Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын хөлбөмбөг » ШИЛДГҮҮД ЭРГЭЖ ИРСЭН НЬ УАШТ-ИЙГ ЧИМЭВ

GD Star Rating
loading...

МХБХ-ны насанд хүрэгчдийн футзалын УАШТ Эрдэнэт хотын “Хангарьд палас” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Талдаа цэвэр 20 минутаар тоглосон 2010-2011 оны улирлын танхимын сүүлийн тэмцээнд 11 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Дунд шөвөгт хэсэг бүрийн эхний хоёр багаас гадна гуравдугаар байрт орсон хоёр баг нэмэгдсэн юм. Ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн тэмцээнд С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай УБДС тэргүүлж, Б.Гансүх дасгалжуулагчтай “Хоромхон”, Б.Чин-Оргил дасгалжуулагчтай “Сэлэнгэпресс” мөнгө, хүрэл медаль хүртэв.

УБДС-ийн ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн П.Алтантулга тэмцээний “Тэгш тоглогч”-оор тодорлоо. “Мазаалайнууд”-ын хүүхдийн багаас төрсөн тэрбээр УБДС-д хэдэн жил тоглож байгаад өнгөрсөн жил төрөлх багтаа буцан очсон. Харин энэ удаагийн тэмцээнд УБДС-даа эргэн иржээ. Тэрбээр дунд шөвөгт “Эрчим”-тэй хийсэн тэнцүүхэн тулаанд багаа аварсан юм. П.Алтантулга тоглолт өндөрлөхөөс гурван секундын өмнө гоол хийснээр баг нь 3:2-оор давамгайлсан билээ. Түүнчлэн тоглох эрхээ хоёр жил хасуулаад байсан “Хоромхон”-ы шилдэг довтлогч Х.Цэнд-Аюуш эргэн ирж, багаа шигшээ тоглолтод шалгарахад гол үүрэг гүйцэтгэсэн. Тэмцээний турш өрсөлдөгчийнхөө хаалгыг 19 гоолоор мялаасан тэрбээр шилдэг довтлогчоор тодорсон юм. Харин Монгол Улсын шигшээ багийн болон УБДС-ийн Ц.Ганбаяр шилдэг хаалгачийн шагнал гардлаа.

GD Star Rating
loading...
ШИЛДГҮҮД ЭРГЭЖ ИРСЭН НЬ УАШТ-ИЙГ ЧИМЭВ, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: