loading...
Хоёр сарын турш олны анхаарлын төвд байсан даваа наймаалцсан гэх хэргийг шийдэх хурал дөрөвдүгээр сарын 1-нд боллоо. Хоёрдугаар сарын 2-ноос хойш макүүчи, жюүрёогийн бүх сүмоч болон багш нараас удаа дараа мэдүүлэг авсан Найрааны хэргийг хянан шалгах онцгой түр хорооноос тэрхүү хурлын өмнө 23 хүнийг буруутай хэмээн үзсэнээ мэдэгдээд байсан билээ.
Өнгөрөгч баасан гаригт 10.30 цагт эхэлсэн хурал урьдчилан таамаглаж байсны дагуу өрнөж, даваа тохиролцсон нь батлагдсан гэх 23 хүнийг санал нэгтэйгээр сүмогоос хөөх шийдэлд хүрсэн. Гэхдээ үүнийгээ “Зодог тайлах өргөдлөө гаргах зөвлөмж” хэмээн зөөллөн нэрлэжээ. Бөхчүүдийн зодог тайлах өргөдлийг дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл авах ба энэ хугацаанд багтаж өргөдлөө өгөөгүй сүмочдыг хөөхөөр тогтсон байна. Харамсалтай нь дээрх 23 сүмочийн тоонд Монголын таван бөх багтжээ.
Макүүчигийн зургаан бөхийг найрааны хэрэгт буруутгасны дөрөв нь манайхан байгаа юм. Сэжиглэгдэж байсан бөхчүүдээс Монголын Шёотэнро, Гүржийн Гагамарү нар цагаадсан бол Хятадын Соококүрай, Монголын Хошиказэ нарыг үргэлжлүүлэн шалгах аж. Түүнчлэн шавь нь энэхүү асуудалд холбогдсон 17 оякатагийн зэргийг тус бүр нэг шатаар бууруулж, Китаноүми, Коконоэ, Мичинокү нарыг Сүмогийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний албан тушаалаас нь чөлөөллөө.
Энэхүү асуудалтай холбоотойгоор Холбооны ерөнхийлөгчийн цалинг хоёр сарын хугацаанд 30 хувиар хасахаар болсон ба Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийнхийг 15, салбар зөвлөлийн гишүүдийнхийг 10 хувиар бууруулахаар шийдсэн байна.
Хурлын дараа Сүмогийн холбооны тэргүүн Ханарэгома ояката сэтгүүлчидтэй уулзахдаа “Энэ хэдий маш хүнд шийтгэл боловч сүмо бөхийг намаг балчгаас сугалан гаргахын тулд оноохоос өөр арга байгаагүй” хэмээн өгүүлжээ. Түүнчлэн хоёрдугаар сарын 2-ноос хойш үргэлжилсэн шалгалтын явцад бөхчүүдийн өгсөн мэдүүлгийн агуулга, сэжигтэн бөхчүүдийн хоорондоо бичсэн мэйл, мессежинд хийсэн дүгнэлт, барилдааны бичлэг, бөхчүүдийн гар утасны дуудлагын жагсаалт гэсэн дөрвөн зүйлд үндэслэн дээрх бөхчүүдийг буруутай хэмээн үзсэнээ тайлбарлалаа.
Даваа тохиролцсон гэх бөхчүүдийг сүмогоос хөөх нь тодорхой болсноор банцүкэг хэрхэн гаргах нь сонин болж байна. Макүүчигийн 42 бөхийн зургаа нь “тулган шаардалт” хүлээн авсан бол дэд зиндааны бараг 1/3 (28 бөхийн ес) нь мэргэжлийн талбар дахь замналдаа цэг тавих нь тодорхой болжээ. Ингэснээр банцүкэд макүшитагаас төдий тооны бөхийг огшуулан дэвшүүлэх үү, эсвэл эхний ээлжинд макүүчи, жюүрёогийнхныг нэгтгэн барил дуулах уу гэсэн асуудал урган гарлаа. Гуравдугаар сарын тэмцээнээ цуцалсан Японы сүмогийн холбоо Нацү башёг хийх эсэх нь мөн эргэлзээтэй байгаа ч хэзээ нэгэн цагт хэвийн үйл ажиллагаандаа орох нь тодорхой билээ.
Сүмогийн холбоо буруутгагдсан бөхчүүдийн зүгээс ямар хариу ирэхийг харзнаж буй бололтой. Хоорондоо даваа тохиролцсон нь нотлох баримтаар хөдөлшгүйгээр батлагдсан Касүганишики, Чиёхакүхо, Энацүкаса нар энэхүү хурлын дараа хэвлэлийнхний өмнө уучлалт гуйж, хийсэн үйлдэлдээ гэмшсэнээ мэдэгдсэн бол бусад нь Сүмогийн холбооны шийдвэрийг гүтгэлэг хэмээн үзэж, бүгд нэгдэн тэмцэхээ өгүүлсэн.
Холбооноос зодог тайлах тулган шаардалт хүлээн авсан Котокасүга дөрөвдүгээр сарын 2-ны өглөө бэлтгэл хийж, уг шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн бол энэ өдөр таван монгол, 12 япон сүмоч Токио дахь монгол хоолны газарт цуглан уулзацгаажээ.
Хурлын дараа бөхчүүд юу хэлэв?
Танигава ояката буюу Кайхо: Ёстой утга учиргүй зүйл болж байна. Касүганишикитэй нэг үед барилдаж, чансаа ойрхон бичигдэж байснаараа ийм шийтгэл хүлээнэ гэдэг инээдтэй юм. Тэр Хянан шалгах хороо гэдгээ хэдэн урагшгүй амьтнаар бүрдүүлчихээд байцаалт, мэдүүлэг авах гэж хөгийн юм явуулж байсныг нь би сая хурал дээр тодорхой хэлсэн.
Такэнава ояката буюу Касүганишики: Зүй бус үйлдэл гаргаж байсандаа хүлцэл өчье. Токүсэгава: Нотлох баримт байхг үй мөртлөө ингэж буруутгасныг нь ойлгохгүй байна. Оноосон шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хакүба: Давж заалдах эсэхийг ган цаараа шийдэхгүй. Энэ хэрэгт гүтгэгдсэн бусад хүмүүстэй ярилцаж байж болно. Ямар ч байсан би буруугүй.
Касүгао: Тэдний хийсэн гэж хүлээлгээд байгаа зүйлд огт гар бие оролцож байгаагүй болохоор Холбооноос гаргасан шийдвэр надад маш хүнд туссан. Зодог тайлах зөвлөмж гэгчийг нь сонсоод зүрх зогсох мэт боллоо. Надаас мэдүүлэг авахаар гурван удаа дуудсан ч мэдэхгүй зүйлийг минь асуусаар байгаад таарсан шүү дээ.
Мооконами: Давж заалдах эсэхээ хэлж мэдэхгүй байна. Юутай ч тэдний буруутгасан шиг найраа хийж байгаагүй гэдгээ хэлье. Ямар ч нотлох баримт, үндэслэлгүйгээр ийм шийдвэр гаргасанд нь эгдүүцэж байна.
Котокасүга: Оноосон шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Масацүкаса: Бүх зүйлд маш их дургүй хүрч байна. Хүнийг амьдаар нь алах шийтгэл гэдэг энэ. Сакаизава: Тэдний хэлээд байгаа зүйлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэр нь одоо гарч байгаа ч бүр эхнээсээ тодорхой, шийдчихсэн байсан зүйл юм биш үү.
Шимоотори: Би хэзээ ч хэн нэгэнтэй даваа тохирч, худлаа барилдаж байгаагүй. Үүнийгээ ч хэлсэн. Барилдааныг минь үзсэн хүмүүс, сүмо сонирхогчид худлаа, үнэн барилдаж байгаа эсэхийг хэлээд өгнө дөө, уг нь. Цаашид хэрхэхээ багштайгаа зөвлөлдөж байгаад шийднэ.
Кёкүнанкай: Цаашид яахаа багштайгаа хэлэлцэж байж шийднэ. Харин давж заалдахын тухайд бусад буруутгагдсан бөхчүүдтэй нийлж ярилцаж байж болно.
Асофүжи: Оноосон шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Илүү нарийн зүйлсийг нь Холбооныхноос асуусан нь дээр биз ээ.
Вакатэнро: Мэдүүлэг болон зарим хүний хоорондоо харилцсан мэйлд нэр нь дурдагдсанаас болж ийм шийтгэл хүлээнэ гэдэг утгагүй. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөр хэлэх ч үг олдохгүй юм. Хийж байгаагүй гэвэл хийгээгүй л гэсэн үг шүү дээ.
Киёсэүми (хэргээ хүлээсэн дөрвөн бөхийн нэг): Шалгалт, мөрдлөг явуулсан энэ хугацаанд буруугүй нь тогтоогдсон хүмүүс байгаа. Мэдүүлгийн тухайд бүгд л ижил зүйл ярьсан байх. Гэтэл… Хэлмээр юм их л байна даа.
Кириновака: Мэдүүлэг авах үйл ажиллагаа тэнцвэргүй болж өнгөрснийг хэлэх хэрэгтэй. Хэнтэй ч даваа тохирч байгаагүй гэдгээ би байнга хэлж байсан. Сүмогийн холбооны ерөн хийл өгч дөрөвдүгээр сарын 5-ны дотор зодог тайлах өргөдлөө өг гэхээр “За” гэчихлээ.
Жюүмонжи: Шударга бус шийдвэр гарлаа. Бусад бөхчүүдтэй нийлж эсэргүүцэх болно.
Хошихикари: Намайг ямар ч баримт, үндэслэлгүйгээр гүтгэлээ. Яг ийм учраас найраа хийсэн нь тогтоогдсон гэх нотлох баримтыг нь хармаар байна. Шалгалт хийсэн хүмүүс мэдүүлэг авах үедээ “хүлээн зөвшөөр” гэсэн тулган шаардалтыг хийж байсан.
Ямамотояма: Яг үнэнийг хэлэхэд энэ бол гүтгэлэг. Сүмогийн холбоог шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэе гэвч хүмүүс ялах магадлал бага шүү гэж анхааруулаад байх юм. Толгой эргэж гүйцлээ.
Энацүкаса: Сүмогийн холбооны өм нө, нийт сүмо сонирхогчдын өмнө маш том нүгэл үйлдсэнээ хүлээн зөвш өөрч байна. Хийсэн хэргийнхээ төлөө түмэнтээ хүлцэл өчье
loading...




nadad haramsaltai bna uneheer
loading...
unheer haramsaltai bn aa saihan mongol zaluus ingej amidarlaaraa togluulah gej dee huuhdeeree l sumod zutgej udiig hurtel usuj devjij yavaa zaluus shuu dee ed saihan barildaj bgaa haramsaltai l bn Mokonamitai togloj ussun bolhoor tuuniig bi sn medne uenheer sn zaluu
loading...
Sumogiin holboog udirdaj bgaa buh humuus l sumochid shuu de. Oorsdoo zaluudaa yadag bsnaa martaa ym bh daa. Muusain ymnuud heden jiliin umnuus bodson surhii dotortoi amisgaanuud ymdaa. 2 milliard yeneer 20 umguulugch awsan garrisson bolgood bgaa gj bgaa biz. Ene hasagdaj bgaa humuust ymar olon gadaaduud bnaa. Setguulchdiin dowtolgoog tyr l zogsoohiin tuld t1 shiidwer gargaj bn daa.
loading...
ireeduid yu ch boloo bilee dee. Sumochiddoo setgeliin dem hairlah heregtei. ene sumochid chin ih huurhun huuhdeere humuus shuu de. Mongoloos 16-17toidoo ywsan huuhduud odoo 25 hol dawsan ch hel yria n yg l irj bsan ueiinh shigee genen togloj naadaad. Eh oron n iim hetsuu ued n bas buruushaawal tged jxn huuhduuded hatuu handaj bgaagas oortsgui l ym bolno.
loading...
tokusegawa hairan zaluu japanii sumogiin holboo gadnii buhchuudiig tsuuluh argaa barsan argaal hergelj kaio goo shalgahgui xaxa
loading...
mgl buhud ene heregtei ym bishuu
loading...
ghuyjhgkhlkj;lkl;
loading...
murdun baitsaagchid n hudulshgui barimtaar notolchin bhad zodog tailahaa zuvshuurch garch ircheed setguulchided bi buruugui gej heleh ymar shaardlaga bgaan. Bi bol demjij bna. Undesnii buhduu ene arga hemjeeg avahgui bol udahgui muhluu. bId ch shudarga barildaan uzehiig husej bna
loading...
ELECTRON BARAANII LOMBARD AJILLAJ BAINA.UTAS : 91006695
loading...