Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » М.Бөхбат Зүүн Азийн ЖБХ-ны генсекээр сонгогдлоо

GD Star Rating
loading...

Жүдо бөхийн 2011 оны Азийн АШТ маргааш (IV.5) Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл АбуДаби хотноо эхэлнэ. Олимпийн эрхийн төлөөх сорилгод том шалгуур болох энэ тэмцээнд манай улс эрэгтэй, эмэгтэйчүүдийн бүтэн багаа сойж буй билээ. Тивийн АШТ-ий өмнөх өдрүүдэд Бүсийн холбоод болон Азийн жүдо бөхийн холбооны чуулган явагдаж, удирдах бүрэлдэхүүнээ сонгов. Манай улсын харьяалагддаг Зүүн Азийн жүдо бөхийн холбооны хурал дөрөвдүгээр сарын 2-нд болоход МЖБХ-ны генсек М.Бөхбат тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогджээ. Монголд жүдо бөхийг хөгжих суурийг тавьсан гавьяатнуудын нэг, гавьяат дасгалжуулагч Ч.Машбат агсны хүү тэрбээр ийнхүү бүс нутгийн хөгжлийн төлөө ажиллах үүрэгтэй боллоо. “Абу-Даби-2011” Азийн АШТ-д 24 орны 125 эрэгтэй, 87 эмэгтэй, нийт 212 жүдоч хүч үзэх ба тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг-ын жингийнхэн өрсөлдөнө. Дөрөвдүгээр сарын 6-нд бусад жингийн барилдаан болж, маргааш нь Азийн АШТ-ий түүхэнд анх удаа багийн тэмцээн зохиогдох юм.

GD Star Rating
loading...
М.Бөхбат Зүүн Азийн ЖБХ-ны генсекээр сонгогдлоо, 9.3 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. u says:

    ELECTRON BARAANII LOMBARD AJILLAJ BAINA.UTAS : 91006695

    GD Star Rating
    loading...
  2. judo says:

    sportnews.mn tanaih yu hiigeed bgaa ym be. tsaana chini judo bohiin aaziin avarga boloog manai bohchiid 3 mongo 1 hurel avaad baihad. heden holbombog oruulaad suuh ym. TA NAR MONGOL HUN YM BOL ALI BOLOH MONGOLCHUUDIINHAA TEMTSEEN URALDAANII MEDEEG TSAG ALDALGUI ORUULJ BAIVAL SAIN SHUU

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: