loading...
Вест Хэмд хоёр гоолоор ялагдаж яваад гайхалтай “эргэн ирэлт” хийж дөрвөн гоол оруулсан Юнайтедийн хожлыг хүн болгон магтаж байгаа. Харин энэ сэтгэл хөдөлгөсөн тоглолтын гол баатар Рүүний хет-трик хийснийхээ дараа камер луу хараал урсгасан нь маргаан дагуулаад байна.
Английн хөлбөмбөгийн холбоо ч иймэрхүү зүйлсийг “гаргаадаггүй” болохоор Рүүнид шийтгэл оногдуулж магадгүй байгаа гэнэ. Хэдийгээр Рүүни тоглолтын дараа, хийсэн үйлдлээ “сэтгэл их хөдөлсөн байсан болохоор ийм зүйл хийчихлээ” хэмээн олон нийтээс уучлалт гуйсан боловч ингээд зүгээр өнгөрөхгүй бололтой. Ирэх даваа гаригт Рүүниг шийтгэх эсэхээ Английн хөлбөмбөгийн холбоо шийдэх бөгөөд мөнгөн торгууль эсвэл тоглолт өнжүүлж болох юм.
Холбооны захирал Сер Тревор Брукинг “Гурван гоол оруулчихаад баяраа тэгж тэмдэглэж байгаа нь хачирхалтай санагдаж байна. Бид сайн нягталж үзнэ” хэмээжээ. Рүүни өнгөрсөн зуны дэлхийн аваргын үеэр мөн камерийн дуран луу ”Фенүүдээрээ бүүлүүлэх сайхан байна шүү” хэмээгээд хэл аманд дуртай Английн хэвлэлүүдийн “олз” болж байлаа.
Харин дээрхи Вест Хэмтэй хийсэн тоглолтод Рүүни ““Fucking What, What? Fucking Hell“” хэмээн хашгирч буйг бичлэгээс сонсож болно.
szólj hozzá: —
loading...




aa yadgiin manai rooney sain baisan shu good luck
loading...
Holbooniih ni Manu-g demjdeg yum chin sain l bol doloo honogiin tsalingiinnh ni talaar torgono l biz.
loading...
ter baitugai yum talbai deer bolj bhad yadagch guim baij manu dandaa hawchij baih yum sdakuud zail zail munguur l torgoosoi zarim ni bur hun buudaad zuer ungurhud yu ch bolooguim baij
loading...
hehehe tiishd vnen vnen…manaihniig ushigluj unagaaj bldog busadiig ni bldgvi ch tal bs bii shv.rooney ugaasaa emots ihtei l de.
loading...
ene video chine ajillahgui bna
loading...
holboo manug demjdeg ch gh shig, demjdeg btlaa dasgaljuulagchiig maani iil chuhal ued 5n togloltoor torgodog yumuu, xvn buudaad zvgeer ungurnu gedeg harin tom asuudal, haraal xelex yu yum xajuud n.
loading...
jinhene ulaan chutgur, haraal hellee geed yaadiin, sda
loading...
har myangan huuhduud uzej bhad aimshgiin tsarai gargachaad ingej haraal ursgaj bolkuuldee.. olon togloltoor bandaasai muu uheriig..
loading...
Зүгээр л мөнгөн торгууль хүлээлгээсэйдээ. МАНЮ сайн байсан. Амжилт
loading...
Ерөнхийдөө монголоор дүйцүүлэхэд “За юугмээр байна, Дуугар” л гээд хэлцэн байшдээ… Баг нь 2:0-р ялагдаж байгаад өөрөө 3 гоол хийгээд хожиж байхад энэ мэт бол юм бишшдээ… Хүүхдүүд үзлээ гээд яах юм? Өөрсдөө ч гэсэн хараал хэлдэг л байж таараашд… МанЮ-д сайн ч гэх шиг сайн байтлаа л байнга торгоод байхуу даа…
loading...
Negen tsagt Maradonna camerluu engej bgad xar tamhi xereglesen n ilrej bj bilee kkkk Rooney-g neg shalgawal yasiin
loading...
bainga ingej toglohgui ni haramsaltai ymdaa delhiin avargaar bag alsan nohor doo
loading...
Green Street Hooligans ene kinon deer westham n fanatuud neeree laadiishdee
loading...
bolku2 tegj bolku ghde fabio unher hudulguuntei zaluu yumaa
loading...