggui bolj bilee.. er ni bol davgui jujiglechihdeg nohor shuu de
loading...