loading...
Плей-оффын эхний шатыг давж чадалгүй олон жил болсон Реал Мадрид Аваргуудын лигт анх удаа тоосоо өргөж буй Тоттенхэмийг өнөөдөр талбайдаа угтаж авна. ”Сантьяго Бернабеу”-д эхний тоглолт болох бөгөөд Герман шүүгч Феликс Брых талбайн голд ажиллана. Шөнийн 02.25 минутаас шүгэл дуугарах учиртай. Ингээд тоглолтын өмнөх мэдээллээс хүргэе.
*Реал энэ жилийн Аваргуудын лигт талбайдаа хийсэн бүх тоглолтдоо хожсон өө сэвгүй амжилттай явна. Эдгээр дөрвөн тоглолтдоо тэд 11 гоол хийсэн бөгөөд ганц бөмбөг ”Сантьяго Бернабеу”-дээ алдаагүй байна.
*Европын клубуудын тэргүүн тэмцээнд Реал Мадрид есөн удаа магнайлж байлаа. Харин 2003 оноос хойш тэд хагас шигшээд шалгарсангүй. Сүүлийн долоон жилд анх удаа плей-оффын эхний шатыг давж шөвгийн наймд үлдээд байна.
*Мадридад зээлээр ирээд буй Эммануэль Адебайор Тоттенхэмийн эрлэгүүдийн нэг. Арсеналд байхдаа Того довтлогч нийт есөн Хойд Лондоны дербид оролцож найман гоолоор Тоттенхэмийн хаалгыг бөмбөгдөж байжээ.
*Жозе Моуриньо ч Харри Реднаппын учрыг олчихоод байдаг. Англид ажиллаж байхдаа “Онцгой” дасгалжуулагч Реднаппыг таван удаа хожиж байлаа. Саутхэмптонд байхад нь нэг удаа, Портсмутыг удирдаж байх үед нь дөрвөн удаа буулган авчээ.
* Саяны ням гаригт Моуриньогийн талбайдаа хожигдоогүй есөн жилийн цуврал тасарсан. “Эзэн хааны баг” “Спортинг”-д 0 : 1-ээр ялагдснаар 2002 оноос эхэлсэн түүний амжилт нуран унасан. Португаас эхэлсэн дээрхи цуврал Челси, Интерээр дамжин Реалд амжилттай үргэлжилж байсан ч ийнхүү төгсөв.
*Тоттенхэмийн залуус Европын тэмцэнд зочлон тоглолтдоо тун дажгүй үр дүн үзүүлж байгаа. Нийт таван удаа айлын талбайд зочлохдоо 11 гоолоор эсрэг багаа мялаажээ.
*Аарон Леннон Аваргуудын лигийн гоолын дамжуулалтын жагсаалтыг тэргүүлж байгаа. Англи тоглогчын өгсөн таван дамжуулалт гоол болсон. Мөн түүнтэй адил Бенфикагийн Карлос Мартинс таван ассист өгсөн.
* Рафаэль Ван дер Ваарт хуучин андуудтайгаа эргэн уулзах нь. Өнгөрсөн есөн сард тэрээр Мадридаас явж Лондонд суурьшсан. Реалын төлөө 58 тоглолтод 11 гоол хийгээд байсан Недерланд залуу шинэ багтаа хурдан идээшиж 21 тоглолтод 10 гоол оруулаад байгаа.
*Жонатан Вудгейт Реалд хоёр жил харьяалагдсан. Гэвч бэртэл гэмтэл түүний Мадрид дахь карьерийг булингартуулж байлаа. Атлетикийн эсрэг дебут тоглолтоо хийхдээ Вудгейт авто-гоол, улаан хуудас гээд муу бүхнийг үзсэн.
*Хоёр сарын дундуур АС Миланыг буулган авснаасаа хойш Тоттенхэм хожил гээчийг мартаад байгаа. Өнгөрсөн тойрогт Уигантай гоолгүй тэнцсэнээр дөрвөн тойрог дараалан хожил авсангүй.
Өмнөх учрал
1985.3.20 : Реал Мадрид 0-0 Тоттенхэм
1984/85 оны улирлын УЕФА-гийн цомын шөвгийн наймд эдгээр багууд учраа таарч байлаа. ”Уайт Харт Лэйн”-д болсон эхний тоглолтод Реал 1 : 0-ээр хожсон бөгөөд талбайдаа урьж авчраад гоолгүй тэнцэж байв. “Эзэн хааны баг” цаашаа амжилттай тоглосоор аварга авч байсан юм.
“Реал”-аас харах тоглогч : Месут Өзил
К.Роналду талбайд гарах эсэх нь тодорхойгүй байгаа учраас Реалын довтолгоо эхлүүлэх гол ачаа Өзилийн нуруун дээр ирж байна. “Эзэн хааны” албат болоод жил өнгөрөөгүй байгаа ч Месут аль хэдийнэ энэ багийн салшгүй нэг хэсэг болоод байна. Испаний хөлбөмбөгт тэрээр тун амархан хөлөө олж ур чадвараа хангалтай сайн харуулж байгаа. Харин одоо түүнд дахин нэг даалгавар ирлээ.
“Тоттенхэм”-ээс харах тоглогч : Рафаэль Ван дер Ваарт
Испанид, тэр тусмаа Реалд хүчин зүтгэж байсны хувьд Ван дер Ваартын туршлага багт нь тун чухал. Чамгүй удаан хугацаанд нэг хэсэг нь байсан болохоор Реалын эмзэг цэгийг тэр гадарлаж буй нь лавтай. Мөн өөрийг нь “голсон” хариуг ч барихыг хүсэж буй. Тоттенхэмийн фенүүдийн шинэ шүтээн болсон Ваартын оновчтой дамжуулалтууд багийнхаа хожилд том тус хүргэх вий.
Боломжтой гарааны 11 : Реал Мадрид : Касильяс, Серхио Рамос , Пепе, Карвалью , Арбелоа, ; Алонсо, Хедира; Ди Мария, Өзил, Роналду; Адебайор .
Тоттенхэм : Гомес; Чорлука, Даусон, Бассонг, Ассу-Экотто ; Леннон , Сандро, Модрич, Бейл; Ван дер Ваарт ; Крауч.
loading...




za da real hojoosoi l gey
loading...
Tottenhamiig harjil suuydaa realiig hojih bailguidee. za tegeed ar araasaa huuhduud min commentoo uldeetsgeegeed hereldetsgeene biz LOL
loading...
BArca,Chelsea-n fanuud l herelddeg shu de ! Real Madrid 2 : 0 Tottenham gej l morii taviidaa
loading...
za gool aldahguihan shige yavaasai real 2-0 hojin gej naidii
adebayor her erleg gedgiihn odool harii daa tott iig ene toglotond deer argalchah ym bol hairuu toglolt dajgui baih gej naidii uuuuuuuuuuu
real urag shaaa
loading...
Ezen haanii bag uul ni 10dah turuugee avchuul goy bnaa. 1956 – 1966 ond Altan uy ni baijee. Chapions Leagued 6 turuulj, 2 uzuurlesen. 70 80 aad ond unaltiin uy ni bsan. 1998 – 2003 onuudad Raul gej gaihaltay dovtlogchiin achaar 3turuu avsan bna. odoo C Ronaldo ba tuunii nuhud 10 dahi turuug ni avchirch chadahuu?
loading...
Come on you Spurs!!! T’ham 2-1 RMadrid
loading...
Real GOGOGO!!!!
Hojihgui bl yostoi onigoo bolno shd eee
CR9 barag togloh bh gsn medee bsn ,
loading...
ЭНэ жил Тотэнхэмийг дэмжиж байгаа миний нөөц баг Реднафыг хүндэлдэг амжилт
loading...
реал хусчихнаа тотенхэмд өнөөдөр хэцүү байна гэдэгт итгэлтэй байна тэд ур чадвараараа ч тэр сэтгэл зүйгээрээ ч тэр өнөөдөр хүнд байх болно учир нь тэд сантеяаго бернабауд бөмбөг тууна шүү дээ тэднийг икерийн торыг хөдөлгөж чадна гэж нэг их найдахгүй л байна харин эсрэгээрээ гомиш хэцүүл байна бабйх даа за нэг иймэрхүү урагшаа реал урагшаа
loading...
Real odoo hojloo ch ailiin talbaid HOJIHGUI… Aggregate-ree barahgui… tegeed l HASAGDANA…
loading...
Humuusee toglolt yzyylj bgaa gazar medeh uu oroi haana toglolt yzeh gej bnaa
loading...
Тотенхэмээс харах хүн Аарон Леннон байх болно. хараарай та нар
loading...
saya hagas sainii shunu realiin togloltiig harsan cr7 uneheer dutagdaj bna lee shuu tegeheer hetsuu toglolt bolno gedegtei sanal niilj bna. bazar vaanii hum pad
loading...
manaih ehleed talbaidaa barag 1-0 yumu 1-1 eer undurluh baihdaa! dara n buren bureldhuuneere talbaid n 2-2 ch yumuu tiim neg yum boloh biz
loading...
ENE TOGLOLT 03.45S BXAA BOLICHOOD 02.25D TOGLXIN BXDA C1 DAMJUULAX BILUU
loading...
C1 damjuulna harin shugel n 2.45 d uu 2.25 d uu gedeg l bna l daa
loading...
Bernabeud Real sain ur dun l uzuuleesei gej naidiya. Bas l oron garan bag shuu dee!!!
loading...
ene ih goe toglolt boloh bh aa tuuhend uldeheer tegej bodogdood bna 2laa aimar pormtoi aimar bureldehuuntei bgaashd bi lav Premier League uzeed bur daschihjee yagad ch yum Tottenham Hotspur hojchoosoi geed bodood bhiin tegeed moy prognozoor ih 4t TOT vs BARCA, MANU vs INTER uldeh bolov uu gej bodoj bna ene zuvhun minii l bodol tegeed Final BARCA vs MANU tegeed champion ni MANCHESTER UNITED kkkkk
loading...
tot hojih bhaa 1-0 gesen vzvvlelt muriitsuh hun bna uu
loading...
Europe d tsag uragshiltsan shn bnshuu
loading...
ene jil chelsea barca 2 finald taaraasai tegeed chelsea ylaasai ene ch yahav
tot hojoosoi real barahgui ee
loading...
bi real-aas CR7, bolon Mourinho 2-iig sain toglolt uzuulen tsaash ch yavaasai gej bodoj baital. Tot -toi taarchih yum. Yag yu gej helehee medehgui baina. Ene jil top amjiltaa uzuulj baigaa Tot tsaashaa garchihad muu zuilch barag baihgui baih gej bodoj baina. Namaig eldeveer duudah ter hun chadal baival bootsoo tavij bas bolno shuu.
loading...
real hojnoo talbaidaa unuudur argalaad daraa ni ailiin talbaid tentseel… neg iimerhuu l yum bolno doo.
loading...
SPURS demjideg ch ali ali sain togloj saikhan hol bombog uzuuleeseee gej husej bna untaaa toglolt baival teneg shuu dee ana mana uzeed sain ni yalag NEELTTEI TOGLOLT OLON GOAL HUSEJ BNA NEG DAVANGAILAL HIILGEI ANA MANA UIDAAHAARGUI TOGLOLT HEN HEND MAAN HEREGTEI GEDEGD BUGD SANAL NIILEH BAIHAAAAAAA
loading...
REAL 4-0 ene bol jinhen toglolt bailaa heleheese iluu yum hiidgui adebayor 2 goal morgoj oruullaa Maria Factastic 1 goal Ronaldo mash engiin 1 goal 90% hoshuuchlaltaigaar terguullee
loading...