Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » Рүүнигийн хет-трик “Юнайтед”-ийг эргэн ирүүлэв

GD Star Rating
loading...

“Манчестер Юнайтед” бас нэгэн гайхалтай эргэн ирэлт хийж Вест Хэмийг “Аптон Парк”-т нь 2 : 4-оор  буулган авлаа. Эхний үед “Юнайтед” тааруухан хамгаалалтаасаа болж торгуулийн цохилтоос хоёр гоол алдсан.

Хоёрдугаар үеийн 65 дахь минут хүртэл Вест Хэт 2 : 0-ээр тэргүүлж байлаа. Гэвч Уэйн Рүүни хариу цохилт хийж 65, 73, 79 дэх минутад дараалан гоолдсон. Рүүнигийн дуулиант хет-трик багтаа хожил авчирахад хангалттай байлаа.

84 дэх минутад Чичарито тоглолтын эцсийн цэгийг тавьж багийнхаа дөрөв дэх гоолыг хийсэн юм. “Юнайтед” аваргын цомдоо нэг алхмаар ойртож 66 оноотой боллоо. Тэд бусад багуудаас нэг тойрог илүү тоглолт хийгээд байгаа бөгөөд ойрын өрсөлдөгчөөс (Арсенал) долоон оноогоор тасраад байна.

Неманья Видич бэртлээсээ эргэж ирснээр Юнайтедийн хамгаалалт илүү найдвартай болсон байлаа.  Тэрээр Крис Смоллингтой хамт төвийн хамгаалалтад гарсан бол хоёр талд нь Фабио, Эвра арын шугамыг бүрдүүлж байв.  Улирлын эхэнд энэ хоёр баг оноолт тааран тоглоход “Олд Траффорд” цэнгэлдэхэд 3 : 0-ээр “Чөтгөр”-үүд хожил авч байсан. Харин Лигийн цомын шөвгийн наймд учрахад Вест Хэм хоёрдугаар бүрэлдэхүүнээрээ гарсан  Юнайтедийг  4 : 0-ээр хожиж байлаа.

Харин энэ удаагийн тоглолт шүгэл дуугарсан цагаасаа үзэгчдийг уйдаасангүй. Томас Хитцльшпергерийн алсын дамжуулалт Юнайтедийн хамгаалалтыг давж Карлтон Коулд ирлээ. Патрис Эвра түүнийг хамгаалж байсан ч Коулын цохисон бөмбөгийг санамсаргүй гараар хааж  үзэгчид шуугилдаж эхэллээ. Ерөнхий шүүгч Ли Мэйсон торгуулийн цохилтын цэгийг эргэлзээгүй заасан. Марк Ноубл Томаш Кушчакын хаалганд  амжилттай цохиж гоол хийснээр  талбайн эзэд тэргүүлж эхлэв. Вест Хэм лигтээ Юнайтедийн хаалганд 523 минут гоол хийгээгүй байсан цуврал үүгээр дууслаа.

Гэхдээ Вест Хэмийн фенүүдийн баяр дөнгөж л эхэлж байлаа. 24 дэх минутад Коул зүүн жигүүрээс довтолж Видичийг аргалаад орсон ч Серби хамгаалагчын тавьсан хөлд тээглэж ойчлоо. Шүүгч мөн л торгуулийн  цохилтын цэгийг заасан бөгөөд Ноубл хоёр дахь удаагаа Кушчакын өмнөөс цохиж  пеналтиас гоолдов.

“Алх”-нуудыг баяраа тэмдэглэж байхад Юнайтедийн араас нэхэж байгаа багууд ч мөн адил баярлаж суусан нь лавтай.  Гэхдээ хоёрдугаар үед МанЮ тэднийг баярыг унтраахаар бэлдэж байжээ. Нэгдүгээр үед Чөтгөрүүд гоол хийж чадаагүй бөгөөд эхний гоолын буруутан Патрис Эвраг Чичаритог 46 дахь минутад сэлгэлээ.

65 дахь минутад Юнайтедийг чөлөөт цохилт авсны дараа Димитар Бербатов Пак Жи Сунаар сэлгэж талбайд орж ирлээ. Рүүни хаалганаас 20 орчим метрийн зайнаас чөлөөт цохилт гүйцэтгэж Роберт Гриний хаалгыг мялаалаа. Хаалтыг давуулж тун нарийн цохисон учраас Гринд бөмбөг хэрхэн хаалганд орохыг харж зогсохоос өөр хийж чадах зүйл байсангүй. Энэ гоолын дараа МанЮ тоглолтдоо эргэн орж хожил авахаар эрчтэй тэмцэж эхэллээ.

73 дахь минутад Антонио Валенсигийн баруунаас өгсөн дамжуулалтыг Рүүни тогтоогоод хамгаалагчдаас мултарч тэнцээний гоолыг орууллаа.  Нэгэнт эрчээ авсан “Улаан чөтгөр”-үүд үүнээс зургаан минутын дараа ээлжит гоолоо оруулах боломж бүрдэв. Фабиогийн гоёмсог оролтыг Мэтью Апсон хамгаалж чадалгүй алдаад, улмаар түүний дамжуулсан бөмбөгийг гараар хааж орхисон.

Рүүни гурав дахь гоолоо тун тайван оруулсан. Харин гоолын баяраа Англи довтлогч  сэтгэл хөдлөлтэй тэмдэглэж камер луу хараал урсгав.   . Тоглолтын дараа Рүүни энэ үйлдлийнхээ төлөө уучлалт гуйсан байсан. Рүүни Вест Хэмийн эсрэг хийсэн есөн тоглолтод зургаан гоол хийгээд байна. Мөн тэрээр багийнхаа төлөө 100 дахь гоолоо орууллаа.

84 дэх минутад Райн Гиггзийн дамжуулалтаар Чичарито гоолдож тоглотын цэгийг тавилаа. Сер Алекс Фергусон тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа “Бид өнөөдөр жинхэнэ аваргууд шиг тоглолоо. Хүнд байдалд орсон ч гэсэн толгойгоо унжуулалгүй өөрсдийн хүчиндээ итгэж байсан учраас хожил авч чадлаа” гэжээ.

 




 

4 сарын 2. Лондон.  ”Аптон Парк”. цэнгэлдэх
Судья – Ли Мэйсон (Бостон).
ВЕСТ ХЭМ – МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – 2:4 (2:0)
Ноубл, 11 торгуулийн цохилт (1:0). Ноубл, 25- торгуулийн цохилт (2:0). Рүүни, 65 (2:1). Рүүни, 73 (2:2). Рүүни, 79-торгуулийн цохилт (2:3). Эрнандес, 84 (2:4).
Вест Хэм Манчестер Юнайтед
Роберт Грин Томаш Кушчак
Ларс Якобсен Фабио
Мануэль Да Кошта Крис Смоллинг
Мэтью Апсон Неманья Видич
Уэйн Бридж Патрис Эвра, 46
Гари О’Нил, 83 Антонио Валенсия
Скотт Паркер Даррон Гибсон
Марк Ноубл, 83 Майкл Кэррик
Томас Хитцльшпергер Райан Гиггз
Демба Ба Пак Джи Сун, 64
Карлтон Коул, 69 Уэйн Руни, 88
Сэлгээ:
Фредерик Пикьонн, 69 Хавьер Эрнандес, 46
Виктор Обинна, 83 Димитар Бербатов, 64
Робби Кин, 83 Луиш Нани, 88
Шар хуудас :
Мануэль Да Кошта, 59 Даррон Гибсон, 33
Неманья Видич, 41
GD Star Rating
loading...
Рүүнигийн хет-трик "Юнайтед"-ийг эргэн ирүүлэв, 6.8 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. AmRaa says:

    Manchester United uragshaa!!!! Ene jil PL iin tsom orgoh baih aa.

    GD Star Rating
    loading...
  2. manutd says:

    man u galzuu ulaan fanuudaa manai fan blog neegdlee manutdfan.tk orood uzeerei

    GD Star Rating
    loading...
  3. erhemee says:

    vaancho hairaa haana bnaa bogsiig chini dolooj ogmoor bna hurdan ireldee.hohood saaj ogmoor bna hezee ireh bee

    GD Star Rating
    loading...
  4. За би од болчжээ. Зүгээр санамсаргүй байж байгаад од болоо шаас ха ха. Одоо бол нээрээ газар авцан байна ш дээ. Зүгээр зугаацах гээд бацаануудын янзыг жаахан үзээд өдцөн чинь хэдэн мангар жаалуудын зүрхнээс гарахаа байцан байна ш дээ хэ хэ. Ямар ч гэнэн цайлган юм. Намайг дуурайх гэсэн юм бол ядаж криллээр бичихгүйдээ. Хүүхэд юм даа ккк.

    GD Star Rating
    loading...
  5. Red Devil says:

    Roo Rooo Roooooney!!! Glory Glory Man Utd!!!

    GD Star Rating
    loading...
  6. ARMADA says:

    MANU yer n shaal ulun toglolttoi shaal ulun bag shde… uzej harah yum yu ch bhgui… Rooney n leaguetee l goaldana… chicharito n ch gsn… ug n bi sain toglogch gej boddiin chicharitog… tegsen shaal ulun bagt irtsen… hamar n ulaitsan arhichin dasgaljuulagchtai… hojigdchood dandaa shuugch ntr gej olon yum dongosj bdag… heden yas n salj unah shahsan hugshin tugtsuguud tsuglatsan shaal domboo bag shd…

    GD Star Rating
    loading...
  7. MaNu FaNaT says:

    Gaihaltai hojil jinhene super comeback We ARE UNITED

    GD Star Rating
    loading...
  8. GG says:

    haha armada goe helsen shuu

    GD Star Rating
    loading...
  9. armadad says:

    huuhed mini chi yu hutsnam be? ungursun jiliin rooneyg harsan biz de? milaniig bulshilj bhiig. bayern-d goaldaj bhiig. harin chicharitog chi united irsen tsagaas ni l medsen bh da. tegsnee olon yum hutshiin. harin ch setgel hudulgum toglolt vzvvldeg super bag. cham shig amnii salia ni arilaagvi nusan chawh ingej dugarah boloogvi bh shv!!!!

    GD Star Rating
    loading...
  10. Shn hojil avlaa GLORY GLORY ManUnited ……………….

    Neg yum helehed chinii olon hogshin geed bgaa bagiig turuuleed deer ni garzan bag haragdahgui l bn sh uu LOL tiim l zaluu tsadgalan bgaa yum bol baraad ideg l dee amjihgui sh dee

    GD Star Rating
    loading...
  11. Red Devil says:

    Armadad: jinger gichii hucaj l bg Jingiin cuvaa uragshilj bdag, Glory Glory Man Utd!!!

    GD Star Rating
    loading...
  12. ARMADA says:

    Hugshin tugtsugnuud chin uhsen odoo yu hiij chadahiin? heden yasaa buren buten bgaa deer n pensendee garval taarna… ter deer yariad bgaa nusaak uuruu chicharitig her udaan meddeg bolood tegj yariad bgaan? Ulun yavtsgui bag demjdegiig chin l bi hellee… yasan uneniig n heltsen chin booj uhchih geed bn uu? amnii salia arilsan arilgaaguig cham shig gomboo bag dejmdeg domboo baagii yaaj medehev de… chi esul MANU-nhaa heden tugtsguudtei adilhan heden yas n salj unah shahsan nuhur yum uu… super bagaa ch hat daa uhsen… ulun shrekiigee bas sain dovtlogch geh gej bgaa bololtoi… chaavaas da. evii de MANU-giin fanatuud… owen hargreaves, micheal owen, ryan giggs, paul scholes geed heden hugshin tugtsguudee zailuulval taarna… deer n olon yum dongosj ban-duulj yavdag FERGIE-gee… hahahha

    GD Star Rating
    loading...
  13. Laky says:

    Армада баг нь хожигдоод их ууртай байх шиг байна. Тэнд болж байгаа юманд энд уурлаад хүн хүнрүү үсчээд яах вэ. Төрийн Төлөө огтоно гэж . . .

    GD Star Rating
    loading...
  14. Laky goy hellee
    end chi uuraa baraad yahav ha ha ha

    GD Star Rating
    loading...
  15. ARMADA says:

    hahha… uurlasan yum bhgui ee zaluusaa… harin ta hediin shariig joohon hudulgutsun bololtoi… jinger gichiigeer n duudaad ch bgamu haashain… soyoltoi bai l da zaluusaa… tegeed ch manai bag yer n ene ulirald 2hon l hojigdson tiim l bag bgaa da… tanai ene hugshchuuliin asrah tuv shig bag shig bishee,,,

    GD Star Rating
    loading...
  16. Laky says:

    Армада чи ийм асрах төв хаана харсан юм бэ. Надад заагаад өгөөрэй хө.

    GD Star Rating
    loading...
  17. ARMADA says:

    hugshchuuliin asrah tuv shig gej bn shd… bas neg muu heruulch sanaatai yum uu da ene nusaak…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: