loading...
Бразилд болох 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан тоглолтын системийг манай сонин хүргэж байсан билээ. Тэгвэл “Шар тив”-ийн сорилгын нэг, хоёрдугаар шатны сугалаа боллоо. Манай тивийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцохоо мэдэгдсэн 43 улсын чансаа багатай 16 нь эхний шатанд хоорондоо таарч тоглох болсон. Энэ үүднээс “Талын хөх чононууд” хочит Монгол Улсын шигшээ баг Зүүн Өмнөд Азийн Мьянмартай таарав. Эхний тоглолт зургадугаар сарын 29, 30-ны аль нэгэнд Улаанбаатарт болох тов гарчээ. Хариу тоглолт үүнээс тав хоногийн дараа Мьянмарт болох юм.
Оноолт таарсны дараа Энэтхэг-Хятадын хойгийн хамгийн том газар нутагтай энэ улсын хөлбөмбөгийн багийг хэсэг судаллаа. Мьянмар буюу бидний хэлж заншсанаар Бирмийн /1989 он хүртэл ингэж нэрлэдэг байв/ хөлбөмбөгийн холбоо 1947 онд байгуулагджээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоонд 1952 онд элсч, үүнээс хоёр жилийн дараа Азийн холбооны гишүүн болсон байна. Түүхийн хуудас сөхөхөд Бирмийн хөлбөмбөгийн баг өнгөрсөн зууны 60-аад оны сүүл, 70-аад оны эхээр мандан бадарч явжээ. Тэд оргил амжилтаа 1968 онд үзүүлсэн. Манай тивийн хамгийн том тэмцээн болох “Asian Cup”-т оролцохдоо шууд л мөнгөн медаль хүртсэн юм. Тивийнхээ толгой багуудын нэг байсан нь бусад тэмцээнд үзүүлсэн амжилтаас тод харагдана. Азийн наадамд хоёр /19668 1970/, Зүүн Өмнөд Азийн наадамд дараалан тав /1965, 1967, 1969, 1971, 1973/ түрүүлсэн байна. Түүнчлэн 1972 оны Мюнхений олимпод оролцсон түүхтэй. Тэгэхэд хүчирхэг ЗХУ, Мексикт тус бүр 0:1-ээр ялагдаж, Суданыг 2:0-ээр хожсоноор чанар чансаагаа таниулж байв.
Харин үүнээс хойш олигтой амжилт үзүүлсэнгүй. Ерээд оны эхээр сэргэх гэж нэг үзсэн ч энэ нь түр зуурынх байжээ. Зүүн Өмнөд Азийн наадамд 1993 онд үзүүрлэж, гурван жилийн дараа Олон улсын хөлбөмбөгийн холбооны чансааны 97 дугаар байрт /түүхэн дэх оргил чансаа нь/ эрэмбэлэгджээ. Харин үүнээс хойш уналт хүчтэй нүүрлэсэн юм. Хэдэн жилийн өмнө шуугиулсан “Asian Cup”-таа оролцож чадсангүй, Зүүн Өмнөд Азийн орнуудын дунд болдог жижиг тэмцээнд ч олигтой амжилт үзүүлсэнгүй. Шинэ зууны эхээр гадаадын мэргэжилтэн урьсны хүчинд бага зэрэг өндийжээ. Мьянмарыг 2000-2003 онд Дэвид Бүүт /Англи/, 2004-2005 онд Иван Венков Колев /Болгар/, Маркос Фалопа /Бразил/ гэсэн гадаад мэргэжилтэн удирдсан аж. Энэ хугацаанд Монгол Улсын шигшээ багийн оролцох гээд барахгүй байгаа “Challenge Cup” тэмцээнд амжилттай тоглож, 2008, 2010 онд тус бүр дөрөвдүгээр байр эзэлжээ.
Тэднийг серб мэргэжилтэн Милан Зивадинович удирдаж буй. Өдгөө 66 настай энэ өвгөн цагтаа алдарт “Улаан од”, Югославын шигшээ багийг удирдаж байсан. Сүүлд Европ, Азийн хэд хэдэн улсын клуб, Ирак, Йемен, Гана улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаад энэ оны нэгдүгээр сараас Мьянмарын торгон жолоог атгажээ.
Мьянмарын өнгөрсөн оны сүүлээр болсон “Сүзүки Кап” тэмцээнд оролцсон бүрэлдэхүүнийг сонжлоо. Ихэнх нь тоглогч нь дөнгөж 20 нас гарч яваа залуучууд ажээ. Басхүү бүгд нутгийнхаа багт алба хашдаг байна. Тамирчид нь туршлага багатайн дээр Филиппин шиг гадны легионергүй тул нэг их эмээгээд байх зүйлгүй мэт. Өдгөө Мьянмарын баг Олон улсын хөлбөмбөгийн холбооны чансааны 161 дүгээр байрт яваа. Гэхдээ жилийн турш халуун дулаан уур амьсгалтай байдаг, 50.5 сая хүн амтай /дэлхийд 24 дүгээр байрт ордог/ улсын баг “зөөлөн боорцог” биш байх. Тэгээд хариу тоглолтыг нутагтаа хүлээн авах болсон нь тэдний том давуу тал. Басхүү манайд урин цагт айлчлах тул Филиппин шиг даарч, хөрнө гэх асуудал тулгарахгүйг тооцох хэрэгтэй. Монгол, Мьянмарын ялагчийг хоёрдугаар шатанд хөлбөмбөгийн хөгжлөөрөө гайхагдах болсон Оман хүлээж байна.
ДАШТ-ИЙ УРЬДЧИЛСАН ТОГЛОЛТЫН СУГАЛАА:
Малайз/Тайвань-Сингапур
Бангладеш/Пакистан-Ливан
Камбож/Лаос-БНХАУ
Шри-Ланка/Филиппин-Кувейт
Афганистан/Палестин-Тайланд
Вьетнам/Макау-Катар
Балба/Зүүн Тимор-Йордан
Монгол/Мьянмар-Оман
loading...





Manaih odoohondoo Birmiig hojihtoigoo biz. Ih l hicheej baij deer ni aztai baijeej daraagiin shataa davdag yumaa gehed tsaashaagaa balchirdana. Uneheer socceriig hugjuulii l gej bgaa bol zaaval mergejiliin bolgoh shaardlagatai. Zunii 2hon sar toglood busad uyd ni uur yum hiigeed baival hezee ch hugjihgui. Delhiin socceriin hugjiluus heden 10jileer hotsorch yavaag bodood uzeerei. Germanuud shig hatuu deg juram baingiin beltgeltei hangamj sain baijeej l aajimaar saijirch amjilt garna. Ter boltol World Cup-d orno gej muruuduud ch hereggui.
loading...
Tiinshdee. Ter surguuli murguuli yavaadch bh shig haha. Araichdee. Oyutanch geh shig haha
loading...
shuud xeley fhilppen shig yum bolno.Manaixand hurd gej avax yum baixgui. Xuchinii togloltoor bol mynmaraas hol iluu baij bolox yum.AI da xetshuu de manaixdand
loading...
uhsenees ni aidgiin. taktikaa zov songood dovtlood toglovol hojihgui haachdiin. nutag deeree 3 yumuu 4-0-oor hojih heregtei. manaihan sanasniig bodohod hamaagui saijirsan l bnaleeshd. tsag duusah uyed tsutsaj bh shig haragdsan. beltgelee sain hiih heregtei. hamgiin gol ni dovtloh! uragshaa mongolchuudaa!
loading...
naraad xelxed…bnga dowtolx gdg xulbumbugt mash xetsv gdgig mdedgv bololtoi..ci ymar playstation dr amatuer dr togoljogo yu….tim ym bxgve gj….taktik taktik bas daxin taktik gj togoldimaa…mongol shg bumbug awla uragsha tsulluu iim toglolt bdgvm…gxde yaxwe neg vee bodul saijirsan….ymar s bsan xojxin tuluu
loading...
манай улс хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд маш их юм хийх хэрэгтэй байна даа адаглаад Улаанбаатарын цом ч юмуу нэртэй олон улсын тэмцээн зохиох хэрэгтэй уламжлал болгоод олон улсыг урих хэрэгтэй нэг үеэ бодвол мөнгөтэй болсон манай улс ядаж эрхүү улаан үдийн багийг хожиж байж дэлхийд гэж ярих хэрэгтэй хятадын лигт ядаж нэг баг оруулчихаж болдоггүй юм байх да дотроо тоглоод хэзээ ч өсөлт явагдахгүй шүү дээ
loading...