loading...
“Коннектикут”-ын их сургуулийн баг “Батлер”-ийг 53-41-ээр буулган авч “NCAA”-н аварга боллоо. Тус багийн дасгалжуулагч Жим Калхун гурав дахь удаагаа Коллежийн аварга болж байгаа бөгөөд NCAA-н түүхэнд дөрвөн дасгалжуулагч л ийм амжилтанд хүрч байлаа. Мөн тэрээр үндэсний аварга авсан хамгийн настай дасгалжуулагч боллоо. (68) Энэ улиралд дунджаар 25.0 оноо авч байсан Кемба Уолкер 16 оноогоор багтаа тус болсон. “Батлер”-ийн шидэлтийн хувь тааруу байснаас гадна “Хаски”-нуудын хамгаалалт сайн байсан учир олон оноо авах шаардлага Уолкерт байсангүй. “Батлер”-ийн залуус дөнгөж 18.8 хувьтай шидсэн бөгөөд 64-өөс 12-г л оноо болгосон. Тэд ийнхүү сүүлийн хоёр жил дараалан аваргын төлөөх тоглолтод ялагдлаа. Өнгөрсөн жил “Дюк”-ийн их сургуулийн багт 61-59-ээр дийлдэж байлаа.
Шелвин Мак 13 оноогоор “Батлер”-ийн онооны самбарыг тэргүүллээ. Тэрээр эхний үе дуусахаас секундын өмнө оноо авч баг нь 22-19-оор тэргүүлж эхэлсэн. Гэвч тэдний давамгайлал удаан үргэлжилсэнгүй. ”Хаски”-нууд оноогоор тасарч эргэж харалгүй тоглолтыг тэргүүлсээр хожсон юм.Тоглолтын эхний үе 22-19-н харьцаатай дууссан ба 1946 оноос хойшхи хамгийн бага оноотой финалын эхний үе болов.
“Коннектикут”-чууд хагас шигшээд Кентакийн их сургуулийг 56-55-өөр хожиж финалд гарч ирсэн. Харин эсрэг талд нь “Батлер” “Виржиниа”-г 70-62-ээр хожсон.
loading...




tednii omnoos haramsaj bna.yamar nba bishdee togloh hugatsaa baga bgaa shdee bagaaraa.hairan zaluus
loading...
3 uy gej baidaggui sh de NCAA-d
loading...
Коннектикут”-чууд хагас шигшээд Кентакийн их сургуулийг 56-55-өөр хожиж финалд гарч ирсэн.. ene deer jahn ineej bolxuu ch geh shig xaxa..
loading...
ELECTRON BARAANII LOMBARD AJILLAJ BAINA.UTAS : 91006695
loading...