Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Реал Мадрид, Тоттенхэм » Адебайор дубль хийж Тоттенхэм нуман тулгуурт орлоо

GD Star Rating
loading...

Реал Мадрид хагас шигшээд үлдэх болзлоо бараг хангачихлаа. Эманнуэль Адебайор дубль хийж, Ди Мария, Роналду нар тус бүр нэг гоол нэмэрлэснээр Эзэн хааны баг 4 : 0-ээр Тоттенхэмийг бут ниргэлээ. 15 дахь минутаас Тоттенхэм хүн дутуу үлдсэн болохоор хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй.

“Сантьяго Бернабеу” дэх Сперсийн азгүйтэл шүгэл дуугахаас өмнө л эхэлсэн. Гарааны бүрэлдэхүүнд альхэдийн зарлагдсан байсан Арон Леннон бие халаалтын үеэр бэртэл авч Жермайн Женас гарааны бүрэлдэхүүнд багтах болсон. Хэдийгээр Гарет Бэйл, Вильям Галлас гэсэн  тоглогчдын бэртэл хурдан эдгэрч талбайд гарсан ч багтаа төдийлөн тус болж чадаагүй. Харин эсрэг талд нь Криштиану Роналду гарааны бүрэлдэхүүнд нэгдсэн байлаа. Ийнхүү эзэн хааны багийн Английн багт гоол хийгээгүй 395 төгсгөл боллоо.

Шүгэл дуугараад дөнгөж дөрөв дэх минут үргэлжилж байх үед Адебайор гоолын салхийг хагаллаа. Өмнө нь Арсеналд байхдаа Тоттенхэмийн “эрлэг” байсан тэрээр булангийн цохилтыг хаалгачын зүүн талд мөргөж гоол оруулсан.

Тоглолт цаашаа улам халуухан өрнөж Питер Крауч хоёр дараалсан хэрэггүй үйлдлээсээ болж улаан хуудсаар торгууллаа. Энэ жилийн аваргуудын лигт тэд гурав дахь улаан хуудсаа авч байна. Өөр ямар ч баг ийм олон тоглогчоо хөөлгөөгүй.

Ганц довтлогч нь хөөгдсөн тул Английн баг тэр сандралд орж эхэллээ. Гарет Бэйлийн жигүүрээс өгсөн хоёр ч сайхан дамжуулалтыг аюул тарихаас нь өмнө Реал хамгаалагчид аюулгүй болголоо.

Талбай дээрээ, нэмээд нэг хүний илүү болсон учир Реалын тоглолт нилээд итгэлтэй болж ирсэн. Хоёрдугаар үеийн эхэнд Харри Реднапп Рафаэль Ван дер Вартыг суулгаж Жермейн Дефог талбайд оруулж ирлээ.

Дефо Тоттенхэмийг довтолгоог амь оруулсан ч түүнийг тэнцүүлэхээс өрсөж Адебайор хоёр дахь гоолоо хийчихлээ. 57 дахь минутад тэрээр Марселогийн дамжуулалтыг мөргөж дубль хийлээ.Тоттенхэмийн эрлэг гэдгээ Того довтлогч дахин баталлаа. Энэ багийн эсрэг бүх тэмцээнд 13 тоглолт хийхдээ 10 гоол оруулаад байна.

72 дахь минутад Ди Мария баруун жигүүрээр нэвтэрч нэгэн гайхалтай цохилтоор тооны харьцааг холдуулсан. Тун нарийн цохисон болохоор Гомеш юу ч хийж чадсангүй. Энэ гоолоос нэг их удалгүй Гонсало Игуаин Адебайорын оронд талбайд орж ирлээ. Удаан хугацааны бэртлээсээ эргэж ирээд удаагүй байгаа.

Ингээд тоглолтын эцсийн цэгийг Роналду 87 дахь минутад тавьж гуядсан цохилтооо тавьж багийнхаа хожлыг баталгаажууллаа. Рон энэ жилийн тэмцээнд 9 тоглолтод 5 дахь гоолоо орууллаа. Тэрээр энэ үдэш ганцаараа 14 цохилт Тоттенхэмийн эсрэг хийсэн бөгөөд хичээсний эцэст гоол оруулж дөнгөлөө.   2007 онд Кака Селтикийн эсрэг 15 цохилт хийж байлаа. Мөн Реал Мадрид багаараа 36 цохилт Тоттенхэмийн эсрэг хийсэн нь 2007 оны Милан – Селтикийн тоглолтоос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ийнхүү Жосе Моуриньо Реалыг аваргуудын лигт түрүүлүүлэх даалгавараа нэг шатаар ахиуллаа. Лондонд болох хариу тоглолтод таван гоол алдчихгүй бол Эзэн хааны баг хагас шигшээд Барса, Шахтёрийн аль нэгийг хүлээгээд зогсож байх болно.

4 сарын 5. Мадрид. Стадион “Сантьяго Бернабеу”.
Ерөнхий шүүгч – Феликс Брых (Герман).
РЕАЛ МАДРИД – ТОТТЕНХЭМ – 4:0 (1:0)
Адебайор 4 (1:0). Адебайор 57 (2:0). Ди Мария, 72 (3:0). Роналду, 87 (4:0).
Реал Мадрид Тоттенхэм
Икер Касильяс Гомеш
Серхио Рамес Ведран Чорлука (80)
Пепе Вильям Галлас
Рикарду Карвалью Майкл Доусон
Марсело Бенуа Ассу-Экотто
Хаби Алонсо Арон Леннон
Анхель Ди Мария (77) Сандро
Сами Хедира (61) Лука Модрич
Месут Ёзил Гарет Бэйл
Эманнуэль Адебайор (75) Рафаэль Ван дер Варт (46)
Криштиану Роналду Питер Крауч
Сэлгээ
Лассанна Диара, 61 Джермейн Дефо, 46
Гонсало Игуаин, 75 Себастьян Бассон ,80
Кака,77
Шар хуудас
Эманнуэль Адебайор,12 Питер Крауч, 8
Пепе, 36 Рафаэль Ван дер Варт, 20
Жермейн Дефо, 74
Питер Крауч,15

 

GD Star Rating
loading...
Адебайор дубль хийж Тоттенхэм нуман тулгуурт орлоо, 9.6 out of 10 based on 18 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

31 Сэтгэгдэл

  1. lene says:

    Hala Madrid goe shuu sdaa gej go go go go Real tasarhai, bayarlaj uhlee

    GD Star Rating
    loading...
  2. ª÷èãäºð ×åëñè 5-0-îîð õîæèãä÷èõîæýý ºíãºð뺺 ÷åëñè÷¿¿ä

    GD Star Rating
    loading...
  3. Õàðèí òèéì áàéíà îäîî ÿàíàà õººðõèé ìóó ÷åëñè

    GD Star Rating
    loading...
  4. ¯íýí þìóó òýãýýä õóäëàà ÿðèàä áàéë äà

    GD Star Rating
    loading...
  5. Çèäàí 2 ãîîë îðóóëñàí áàéíà ëýý

    GD Star Rating
    loading...
  6. Áàðñà 4-0 îîð õîæèãäñîí áàéíà äºíãºæ ñàÿ òîãëîëò äóóñëàà ÇÈäÀÍ 3 ÃÎÎË ÕÈÉÑÝÍ ÁÀÉÍÀ

    GD Star Rating
    loading...
  7. Õóö õóö

    GD Star Rating
    loading...
  8. Хэ хэ. Алиа бацаа байна даа.

    GD Star Rating
    loading...
  9. Хэ хэ. Алиа бацаан байна даа.

    GD Star Rating
    loading...
  10. Áàðñà îäîî òîãëîæ áàéãàà þì áèø¿¿

    GD Star Rating
    loading...
  11. Челси 6-0 ээр хожигдождээ хөөрхий зайлуул

    GD Star Rating
    loading...
  12. Tuba says:

    Кака маань орж ирээд гоалын пасс өгөөд л амжилаа шүү. Бэртэл гэмтэл нь гайгүй байж байгаад л олон тоглолтонд оролцоод формоо олооод авчихаасай даа.

    GD Star Rating
    loading...
  13. nomio says:

    Ade 5 dugaaraa huraalgatsiin bhdaa

    GD Star Rating
    loading...
  14. ШАХТЁР says:

    Лондонд болох хариу тоглолтод таван гоол алдчихгүй бол Эзэн хааны баг хагас шигшээд Барсаг хүлээгээд зогсож байх болно. ГЭНЭ ҮҮ??? МЭДРЭЛ МУУТАЙ СЭТГҮҮЛЧЭЭ, НӨГӨӨ ХЭСГЭЭС ШАХТЁР ГАРААД ИРВЭЛ ЯАХ ЮМ БЭ? ЧИ ДАЛДЫГ ХАРДАГ ЮМУУ????

    GD Star Rating
    loading...
  15. Зочин says:

    Компьютерийн хэрэглээ компьютерийн үндэс сүлжээний талаар болон компьютерийн холбогдолтой бүх төрлийн бие даалт тайлан хийж өгнө.
    мail magic_9171@yahoo.com

    GD Star Rating
    loading...
  16. gool.mn says:

    Sportiin shine site – http://www.gool.mn

    GD Star Rating
    loading...
  17. santiago de sanchez says:

    BARCA garah n todorhoishde real d bayr hurgii jinhen budaa bolgood ogloo amjilt

    GD Star Rating
    loading...
  18. sain unshildaaaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  19. javkha says:

    PL-iin bagiin vnen nvvr tsaria yu yu gdg bilee hamgiin shildeg baguudtai geel huzaad bdag bi ta nart heldeg bizdee tot man city geed dundaj baguud ni la ligiin villeral atletik madrid yag adilhan shvv ene 2 bagtai la ligte tarad toglohod 36udaa halgaruu lab zohiogui yamar dood ligiin bagtai togloj bga bishdee hehehe

    GD Star Rating
    loading...
  20. Хэ хэ. Энэ нэг ийм хөгийн юм болоод байдаг юмаа. Эхлээд бичцэн байсан нийтлэл дээрх юмыг нь хэн нэгэн хүн энэ нь ийм биш тийм ш дээ энээ тэрээ гэсний дараа нийтлэлч нь бага зэргийн засвар хийгээд тавьчихна. Тэгсэн чинь сүүлд нь орж ирж уншсан гарууд нь засчихсан гэдгийг нь мэдэхгүй угаасаа ийм л гээд бичцэн байгааздээ сайн уншаач нтр гээд ха ха.

    GD Star Rating
    loading...
  21. CHELSEA says:

    Batsaanuud manaixiig xojigduulax gej ix vzej bn aa dachkueee Champions League manaix ene jil. 1… geel tsaashaa yabna shvv de.

    GD Star Rating
    loading...
  22. user says:

    ELECTRON BARAANII LOMBARD AJILLAJ BAINA.UTAS : 91006695

    GD Star Rating
    loading...
  23. Adebayor shoovdor huuhed shig celebration oo gantsaaraa temdeglej yavaa haragdnuudaa

    GD Star Rating
    loading...
  24. Celsea-giin suga min chi bol mai shuu ene champions league manaih haha

    GD Star Rating
    loading...
  25. Batskanii muruudul. Ehleed barca gaa hojchihood tom dugarch uzeerei

    GD Star Rating
    loading...
  26. chi uuruu zuv unshdag bolchihood setguulchiig doromjloh heregtei shuu andaa end yamarch aldaa alga chi sogtuu unshsan bol eruuldee neg sn unshaarai bitgii uul daa andaa

    GD Star Rating
    loading...
  27. altansukh says:

    bolil doo dandaa heruul harin soylgui muuhai haraal heldeg yumnuud uur site ter haraalaa ursgaarai barcachuudaa umhiii katalon

    GD Star Rating
    loading...
  28. ss says:

    ulaan uguugui baisan bol 4-0 bolohgui baih baisan. Daraagiin shatand Tot garch ireh buren bolomjtoi baisan. Uefa PL.n baguudiig havchin gaduurhaj hanahgui nee. Barcag demjij arsenaliig multalsan, Realiig demjij Tot.g multallaa. Barca Real ternees bish PL.n baguudiig jinhene hucheeree barna gej yu baihav dee.

    GD Star Rating
    loading...
  29. RM says:

    BARCA TAI TAARSAN NI SAIN BOLLOOO.UGAASAAA HOJIH YUM CHIN

    GD Star Rating
    loading...
  30. sane says:

    crouchoos bolj bgaaaan
    odoo barcatai toglood daraa finald manud hojigdono
    te

    GD Star Rating
    loading...
  31. ALARKON says:

    za bi 2009 ond Realiig but nirgesen ALARKON bagiin fanat bnaa… hahhaha… Realiinhan ene neriig martaagui l bh yostoi doo… Sonsohiig husehgui l bh… Real umnuh uedee aguu bag bsan… Di Stefano, Raul geed domguudiin ued… Gehdee Rauliig nyasalj haysan n jinhene buruu alham gej boddog doo minii huvid… Odoo Kaka benz CR maria ozil khedira ntr CL-n tsomiig avchrahgui bol tegeed zugeer l bureldehuund n bsan gej l bichigdene. Domog gej tootsogdohgui… harin neg heseg RAUL MADRID gej yarigddag bsan ue bii shuu… Tegeheer RAUL GONZALES Blanco gedeg hun hen be gedeg n medegdene… Etsest n M.Platinid negen huselt gargamaar l bn… ALARKON bagiig CL-t REALtai togluulj uguuchee gej… hhhaha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: