loading...
Африкийн аваргуудын лигийн урьдчилсан шатанд оноолт таарсан Египетийн “Замалек”, Тунисын “Клуб Африкайн” багуудын тоглолт олон нийтийг хамарсан эмх замбараагүй үймээнээр өндөрлөлөө. Өнгөрсөн бямба гаригт Каир хотод явагдсан тус тоглолтыг цаг дуусах мөч хүртэл “Замалек” 2 : 1 хошуучилж байлаа. Гэхдээ дараагийн шатанд үлдэхийн тулд дахиад нэг гоол тэдэнд хэрэгтэй байсан.
“Замалек”-чууд сүүлчийн шүгэлтэй уралдан энэ гоолоо оруулж дөнгөсөн ч Алжирийн шүүгч отон тоглолт хэмээн тооцсонгүй. Шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн Египетийн фенүүд “гэмтнийг” гэсгээхээр талбай руу олон зуугаараа нэвтэрсэн тул тоглолтыг зогсоохоор өөр арга зохион байгуулагчдад байсангүй. Гартаа тааралдсан бүхнээрээ зэвсэглэсэн фенүүдийн үймээнээс болж есөн хүн бэртэж гэмтсэн тухай орон нутгийн удирдлага мэдээлжээ.
“Клуб Африкайн” автоматаар дараагийн шалгарч байгаа ба ”Замалек”-т Африкийн хөлбөмбөгийн холбооноос шийтгэл оногдуулах нь тодорхой. Одоогоор тодорхой мэдэгдэл хийгээгүй байна. Египет – Алжирийн хөлбөмбөгийн сөргөлдөөн 2009 оноос хойш тун хурцадмал байдалд ороод байгаа. Өмнөд Африкийн ДАШТ-ий урьдчилсан шатанд эдгээр улсын багууд оноолт таарч үймээн шуугиан, маргаан дагуулсан гурван тоглолтын эцэст Алжир дэлхийн аваргын эрх авч байсан юм. Түүнээс хойш Египетчүүд Алжирийг нэг нүдээрээ ч үзэхээ больсон. Харин яагаад энэ удаагийн тоглолтыг Алжир шүүгч дэнсэлсэн нь сонирхол татаж байна. Хамгийн сүүлд Египетийн ерөнхий сайд Тунисын хөлбөмбөгчид болон шүүгчдээс уучлалт гуйсан мэдэгдэл хийгээд байна.
loading...




aimshigtai yum.. heleh ch muu ug alga..
loading...
Vaancho-giin buh muu ug n duusjee xaxaxa
loading...
xaxa hrin tm ym shg bn buh muu ug ni duuschij…..
loading...
uu alna alna evgyi yum da
loading...