Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг, Шальке 04, Шүгэл дуугарахын өмнө » Шүгэл дуугарахын өмнө : Интер – Шальке 04

GD Star Rating
loading...

Өнгөрсөн амралтын өдөр Миланы дербид бут ниргүүлж лигийн түрүүгээ Интер бараг алдчихсан  гэхэд болно. Харин Европын аялал нь дуусах болоогүй байна. Германы төлөөлөл Шальке тэдний хувьд боломжын өрсөлдөгч бөгөөд аваргаа хамгаалах замд нь тийм ч хүчтэй саад учруулж чадахгүй гэж хэвлэлүүд бичиж байна. Тэр тусмаа Феликс Магат ажлаасаа халагдаж Ральф Рангник ирээд удаагүй болохоор шилжилтийн үеийг нь тааруулаад мулталчих бодол Интерт бий. Гэхдээ хариу тоглолт Германд болно гэдгийг мартаж болохгүй. Тоглолтыг Мартин Аткинсон шүүн явуулна. Сан Сиро “Жузеппе Меацца”-д түүний шүглийн дуу 02.25 минутаас дуугарах болой.

Цомыг хамгаалахаас гадна Италийн нэр төрийг авч явах үүрэг Интерий нуруун дээр бууж байна. Сан Сиро цэнгэлдэхэд хийсэн сүүлийн найман Аваргуудын лигийн тоглолтоос долоон хожил Интер аваад байна.

***

Герман-Италийн хооронд Аваргуудын лигийн дөрвөн эрхийн төлөөх өрсөлдөөн ид өрнөж байгаа. Ирэх жилээс Бундеслиг дөрвөн төлөөллөө Европын клубуудын тэргүүн тэмцээнд явуулах болсон. Харин Интер энэ удаа хожих аваас бүх зүйлийг эргүүлж байранд нь тавих найдвар байна.

***

Нерразурри Германы багуудын эсрэг сайн тоглодог уламжлалтай. Тэр тусмаа талбайдаа. 16 удаа Бундеслигийн багийг талбайдаа угтаж авснаас 10 хожил тэд авч байсан гэнэ.

***

Аваргуудын лигийн мэргэн буучдын жагсаалтыг гурван тоглогч найман гоолтой тэргүүлж байгаа. Үүнд Интерийн Самюэль ЭТО’О багтаж байна. Бусөд мэргэн буучид нь Месси, Марио Гомес нар байгаа. Гэхдээ Гомесийн гоол цаашид өсөх боломжгүй болсон.

***

Интер тэмцээнд 14 гоол алдсан үзүүлэлттэй явж байна.

***

Аваргуудын лигийн шөвгийн наймд Инте барагтай бол ялагдаж байгаагүй. Сүүлийн 11 тохиолдлын наймд нь тэд хожил авчээ.

***

1997 оны УЕФА-гийн цомын финалд  Шальеке Интерийг пеналтиар хожин түрүүлж  байсан түүхтэй.  Тухайн үеийн финал цуврал тоглолтоор шийдэгддэг байсан ба аль аль баг нь талбайдаа 1 : 0-ээр хожсон учраас торгуулийн цохилт хийж 1 – 4-ээр Германы баг ялжээ.

***

Шалькегээс Пер Клюге, Марио Гавранович гэсэн довтолгоонд нэмэртэй тоглогчид талбайд гарахгүй нь тодорхой болсон.

***

Италийн багтай хийсэн сүүлийн дөрвөн тоглолтоос нэг л хожил Шальке авсан.

***

Тэмцээн эхэлснээс хойш нийт 19 шар хуудсыг Шальке аваад байгаа нь дээгүүр орох үзүүлэлт.

Боломжтой гарааны 11 : Интер : Жулио Цесар ; Майкон, Киву, Раноккия, Занетти; Станкович, Камбьяссо, Тиагу Мотта; Шнайдер; Милито, Это’о

Шальке 04 : Нойер; Учида, Хеведес, Метцельдер, Зарпэй ; Хурадо, Матип, Дракслер, Фарфан; Раул, Эдү

 

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө : Интер - Шальке 04, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. buya says:

    inter ene jil ahiad sain togoloosoi , ug n italiin 4 bag cl-d togoluul goy sh dee. germanaas chin ganshan bavari-geed super bagtai busad n uefa-daa togolj baihdaa taarsan baguud . harin itali bol juventus, inter , ac milan gesen 3 super bagtai..

    GD Star Rating
    loading...
  2. Alia says:

    Ene chin anhaaruulj bga yum Italiin holbombogiin holboog ajlaa sain hii gej sanuulj bna geh yum u da. yaahav de 1 jil 3 bag orno biz !

    GD Star Rating
    loading...
  3. Azzuro says:

    Germany – Italy socceriin 2aguu undesten. Undesnii shigshee bagiin, bolon clubuudiin ali ch tulaand Italy chuud iluurhdeg. Germanuud harin het undeserheg uzeltei tul, undesnii shigshee bagiihaa amjiltand iluu anhaaral handuuldag(World Cup, EURO geh met tom temtseenuud), harin Italychuud clubuudiin amjiltandaa iluu anhaaral handuuldag. Undesnii shigshee ni Europiin avarga shalgaruulah temtseend tegej ih hicheedeggui sanagddag.

    GD Star Rating
    loading...
  4. HALA MADRID says:

    Raul yadj 1 togloltond ni bagaa awrah bh ,
    ternees ch shalke yawku bh a do

    GD Star Rating
    loading...
  5. MaNu FaNaT says:

    Yutai ch Raul Farfan gesen 2 toglogch-s buh yum hamaarnaa Harin Internazionaliin huwid Snijeder Eto Milito gesen toglogchid yahiig medeh bolwuu 2 uuland ni amjilt

    GD Star Rating
    loading...
  6. chelsea says:

    schalke yalna oo

    GD Star Rating
    loading...
  7. Libguun says:

    schalke awaad garchasai interiig

    GD Star Rating
    loading...
  8. inter says:

    inter dahiad gaiham shig buteej schalkag hojij yagaad bolohgui gej

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: