loading...
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил”-ыг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн 4 дүгээр сард зохион явуулж байх тухай 53 дугаар зарлигийг гаргасан.
Зарлигийн хэрэгжилт болон цаашид улам боловсронгуй болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын шалгуурыг оновчтой болгох нь“ сэдэвт хэлэлцүүлэг 2011 оны 4 дүгээр сарын 07ны өдрийн 10 цагт Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д зохион байгуулагдана.
Хэлэлцүүлэгт МУ-ын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх Р.Болд, Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар нар болон ЭМЯ, БТСГ, Дүүргүүдийн БТСГ, ИДС-иудын ректор, багш нар оролцоно. Тус хэлэлцүүлгээр БТСГазрын Биеийн тамирын хэлтсийн дарга Ж.Тунгалагийн “Бие бялдрын чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын өнөөгийн байдал”, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайханы “Сорилын шалгуур, түүнийг боловсронгуй болгох асуудал, арга замууд”, ҮБТДС-ийн захирал, ШУ-ны доктор Г.Лхагвасүрэн, Тэнхимийн эрхлэгч Р.Ганбаатар нарын “ Хүүхэд өсвөр үе, залуучуудын бие бялдрын бэлтгэлжилтийг үнэлэх үнэлгээний ач холбогдлыг дээшлүүлэх нь” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж санал аван нээлттэй хэлэлцэх юм.
loading...




ELECTRON BARAANII LOMBARD AJILLAJ BAINA.UTAS : 91006695
loading...