loading...
Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Сонгинохайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох гэж байна. Жил бүрийн 4-р сард уламжлагдан болсоор ирсэн Сонгинохайрханы хишиг барилдаан 4-р сарын 10-нд 14 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох юм. Энэхүү барилдааны санхүүгийн дэмжигчээр “Монос” групп хамтран ажиллаж жил бүр явуулдаг бөгөөд энэ жил ч мөн хамтран зохион байгуулалцах юм. Дөрвөн уулын хишиг барилдаанаар хагас саятан үзэгч 2, азтай үзэгч 2-ыг шалгаруулдаг гэдгийг үзэгчид маань хэдийн мэддэг болсон байх аа.
Сонирхуулахад 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тус барилдааны анхныхад нь буюу 2008 онд у.а Д.Азжаргал түрүүлж, у.х Н.Ганбаатар /у.г/ үзүүрлэж байсан бол хоёр дахь буюу 2009 онд а.а Ц.Содномдорж түрүүлж /у.н/ , у.н Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэж гурав дахь буюу 2010 онд у.н Ц.Содномдорж түрүүлж, у.г Н.Ганбаатар үзүүрлэж байсан юм. Тэгвэл дөрөвдэх нь буюу 2011 оныхд хэн түрүүлж, хэн үзүүрлэхийг 4-р сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирж үзэх л үлдээд байна.
loading...




ELECTRON BARAANII LOMBARD AJILLAJ BAINA.UTAS : 91006695
loading...
tsergiin hurts arslan sanjaadamba tvrvvlj ulsiin zaan ragchaa vzvvrlej usuhireedvi usuhbayar 4t vldene
loading...