loading...
Туркийн Анталия хотод Олон улсын паралимпийн хорооны ивээл дор харааны бэрхшээлтэй тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн уржигдар эхэллээ. Тэмцээний эхний өдөр манай улсын баг анхны медалиа хүртсэн тухай сайхан мэдээг Монголын паралимпийн холбооны ерөнхийлөгч, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү дуулгав.
Хөнгөн атлетикийн Т11 (хараагүй) ангилалд ОУХМ Ж.Лхагважав, хөтлөгч А.Бакыт нар эрэгтэйчүүдийн 5000 метрийн зайд 19 минут 01.00 секундын амжилтаар мөнгөн медалийн эзэн болсон байна. Энэ төрөлд 36 орны 270 тамирчин хүчээ сорьжээ.
ДАШТ-ий жүдо бөхийн тэмцээн өчигдөр эхэлж, Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд П.Болортуяа, эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Ганбат, Б.Ууганхүү, 66 кг-д А.Мөнхбат нар зодоглосон байна. Манай жүдочдын барилдааны дүн мэдээ өчигдөр үдэш хүртэл хараахан тодорхой болоогүй байлаа.
loading...




ELECTRON BARAANII LOMBARD AJILLAJ BAINA.UTAS : 91006695
loading...