Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль » Рой Хожсон “Коп”-уудаас хариугаа авлаа

GD Star Rating
loading...

Ливерпулийн хуучин, шинэ дасгалжуулагчдын тулаан премьер лигийн энэ тойрогт өрнөлөө. Хэдхэн сарын өмнө тус багийг орхисон Рой Хожсон Вэст Бромвичийг удирдан Кенни Дэлглиишийн шинэ Ливерпультэй тулсан бөгөөд 2 : 1-н харьцаатай Бромвич хожил авлаа. Мартин Шкртел 50 дахь минутад гоолдож Улаанууд тэргүүлж байсан. Гэвч шүүгч Мартин Аткинсон хоёр дараалан торгуулийн цохилт Вест Бромвичэд өгч тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Крис Брант эдгээр хоёр пеналтийг чулуу болгон багаа ялалт өөд хөтөлсөн. Гэхдээ Юссуф Мулумбу, Питер Одемвингие нар багаа манлайлж энэ хожилд үнэтэй хувь нэмэр оруулсныг мартаж болохгүй.

Ливерпулиес Луис Суарес дахин нэг удаа гялалзаж шилдэг тоглолтоо үзүүлсэн ч гоол оруулахад аз дутсан.  Харин шигшээ багийн дебут гоолоо хийсэн Энди Кэррол 90 минут талбайд өнгөрүүлсэн ч онцгойрч чадсангүй.

Тоглолт эхлээд найман өнгөрч байхад Глен Жонсон бэртэж Сотириос Кирьякос орж ирснээс Ливерпулийн арын шугам нилээд өөрчлөгдлөө. Удалгүй дахин нэг төлөвлөөгүй сэлгээг Кенни хийлээ. Даниэль Аггер мөн Жонсоны араас эмчлүүлэх хэрэгтэй болсон учир 19 настай залуу Дэнни Уилсон талбайд орж ирсэн. Ийнхүү хоёр хамгаалагчаа алдсанаар Копуудын зориг бага зэрэг мохох шиг болсон. 50 дахь минутад Рауль Мейрелешын дамжуулалтыг   Шкртел оновчтой мөргөж багтаа тэргүүллийг авчирсан.  62 дахь минутад Сотириос Кирьякос  Одемвингиег өөрийн 16-гийн талбайдаа алдаа гарган унагаж Мартин Аткинсон торгуулийн цохилтын цэгийг заав.  Крис Брант цохилтыг алдаа гаргалгүй гүйцэтгэсэн. Үүнээс хойш тоглолтын хэмнэл бага зэрэг намжиж аль аль тал нь төдийлөн хичээсэнгүй. Гэтэл сүүлчийн шүгэл дуугарахаас хоёр минутын өмнө дахин нэг торгуулийн цохилт Вэст Бромвич авах нь тэр. Питер Одемвингие дахин нэг удаа багийнхаа аминд орсон ба Пепе Рейна түүнийг энэ удаа унагасан.  Крис Брант тоглолтын хоёр дахь, багийхаа хожлын бөмбөгийг тун тайван цохиж орууллаа. Удаан хугацаанд бэртэлтэй байсан Жо Коул талбайд орж ирээд ч тооны харьцаа өөрчлөгдсөнгүй. Вэст Бромвич Хожсоны удирдлага дор таван тоглолт дараалан хожигдоогүй явж байна. Харин Ливерпуль улирлын 12 дахь хожигдлоо амслаа.

Гурван онооноос гадна хоёр хамгаалагчаа бэртлээс болж алдсан талаараа  Кенни Дэлглиш  ийнхүү ярьж байна. “Аггерийн өвдөгний арын шөрмөс эвгүй болчих шиг болсон. Харин Жонсон хөлийн булчингаа бэртээсэн. Гэхдээ нарийн шинжилгээний дараа хэр хүнд гэдэг нь тодорхой болох учраас тайлбар өгөхөө азная. Жеррард ерөнхийдөө эдгэрсэн ч гэсэн бага зэрэг зовиуртай л байгаа. Ирэх долоо хоногт бараг тоглох байх. Шүүгч нарын шийдвэртэй маргах хүсэл алга. Хоёр долоо хоногийн өмнө Сандерлэндтэй тоглоход тэд бидэнд ашигтай шийдвэр олон гаргаж байсан. Харин өнөөдөр тэгсэнгүй”

Харин Рой Хожсон Ливерпулиэс хариугаа авсан эсэх тухай бодохгүй байна. Энэ багт миний олон сайн найз байдаг. Ердийн л нэг хожил байлаа хэмээжээ.




4 сарын 2. Вест Бромвич.  ”Хауторнс”. цэнгэлдэх
Ерөнхий шүүгч – Мартин Аткинсон (Лидс).
ВЕСТ БРОМВИЧ – ЛИВЕРПУЛЬ – 2:1 (0:0)
Шкртел, 50 (0:1). Брант, 62-торгуулийн цохилт  (1:1). Брант, 88-торгуулийн цохилт (2:1).
Вест Бромвич Ливерпуль
Скотт Карсон Пепе Рейна
Стивен Рид Жейми Каррагер
Абдулайе Мейте Мартин Шкртел
Юнас Ольссон Даниэль Аггер, 25
Ники Шори Глен Жонсон, 8
Крис Брант Лукас
Пауль Шарнер Жей Спиринг
Юссуф Мулумбу Рауль Мейрелеш
Жером Томас, 90 Дирк Кюит, 87
Саймон Кокс, 74 Луис Суарес
Питер Одемвингие Эндрю Кэрролл
Сэлгээ:
Марк-Антуан Фортюне, 74 Сотириос Кирьякос, 8
Гонсало Хара, 90 Дэнни Уилсон, 25
Жо Коул, 87
Шар хуудас :
Пауль Шарнер, 27 Эндрю Кэрролл, 28
Джером Томас, 86 Дэнни Уилсон, 43
Пепе Рейна, 87
GD Star Rating
loading...
Рой Хожсон "Коп"-уудаас хариугаа авлаа, 8.8 out of 10 based on 13 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. Benjamin says:

    Dundiin shugam gej hereg algaa,dowtolgoo demjeed uguh oligtoi hun ch alga nowsh yumaa. Greek durak bag alj hanahgui durak we,bas ene Lucas, Spearing 2 reserve bagt l togloj bwal taarna. Suarez gantsaaraa yu ch hiij chadsangui, yadaj bhad ahlagch bhgui, Skrtel-g goal hiisen togloltond dandaa hojigdohiin. Zun bairlal bur deer hun awahgui bol ch ireegui hetsuu bolj bna daa,yalanguya hagas deer bas hamgaalalt ch muu bnaa. Zun bureldehuun gaagui boloh blgui dee YNWA

    GD Star Rating
    loading...
  2. demn says:

    Ariin hamgaalalt dundiin shugam ba hagasuud vneheer hangaltgvi bnaaaa ter GREK nobshiig zunii tsonhoor hooj yabuul danda bag alah uym yamar ch saijirsan uym alga ug n beltgel ene ter hiideg l baimaar uym NOVSH UYMAAA

    GD Star Rating
    loading...
  3. kop says:

    gerrard bsn bl ingehgu l bsin!!!

    GD Star Rating
    loading...
  4. argaguide hojigdoh ni gerrad baihq bas deer ni glen skrtel 2 gemtchihle ene 2gui bol mash hetsuu shuude kennygiin tactik bol 1 ni buruu ajillahad neg ni bertehed nurdag tactik bolhoor hojigdson baih bas shuugch nileen ergelzeetei shuult hiilee ehniih aldaa bish baisan ym bishu kyrgiakosiinh

    GD Star Rating
    loading...
  5. Skrtel gemteegui Agger gemtsen liverpool fanat, Atkinsonii yaj shuugeed bgaa n mash oilgomjgui bsan, ter Crappyyakos bag jinhene alhiin deedeer allaa daa, Reina g saishaah n zuitei, iim bdlaar toglovol bid CL btugai europiin lig ch bidend ahdana, unendee hereg algaa

    GD Star Rating
    loading...
  6. kkk says:

    ter bhgvi ene bertsen geed l gonginoh yumaa ugaasaa tanaih iiim l bag shdee.gants 1 hojihod ni ta nar yu geed bdag bilee tanaih saijrahgvi ee

    GD Star Rating
    loading...
  7. Liverpool 4t ortsiin bishuu ain orchjee todorhoi buur turuulchj yunii magad

    GD Star Rating
    loading...
  8. manu says:

    bi ta kopuudad ta nar boloogui shuu amjihgui shuu aliv yum heldee FUCKING WHAT FUCKING WHAT FUCKING HELL hehehehehehe

    GD Star Rating
    loading...
  9. kop kop says:

    Жич: Manu -д tanai bag yajch hicheesen oiriin 20 jil (tuunees ch ih) avarguudiin ligiin tsomoor gutshehgui za red devil gd bga shuu undsen eh uusveree medehgui ym nuud bj

    GD Star Rating
    loading...
  10. Are You Dead Yet ?

    GD Star Rating
    loading...
  11. Liverpool YNWA says:

    Santiago uuriinhuu bag ruu neg haraach Liverpool talbai deeree Manu g hojij ta nariig tednii deer gargah ged bhad archaagui novshnuud archaaguigee haruulaad dandaa tentshiin, iim bag bj tsomiin tuluu ursuldunu geed bgaan, say F.A.Cup aar ugaasaa manin guudaas dor gedgee haruulchlaa shd, odoo yah uu? tsomgui hotsroh uu? iim l azgui bagshd tanai bag, ter manu arsenal chelski 3 niileed niileed manai liverpooliin avsan tsomiin toog guitsehgui shuu , haha amjih uu ta nar?

    GD Star Rating
    loading...
  12. manu sda huuruu shaas, ter ugiig chin rooney chamd helsen yum shdee, haha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: