loading...
Манчестер сити премьер лигийн энэ тойргийн хамгийн том хожлыг Сандерлэндээр авч хүснэгтийн байраа нэгээр урагшлууллаа. Сүүлийн үед гоол хийх гэдгийг бараг мартсан Сандерлэндийг Ман сити “Сити оф Манчестер” цэнгэлдэхдээ бүрэн утгаар дээрэлхэж 5 : 0-ээр хичээл заагаад гэрт нь буцаав. Таван гоолыг өөр өөр тоглогчид хийсэн ба эхний үед хоёр сүүлийн хагаст гурван бөмбөг Симон Мигнолетын хаалганд орсон юм. Ман сити урамтай хожил авч 56 оноотой болсноор Челсигийн өмнө гишгэж гуравдугаар байр луу дэвшиж байна. Мөн аман хүзүүнд яваа Арсеналд дарамт учруулж эхэллээ.
Шагайны бэртлээс болж нэг сараас хойш тоглоогүй Адам Жонсон гарааны бүрэлдэхүүнд эргэж ирсэн байв. Гоолын онгодтой Англи хамгаалагч ес дэх минутад Яя Турегээс дамжуулалт хүлээж аваад тоглолтын эхний бөмбөгийг орууллаа. Сүүлийн долоон тойргийн тоглолтоос хожил авч чадаагүй Сандерлэндийн байдал цаашдаа улам хэцүүдсэн. 15 дахь минутад Давид Силвагийн оролтыг Филлип Бардсли алдаа гарган зогсоож торгуулийн цохилт эсрэг багтаа бэлэглэв. “Капитан” Карлос Тевес боломжоо алдалгүй гоолдож тооны харьцаа 2 : 0 болгон холдууллаа. Тевестэй хамт довтолгооны шугамыг бүрдүүлж байсан Марио Балотелли тийм ч үр дүнтэй тоглолт үзүүлж чадсангүй.
Хоёрдугаар үеийн 63 дахь минутад Силва, Симон Мигнолетийн хаалганы торыг хөдөлгөж багийнхаа хожлыг баттай болгож өглөө. Үүнээс хойш Сити эргэж харалгүй дайрсаар 67, 73 дахь минутад Патрик Виейра, Яя Туре нар багийнхаа супер хожлын бас нэг хэсэг болов. Ситигийн заналт өрсөлдөгч Ман Юнайтедийн дасгалжуулагч Сер Алекс Фергусон цэнгэлдэхэд тоглолт үзэж буй нь камерт өртөөд амжсан. Ноён Алекс ФА цомын хагас шигшээн тулааны өмнө өрсөлдөгчөө судалж буй нь лавтай.
Жолеон Лескотт “Эхнээсээ авахуулаад төгсгөл хүртэл бидний давамгайлал дор тоглолт өрнөлөө. Ийм сайн тоглолтыг тойрог болгонд гаргаад байх хэцүү ч хааяа ингэж хожих сайхан л юм байна”
Де Йонг ”Улирлын эхнээс л манай зорилго тодорхой байсан. Аваргуудын лиг. Өнөөдрийнх шиг олон гоолтой гурван оноо бидний цаашдын зорилгод их хэрэг болно. Одоо үлдсэн тоглолтуудаа л сайн хийх хэрэгтэй“
| |
|
|||||||
| 4 сарын 3. Манчестер. ”Сити оф Манчестер”. цэнгэлдэх Ерөнхий шүүгч – Ховард Уэбб (Ротерхем). |
|
| МАНЧЕСТЕР СИТИ – САНДЕРЛЕНД – 5:0 (2:0) | |
| Манчестер Сити | Сандерленд |
| Джо Харт | Симон Мигнолет |
| Дедрик Боята, 70 | Антон Фердинанд |
| Венсан Компани | Майкл Тернер |
| Жолеон Лескотт | Жон Менса |
| Александар Коларов | Филлип Бардсли, 46 |
| Адам Жонсон, 66 | Дэнни Уэлбек |
| Найжел Де Йонг | Жордан Хендерсон, 59 |
| Яя Туре | Салли Мунтари, 72 |
| Давид Сильва, 78 | Ли Каттермол |
| Марио Балотелли | Стефан Сессеньон |
| Карлос Тевес | Асамоа Гьян |
| Сэлгээ: | |
| Патрик Виейра, 66 | Ахмед Аль-Мухаммади, 46 |
| Райан Макгиверн, 70 | Будевейн Зенден, 59 |
| Шон Райт-Филлипс, 78 | Джек Колбэк, 72 |
| Шар хуудас : | |
| Александар Коларов, 36 | Филлип Бардсли, 14 |
| Патрик Виейра, 85 | Жон Менса, 31 |
| Майкл Тернер, 90 | |
loading...




ene De jong sda odoo yu ve ! C.leagued kara hiih ge yum bhda shaldan bandi chin boldog bol ene amisgaa hudaldaj avaad Messig joohon nuduuleh yumsan hahaha
loading...
city-d bayr hurgie.
PL-t manu turuulne l biz,bolohgui bol Chelsea urmiig ni bodood hojigdood uguhgui yu.Tegwel hugshin ulaan dasgaljuuulagchiin am ni haagdana.
Harin CL-t bol bitgii dawar!
loading...
GGG hol ochij huc, ManU triple husna zaa!!! Jinger gichii hucaj l bg Jingiin cuvaa yavaj l bdagaa gej, naad looser caraiga tolind hardaa, hahaha
loading...
Ман Ситигийн дараа дараагийн учраанууд тийм ч зөөлөн боорцогнууд биш л байна даа 4/9-нд Ливерпулийн талбайд,4/16-нд Тоттенхэмийг өөрийн талбайд, 4/23-нд Блэкберны талбайд,4/30-нд Вест Хэмийг талбайдаа,5/7-нд Эветоны талбайд,5/14-нд Сток Ситиг талбайдаа, сүүлийн тойрогт Болтны талбайд гэх мэтээр оноолт таарч эндээс хархад бүгд нь бүтэн оноо авна гэж бодохгүй л байна шүү.
loading...
Жи Жи Жи хуцаж л байдаг Жингийн цуваа явж л байдаг гэдэг ш дээ ха ха. За за joke. Гэхдээ жингэр гичий биш жингэрийн ноход гэдэг шүү.
loading...
PL iin saynii toirgiin togloltuud bugd setgeld niitslee kk
loading...
Dzeko haana bnaa
loading...
Adam Jonhson goe shuu
loading...
boldog yum boldgooroo l bolj bna, man.city chelsea.n umnu ugaasaa bh yostoi bag
loading...
Дуртай багийнхаа Хүссэн тамирчны өмсгөлөөр гоёхыг хүсвэл 99608189 дугаарт залгана уу захиалгаар Солонгосоос оруулж ирж байна
loading...
henii ch medehgui ner ogoj orj ireed alna chaag.. geed bas deer n ynz ynzar doromjlool bx yum da.. estoi l erchuud yum da..
loading...
Chelsea’ge 4t orxor l setgel sanaa jahn tiim bolood bx yumaa.. 4t bxad n ingej bga yum chin.. Liverpool’n fanat’d yadag bol ch gex shig xaxa.. zooz surchixsan bdag l bx da boduul.. za teged bichex yum hum bwal ooriinxo neriig ogoj bgad bichne bizde “oxiduuda”..
loading...