Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Боруссия Дортмунд, Вольфсбург, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Шальке 04 » Бундеслиг 28-р тойрог

GD Star Rating
loading...

 

 

 

 

 

Байерн Мюнхен болон Байер Леверкузен ихээхэн чармайлт гаргаж  өрсөлдөгчөө  хожлоо. Харин тэргүүлэгч  Дортмунд жагсаалтын гуравдугаарт бичигдэж байсан Ханновер 96 багийг 4-1-ээр  хожсон  юм.  Дортмунд аварга болох замаа зассан бол   Байер Леверкузен тэднээс 7 онооны зөрүүтэй  үлдэж,  Байерн Мюнхен хүснэгтийн 3-р байрыг эзлээд байна.

 

 

Вольфсбург- Айнтрахт Франкфурт 1:1

28-р тойрогт Бундеслигийн хур туршлагатай дасгалжуулагчдийн тулаан болж өнгөрлөө.  Кристоф Даум Айнтрахт Франкфуртад ирсэн анхны тоглолтоо  Феликс Магатын Вольфсбургийн эсрэг хийсэн .  Кристоф Даум нь Бундеслигд болон Туркийн лигд хэд хэдэн багийг дасгалжуулж амжилтанд хүргэж байсан туршлагтай дасгалжуулагч билээ. Франкфурт бол түүний дасгалжуулж буй Бундеслигийн дөрөв дэх баг болж байгаа юм.

Тоглолтын өмнө Вольсбург нь 27 оноотой хүснэгтийн 17-р байранд , Франкфурт 31 оноотой 14-рт бичигдэж байв.  Талбайн эзэд  гоол оруулах олон боломжоо ашиглаж чадаагүй. Тэд өрсөлдөгчийнхөө хаалга руу  27 удаа цохиж, 14 удаа булангын цохилт хийсэн боловч үр дүн гарсангүй.  Үүнд Франкфуртын хаалгач Ральф Ферманн (22) зайлшгүй нөлөөлсөн юм. Тоглолтын нэгдүгээр үе гоолгүй өндөрлөж хоёрдугаар үед зочдын сөрөг довтолгооноос Александр Майер  (59) гоолдож тоглолтыг хошуучилж эхэлсэн. Энэ хооронд Вольфсбургийн төвийн хамгаалагч Арне Фридрих хоёр шар хуудас авч талбайгаас хөөгдсөн нь байдлыг улам хүнд болгосон. Гэхдээ хүн дутуу ч  Феликс Магатын  сэлгээгээр оруулсан Мандцукич (85) тоог тэнцүүлж хожигдох аюулаас аварч  Кристоф Даумын бараг халааслаад байсан  3 оноог  үгүй хийсэн юм.

Тоглолт ерөнхийдөө ширүүн,  бохир явагдсан. Вольфсбургийн төвийн хамгаалагч Арне Фрийдрихд өгсөн хоёрдахь шар хуудсыг шүүгч тун эргэлзээтэй нөхцөлд өгсөн нь тоглогчийг бухимдуулахад хүргэсэн юм. Шүүгч Торстен Кинхөфер   Арне Фридрихд  өмнө нь  шар хуудас өгсөн гэдгээ саналгүй хоёрдахь хуудсыг өгсөн бөгөөд энэ үйлдлийнхээ дараа хэсэг хугацаанд тээнэглэзээд  улаан хуудсыг гаргахаас аргаггүй болсон билээ. Вольфсбургийн Диего тоглолтонд нилээд бухимдуу бохир тоглож байсныг дурдах хэрэгтэй. Патрик Оксийн араас хөл дээр нь гишгэсэн , Майерийн цээж рүү цохисон,  Родег түлхэж унагаасан зэрэг үйлдлүүд өршөөгдсөн юм.

Вольфсбургийг 2-р лигд уруудах аюулаас аврахаар ирсэн Магатын хоёр тоглолт хожилгүй  тэнцээгээр өндөрлөв. Гэхдээ тэрээр үүнийг арай зөөлчилж хэлж байгаа бөгөөд түүнийг ирсэнээс хойш баг нь хоёр тоглолт дарааллан хожигдсонгүй гэжээ.

ВОЛЬФСБУРГ – АЙНТРАХТ – 1:1 (0:0)
Майер, 59 (0:1). Мандцукич, 85 (1:1).
Вольфсбург Айнтрахт
Диего Бенальо Ральф Фарманн
Марсель Шефер Георгиос Цавеллас
Арне Фридрих Марко Русс
Симон Кьяер Майк Франц
Саша Ритер Себастьян Юнг
Сисеро Себастьян Роде, 77
Жозуе Рикардо Кларк
Ян Полак, 58 Патрик Охс, 93
Диего Александер Майер
Патрик Хельмес, 74 Халил Алтынтоп
Графите, 46 Теофанис Гекас, 86
Сэлгээ
Марио Мандцукич, 46 Марсель Хеллер, 77
Ку Ча-Чол, 58 Яннис Аманатидис, 86
Александер Мадлунг, 74 Александар Васоски, 93
Шар хуудас
Марио Манджукич, 51 Патрик Охс, 13
Арне Фридрих, 61 Халил Алтынтоп, 48
Арне Фридрих, 71 Себастьян Роде, 68
Майк Франц, 71
Георгиос Цавеллас, 82

 

Сант Паули- Шальке 04    (тоглолтыг  зогсоосон)

28 –р тойргын хамгийн эхний тоглолт Баасан гарагт  Сант Паули – Шальке 04  багийн  тоглолтоор эхэлсэн. Шалькед  шинээр ирсэн хуучин дасгалжуулагч Ральф Рангник Шалькед ирсэн даруйдаа Феликс Магатын  бэлтгэлийн системийг  хатуу шүүмжилсэн юм. Тийм ч учраас   түүний хувьд  Феликс Магатын философиос огт өөр  арга барилтай гэдгээ  харуулах тоглолт байв.  Хамбургийн далайн дээрэмчдийн сулхан тоглолт Шалькед давуу байдал олгох үүд хаалгыг нээж байв. Шалькегийн Раул (26)  мөн залуу од Юлиан Дракслер (69)  нар хоёр гоол оруулж тоглолтын хувь заяа бараг шийдсэн байв. Гэтэл тоглолтын үндсэн цаг  дуусахаас ердөө 90 секундын өмнө Сант Паулигийн хөгжөөн дэмжигчдийн хэсгээс  шидсэн шар айрагтай хуванцар аяга хажуугийн шүүгч Торстен Шиффнерийн ар дагзанд онов. Шүүгч тэр даруй газар харуулдан унасан ба талбайн шүүгч Дениц Айтекин  тоглолтыг шууд зогсоожээ. Оногдсон шүүгч  тухайн үедээ цочирдсон  боловч бэртэл аваагүй аж. Цагдаа нар “Миллернтор” –д  танхайрагч  43 настай этгээдийг  сэжиглэж баривчилсаны дараа суллан явуулжээ. Түүнийг шар айрагтай аяга шидсэн болохыг  гэрчлэх  хүмүүсийг хайж байгаа гэнэ.  Тоглолтыг дахин явуулах эсвэл оруулсан гоолуудыг тооцож Шалькед хожлыг  өгөх асуудлыг  Германы Хөлбөмбөгийн Холбооны дэргэдэх Спортын шүүх шийдэх юм. Доод лигд унах аюул нүүрлээд байгаа Сант Паулигийн хувьд энэ  явдал нь нэрмээс болж байна. Тэдний эсрэг мөнгөн торгууль бас  дараагийн тоглолтуудыг стадиондоо үзэгчгүй явуулах хүртэл арга хэмжээ авч магадгүй болоод байна.

САНТ-ПАУЛИ – ШАЛЬКЕ 04 – 0:2 (0:1)
Раул, 26 (0:1). Дракслер, 66 (0:2).
Сант-Паули Шальке 04
Бенедикт Пликетт Мануэль Нойер
Жан-Филипп Калла Ханс Сарпей
Ральф Гюнеш Кристоф Метцельдер
Маркус Торандт Бенедикт Хеведес
Фин Бартелс Ацуто Учида
Матиас Леманн Пер Клюге, 74
Фабиан Болл, 77 Кирьякос Пападопулос
Роувен Хеннингс, 63 Александер Баумйоханн, 46
Шарльз Таки, 82 Жефферсон Фарфан
Макс Крузе Марио Гавранович, 7
Джеральд Асамоа Рауль
Сэлгээ
Дениз Наки, 63 Эду, 7
Флориан Брюнс, 77 Юлиан Дракслер, 46
Марсель Эгер, 82 Жоэль Матип, 74
Шар хуудас
Жан-Филипп Калла, 20 Юлиан Дракслер, 52
Маркус Торандт, 62 Кирьякос Пападопулос, 69
Жан-Филипп Калла, 68
Фин Бартелс, 79

 

Гоол: 28-р тойрогт ердөө 14 гоол оржээ. Энэ нь нэг тоглолтонд дунджаар 1,75 гоол  бөгөөд улирлын хамгийн муу үзүүлэлт боллоо. Одоогоор 251 тоглолтоос 737 гоол оржээ.

Айлын талбайд: Байер Леверкузен цор ганцаараа айлын талбайд хожил авав.

Мэргэн буучид: Фрайбургийн Паппис дэмба Сиссе Майнцын хаалганд 19 дэх гоолоо оруулж Марио Гомесийг (19) гүйцлээ. Франкфуртын Теофанис Гекас 16 гоолтой гуравдугаар байрт бичигдэж.

Оновчтой дамжуулалт, гоолын  нийлбэр оноо : Марио Гомес энэхүү жагсаалтыг 20 оноотой тэргүүлж , Паппис дэмба Сиссе 19 оноотой, Ханноверийн Дидьер яа Конан 18 оноотой удаалж байна.

Карт: Арне Фридрийх энэ тойрогт ганцаараа талбайгаас хөөгдсөн тоглогч болов.

Цувралууд: Вердер Бремен 13 тоглолт дарааллан доод тал нь нэг гоол хаалгандаа алдсан үзүүлэлтээр лигдээ толгой цохиж байна. Филипп Лаам Байер Мюнхений төлөө 103 удаа тоглов. Ингэхдээ бүх тоглолтын гарааны бүрэлдхүүнд багтжээ.  Байерн Мюнхен өөрийн талбайд сүүлийн 10 тоглолтоос 9 хожиж 32 оноо авсан ба өөрийн талбайд хамгийн тоглож байгаа жагсаалтыг хошуучилж байна. Тэд энэ улиралд анх удаа 3 дарааллан хожив.

Дээд амжилтууд: Хамбургийн хагас хамгаалагч Зе Роберто Хоффенхаймын эсрэг 331 дэх Бундеслигийн тоглолтондоо оролцов. Ингэснээр Бундеслигд хамгийн олон тоглолтонд оролцсон гадаад тоглогчдын амжилтыг эвдэв. Байер Леверкузен өөрийн түүхэндээ анх удаа айлын талбайд хийсэн тоглолтуудаас 30- аас дээш оноо авч шинэ амжилт тогтоов. 28-р тойрогт Дортмунд (65),  Ханновер (50), Майнц 05 (45) багууд түүхэндээ хамгийн олон оноо аваад байна.

 



Б Баг Тоглолт +- оноо
1 Dortmund 28 41 65 Gleich
2 Bayer 04 28 23 58 Gleich
3 FC Bayern 28 26 51 Auf
4 Hannover 28 0 50 Ab
5 Mainz 05 28 8 45 Gleich
6 Nürnberg 28 5 42 Gleich
7 HSV 28 -1 41 Gleich
8 Freiburg 28 -4 38 Gleich
9 Hoffenheim 28 3 37 Gleich
10 1. FC Köln 28 -11 35 Auf
11 Schalke 04 * 27 -2 33 Ab
12 Werder 28 -16 33 Gleich
13 Eintracht 28 -10 32 Auf
14 1. FCK 28 -8 31 Ab
15 Stuttgart 28 -3 30 Gleich
16 Wolfsburg 28 -9 28 Auf
17 St. Pauli * 27 -18 28 Ab
18 M’gladbach 28 -24 23 Gleich
GD Star Rating
loading...
Бундеслиг 28-р тойрог, 9.7 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. vaancho says:

    bayern ali bolh dooshooooo.. teguul Arjen Robben mini ene bags garah bno

    GD Star Rating
    loading...
  2. lord says:

    chinii robbeniig majiisnii daraa ch Bayern baisaar bh blno

    GD Star Rating
    loading...
  3. Ryan Giggs says:

    lord goyo helj! hahah

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: