Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Шинэ аваргууд төрлөө

GD Star Rating
loading...

Саяхан өндөрлөсөн Монгол улсын  2011 оны шатрын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд өнгөрсөн жилийн медальтнууд Н.Баттулга,Б.Гүндаваа,Г.Эрдэнэ болон У.Лхамсүрэн,Т.Батчимэг,Б.Янжиндулам нараас гадна энэ оны хагас шигшээ тэмцээнээс шалгарсан эрэгтэй 13, эмэгтэй 11 шатарчин тойргоор тоглож өрсөлдсөн юм.

Эрэгтэй шатарчдын тэмцээнд СМ М.Гүнбаяр (“Цэцэн нүүдэл” клуб) 11, ИМ Д.Шаравдорж (“Хан Алтай” клуб) 11, ДМ У.Насанжаргал (“Цэцэн нүүдэл”) 10,5  эмэгтэйчүүдийнхэд ИМ Т.Батчимэг (ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо) 10, ОУМ Д.Янжиндулам (Алдар спорт хороо  ) 9,5  ОУМ Б.Анхчимэг  (Ньютел компани) 9 оноогоор эхний байруудад шалгаран Улсын аваргын алт,мөнгө,

хүрэл медалиар энгэрээ мялаав. Энэ тэмцээнд оролцсон 30 шатарчдын дотор их мастер цолтон 3, олон улсын мастер 4, дэлхийн шатрын холбооны мастер 8, олон улсын хэмжээний мастер 4 байсан бөгөөд тэдгээрийн 12 нь улсын аварга цолыг урьд өмнө нь хүртэж байжээ. Т.Батчимэг, М.Гүнбаяр нар сонгодог шатрын улсын аварга цолыг анх удаа хүртэж байгаа юм.Харин М.Гүнбаяр бодлого бодолтын 2009 оны УАШТ-д түрүүлж байсан билээ.

ОУМ Б.Гүндаваа (ЦЕГ) 9, ОУМ Ц.Батчулуун (Алдар) 8,5 ОУХМ А.Энхтуул (Монголчехмет компани), ОУХМ У.Лхамсүрэн (“Хос мастер клуб) нар 8 онооны амжилт тус тус үзүүлж айрагдав.

Энэ жилийн УАШТ-ий онцлого нь Монголын шатрын холбоо 2010 онд шилдэгээр шалгарсан тул төрөөс урамшуулж тэмцээнийг санхүүжүүлсэн явдал байлаа.

Ихээхэн өрсөлдөөнтэй явагдсан энэ тэмцээн дээр манай шатарчид уран нүүдэл хийсэн, дайчин довтолсон зэрэг сайхан тоглолттой олон өргүүдийг бүтээсэн байна.

Эдгээр өргүүдээс заримыг нь цувралаар мэдээлж сонирхуулах болно.


Хүснэгт

GD Star Rating
loading...
Шинэ аваргууд төрлөө , 9.4 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. bayr hurgemeer bna 17toi nasanjargal ulsiin avargiin medal avla hervee ulsiin avarga avsan bol hamgiin zaluuda ulsiin avarga avsan amjilt togtooh bailaa sain bna shu gunbayar anh udaagaa ulsiin avarga bolloo suuliin orog batchimeg ynjindulamiig hojtson ymu te ayayayayaya gunbayriig gundavaa hojtson shde uul ni zzzzzzzzzzzzz anhaa egch uneheer sain yma odoo barag 10 jil medalaas buusangui shde dund ni gants 2 jil l medalgui onjson baih batchimeg ulsiin avarga bolj bgan bizde ynjindulam 2006 2008 ond ulsiin avarga avtsan 2005 2007 2010 hureltei sain shuu bugded ni bayr hurgie amjilt husii temtseenii favourite gej nerlegdej baisan gundavaa battulga batchuluun lhamsuren ntr medal avsangui shuu olimpiadgui jil bolhoor neg ih ach holbogdol ogoogui ym bolvuuda yg l 2007 on shig jil bollo batiin nymaa gdg hunii huuhduud mongoliin shatart tom bair suuri ezeljee sain ymoo batchimeg anh udaagaa ulsiin avarga avla bayr hurgej ulam ih amjilt husii

    GD Star Rating
    loading...
  2. boogii says:

    bayar hurgie ohiduudaa uragshaa mash sn bn

    GD Star Rating
    loading...
  3. wonderful says:

    Anu Xulan 2-n orog unen Yaaaaaaaanzka jinhene laitai toglolt bn
    Anu ch klasstai yumaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: