Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Челси » Челсигийн найдварын гэрэл бүдгэрсээр

GD Star Rating
loading...

Челсигийн лигийн аваргаа хамгаалах найдвар Сток ситигийн “Британниа” цэнгэлдэхэд тасарлаа. Карло Анчелоттигийн залуус Стокын талбайд 1 : 1-ээр тэнцсэн бөгөөд хэрвээ азтай байгаагүй бол хожигдож ч болох байв. Шүгэл дуугараад дөнгөж найман минута өнгөрч байхад Жонатан Уолтерс Эссьенийг унатал хуурч гоолын салхийг хагалсан.Дидье Дрогба 33 дахь минутад гоёмсог гоолоор тооны харьцааг тэнцүүлсэн ч үлдсэн минутыг Челсигийн фенүүд сэтгэл зовон өнгөрүүллээ. Хоёрдугаар үед талбайн эзэд Петр Чехийн ур чадварыг шалгасан хэд хэдэн довтолгоо өрнүүлж, хоёронтоо шон оносон. Мөн Дрогба ч юу дутахав гэсэн шиг нэг удаа хөндлөвч онолоо.

Челсиг ийнхүү азгүйтэж байх хооронд “Ман Юнайтед” Вест Хэмийг гайхалтай хожиж гурван оноо авсан. Иймээс Анчелоттигийн баг  хүснэгтийг тэргүүлэгчдээс  11 оноо алдаж эхэллээ. Улирал дуусахад найман тойрог үлдсэн учраас Цэнхэрүүд нэг ч оноо алдалгүй тэмцэж байж аваргын өрсөлдөөнд үлдэж чадна.

50 сая фунтээр үнэлэгдсэн Фернандо Торресийн гоолгүй өдрүүд үргэлжилсээр байна. “Эл Нино” энэ тоглолтын 61 дэх минутад Николя Анелькагаар сэлгэгдэж талбайд орж ирсэн ч үр дүн тааруу байлаа. Тээр клуб болон шигшээ нийлээд есөн тоглолт хаалганы тор хөдөлгөсөнгүй. Бүр нарийн ярьвал  нэг сарын сүүлээр Вулверхэмптоны хаалгыг мялааснаас хойш  дээрхи  цуврал эхэлсэн. Одоогоор 662 минут Торрес гоол хийсэнгүй.

Карло Анчелотти “Манайхан чадлаараа л хичээлээ. Сток боломжуудаа ашигласан бол оноо ч үгүй үлдэх байлаа. Тэгэхээр үр дүнд гутраад байх юм алга. МанЮ-гаас алдаж байгаа зөрүүг ойртуулах энэ тойргийн өмнө ч гэсэн хэцүү л байсан. Одоо бүр хүнд болчихлоо. Ирэх тойргуудад юу болохыг харж л байхаас. ”




 

 

 

4 сарын 2. Сток. Стадион “Британниа”. цэнгэлдэх
Ерөнхий шүүгч – Питер Уолтон (Нортгемптоншир).
СТОК СИТИ – ЧЕЛСИ – 1:1 (1:1)
Уолтерс, 8 (1:0). Дрогба, 33 (1:1).
Сток Сити Челси
Асмир Бегович Петр Чех
Марк Уилсон Жозе Босингва, 80
Райан Шоукросс Давид Луис
Роберт Хут Джон Терри
Дэнни Хиггинботам, 90 Эшли Коул
Джермэйн Пеннант, 90 Рамирес, 61
Гленн Уилан, 85 Майкл Эссьен
Рори Делап Фрэнк Лэмпард
Мэтью Этерингтон Флоран Малуда
Кенуайн Джонс Николя Анелька, 61
Жонатан Уолтерс Дидье Дрогба
Сэлгээ:
Дин Уайтхэд, 85 Саломон Калу, 61
Дэнни Коллинз, 90 Фернандо Торрес, 61
Рикардо Фуллер, 90 Бранислав Иванович, 80
Шар хуудас :
Жонатан Уолтерс, 56 Жозе Босингва, 58
Эшли Коул, 64

 

GD Star Rating
loading...
Челсигийн найдварын гэрэл бүдгэрсээр, 9.2 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. torres minde ……… amjilt husii

    GD Star Rating
    loading...
  2. За Челси ч яахав. Арсенал маань л бүүр урам хугалж дуусахнээ. Талбай дээрээ байж дундаж багаас ч бүтэн оноогоо авчихаж чадахгүй. Хэдий энэ багийн хөгжилд дундаршгүй хувь нэмэр оруулсан хүн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ч яг одоогийн нөхцөл байдал, 6, 7-н жилийн цомын цангааг авч үзвэл Арсене Венгерийг өөр шийдэмгий нэгнээр солих цаг болсон юм биш биз гэж бодох боллоо.

    GD Star Rating
    loading...
  3. kkk says:

    erhemee sheesee hohi ni dee nus mini

    GD Star Rating
    loading...
  4. buya says:

    ochigdor barag hojigdoh gej bn lee shdee. chelsea-giin 16 giin toirog havitsaa l togololt boloh shiv, joohon baij baigaad stokcity-nhen tsohihiin . yamar azaar oroogui yum ter olon bumbuguud… dovtolgoo unen muu bn lee, lampard hugshirsun yumuu oligtoi nairuulagch dutaad bh shig bn daa, ene zun 1 gaigui huu olj avahgui bol

    GD Star Rating
    loading...
  5. TwistnPool says:

    erxmee xarin tiimee…6n jil gdg cin mash urt xugatsaa….nged ywad bwal tsomgv bagt xen vldxig xvsxew cesc n barca lu ntr gl ywj ugtsguunu sht….vnexer bolku bol wengerig barag solison n l dr bx shw dee

    GD Star Rating
    loading...
  6. erhemee iim zuil heldeg baisan ymu dandaa l heruul hiij yvdag zov ym heljee tegehde wenger 1600 toglolt arsenaliig hotlon oruulsan gaviyatan shuude

    GD Star Rating
    loading...
  7. Luuna says:

    Chelsea d naidvariin gerel bsanch ih l budeg bsnda Premier league iig avah ni bitgi ehni 3t yaj iigeed uldehe bodsn ni dr bz. Good luck with that boys

    GD Star Rating
    loading...
  8. Manu huchtei bas togloltiin aztai bna lee, ene jil tuuniig guitseh bag ugui bolov uu daa, odoo dahiad 8 toirog bas yah ve gerel arai untarchaagui l bna, manu giin rooney berba hernandez 3 galzuurch bna daa

    GD Star Rating
    loading...
  9. M says:

    ЭРХЭМЭЭ ЧИНЬ ГАЙГҮЙ ЗАЛУУ ШД. АРСЕНАЛЫН ФАНАТУУД ИХ УУРТАЙ БАЙГАА. ЦААДАХ ЧИНЬ БУХИМДААД…
    БИ ГЭХЭД Л 3 САРЫН ЭХНЭЭС ХОЙШ ТАСРАЛТГҮЙ УУЛАА. ГЭНЭТ ЗАХИРАЛ ХАЛНА ГЭХЭЭР НЬ УХААН ОРЛОО ШД. БОЛЬЕО ДОО, ОДОО. ПРЕМИЭР ЛИГТ ТҮРҮҮЛЭХЭЭР НЬ АМРАЛТАА АВЧ БАЙГААД УУХААС.

    МИНИЙ БОДЛООР ФАБРЕГАСЫГ ЯВУУЛСАН НЬ ДЭЭР. БОДООД БАЙХАД АРСЕНАЛЫН АЗГҮЙ ЖИЛҮҮД ФАБРЕГАСЫГ ТҮЛХҮҮР БОЛСНООС ХОЙШ Л ЭХЭЛСЭН. БАГТ ЖИНХЭНЭ ХЭРЭГТЭЭ ҮЕДЭЭ БАЙДАГГҮЙ АХЛАГЧААР ЯАХАВ ДЭЭ. ТҮҮНИЙГ ОРЛОХ ХЭН НЭГЭН ОЛДОЖ Л ТААРАА ШД.

    GD Star Rating
    loading...
  10. Red Devil says:

    Terry uilanhai & buzar bgaa cagt blue gays oodlohgyi ee, hahaha, cenhryyd!!!

    GD Star Rating
    loading...
  11. Manu azaar hojooguiee ted ymarch nuhtsuld togloltiig erguulj chaddag setgelzuigee alddaggui ontslogtoi bag harin CHE LIV ARS 3 tiim bish yum bn!!!

    GD Star Rating
    loading...
  12. Lucky united PL avchlaalda ars gej azgui buunii hugarhainuud bainaa 7 n toirog uildee busad 6n bag garaa urgood buuj ugohgui bol manai title-iin toloo ursoldnoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: