loading...
Барса Аваргуудын лигийн Шахтёртой хийх тоглолтыг сэтгэл өөдрөг эхлүүлэх гэж байна. Ла лигийн тэргүүллээ өнгөрсөн тойрогт найман оноогоор баталгаажуулсан болохоор гурав дахь дараалсан түрүүгээ бараг авчихлаа гэхэд болно. Ийнхүү нэг тулаанд ялалт байгуулсан болохоор үлдсэн Аваргуудын лиг, Эзэн хааны цом гэсэн хоёр тэмцээнийг тэд сэтгэлзүйн хувьд илүү тайван үргэлжлүүлэх нь лавтай. Бүх зүйл сайн сайхан байгаа ч Давид Вилья гоол хийхээ больсон явдал бага зэрэг санаа зовоож буй. ”El Guaje” сүүлийн зургаан тоглолтод хаалганы тор хөдөлгөсөнгүй. Азгүй өдрүүд эхлэхээс өмнө Вилья лигийн 29 тоглолтод 17 гоол оруулаад байсан юм.
Вилья : “Гоолгүй удаад ирэхээр санаа зовох л юм. Гэхдээ надаас шалтгаалах зүйл болохоор бэлтгэлдээ хичээгээд, хөлсөө гаргахад удахгүй асуудал шийдэгдэнэ байлгүй дээ. Хаалганы өмнө яг тулахад маш хурдан шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Заримдаа чи зөв шийдэж, заримдаа буруу үйлдэл хийж болно. Хэрвээ чи хийж чадахгүй бол хамтрагч чинь хийж л орхино. Гол нь санаагаа зовоохгүй байх хэрэгтэй”
“Улирал дуусахаас найман тойргийн өмнө манайх найман оноогоор тасарчихаад байна. Аварга авчихлаа гэж алдаа гаргах хэрэггүй. Сүүлийн тойрог хүртэл хүлээцтэй тайван байж баярлах үедээ баярлах хэрэгтэй. Эрт баярласнаас болж тоглолтын хэмнэлээ алдхаас бид сэргийлж байгаа”
Украйны лигийг аль эрт халаасандаа хийсэн Шахтёр клуб Барсагийн сүүдэрт дарагдаж байна. Гэхдээ тэд ”Камп Ноу”-д хожил авах ямар мэдрэмж төрүүлдгийг сайн мэднэ. 2008/2009 оны улиралд “Уурхайчид” Барсатай нэг хэсэгт багтаж сүүлийн тоглолтонд 2 : 3-аар ”Камп Ноу”-д ялж байсан юм. Харин 2009 оны УЕФА-гийн “Супер цом”-ын тоглолтонд 1 – 0-ээр Барсад ялагдсан. Нэмэлт цагийн 115′ дахь минутад Педро хожлын бөмбөгийг П’ятовийн хаалганд хийж байсан юм.
Дарио Срна “Миний бодлоор өнөөгийн Барсаг бүх цаг үеийн шилдэг баг гэж хэлж болно. Бидний зорилго альхэдийнэ биелсэн болохоор одоо ямар ч дарамт мэдрэхгүй байна. Сайхан хөлбөмбөг тоглоод хожигдсон ч яахав. Фенүүддэ хандаж хэлэхэд бид чадах чинээгээрээ хичээнэ. “Донбасс-Арена”-д та нарыгаа гомдоохгүйг хичээнэ ээ”
Та үүнийг мэдэх үү ?
*Барса сүүлийн гурван улирал дараалан Аваргуудын лигийн хагас шигшэээд шалгараад байгаа. Энэ тоо дөрөв болох уу ?
*Дэлхийн шилдэг тоглогч Месси Европын клубуудын тэргүүн тэмцээнд гоол сайн хийж байгаа. Сүүлийн 30 тоглолтод Лео 25 бөмбөг оруулсан бөгөөд энэ жил нийт 20 хаалга руу чиглэсэн цохилт хийснээрээ бусад тоглогчдыг хол тасархай тэргүүлж байна. Месси найман гоолтой М.Гомес, Это’огийн хамтаар мэргэн буучдыг хошуучилж байгаа.
*Шахтёр клубын түүхээ шинээр бичиж байгаа. Өмнөх шатанд Ромаг цуврал дүнгээр 6-2-оор мулталснаар анх удаа Аваргуудын лигийн их шөвгийн өндөр тавцанд гарч ирээд байна. Одоо бүх зүйл тэдний гарт.
*Хорват довтлогч Эдуардо энэ жилийн тэмцээнд зургаан удаа л хаалга руу чиглэсэн цохилт хийсэн. Үүнээс дөрөв нь гоол болжээ.
Барсагаас харах тоглогч : Леонел Месси
Ла лигийн өнгөрсөн тоглолтод Гвардиола түүнийг амрааж сэлгээнээс талбайд оруулсан. Энэ нь мэдээж Шахтёртой хийх тоглолтод нөөсөн хэрэг. Өмнөх шатанд Арсеналыг “булшилсан” Аргентин довтлогчын формтой ярих зүйл байхгүй. Шахтёроос илүү сайн хамгаалалттай багийг ч тэр сүлжээд гүйчихлдэг болохоор ямар ч аюул Украйны багт тарьж мэднэ. Мирча Луческу ч Мессиг яаж барих тал дээр толгойгоо гашилгаж байгаа нь тодорхой.
Шахтёроос харах тоглогч : Дмитрий Чигринський
Барсад тоглож байсан туршлага Дмитрийд бий. 2009 оны зун 25 сая еврогоор “Ноу камп”-д ирсэн ч хөлөө олж чадаагүй байсаар дараа жил нь төрхөмдөө буцаж байлаа Барсагийн өмсгөлтэй тоглосон анхны Украйн тоглогч болон Чигринський түүхэнд үлдсэн.
Боломжтой гарааны 11 - Барселона : Валдес; Алвес, Пике, Бускетс, Адриано; Иньеста, Машерано, Шави; Педро, Вилья, Месси
Боломжтой гарааны 11 - Шахтёр : Пятов; Срна, Чигринский, Ракицкий, Рат; Хюбшман, Мхитарян; Коста, Жадсон , Виллиан; Луис Адриано
loading...




Barca medeej ene jil UEFA tsomiin ezen boloh bolno!! Turuu jil awch chadagui hed hedn shaltgaan baisan.
Odoo urgun haalga neegdlee..
GOGO BARCA!!!
EEE YOOO EE YOO
BARCA BARCA..
loading...
BARCA
SHILDEG!!!
loading...
Ukrainii bag gehed ene jil harin ch sain togloloo iim tom baguudtai hamt 8d uldene gedeg tom amjilt. AC Milan, Bayern Munchen, Juventus, Liverpool, Arsenal geh met mundaguud 8d uldej chadaagui shdee. Shahter Barcad arai l balchirdana daa. Shuugch ilt luivardaj hojigduuldaggui l yum bol ene bol bolomjgui zuil. 4-5goaliin zuruugee Barca yalnaa.
loading...
shakjtard amjilt husii barcag multlaarai
loading...
te1 barca lalalala
loading...
Шахтер сюрприз барьчихаасай даа Барсад.
loading...
Schalke shig
loading...
Ug ni shaxter hojiwolsain l yum tehde real barca 2 iig toglohiig harmaar bnaa
loading...
Шахтер яг Шальке шиг Сюрприз бариасай даа БААРСАВАНД
loading...
шахтер яахав дээ гараад сайн тоглох хэрэгтэй тэд хожихын төлөө тоглох хэрэгтэй гэхдэээ барсаг арай барахгүй байхаа үүний дараа руал барса 2 н тулааныг хармаар байна. ямарч байсан шахтерт амжилт хүсэе дээ
loading...
Bi ch bas realiiga barcatai toglohiig harmaar l baina bas jhn aij bn! ghde shakhteriig bitgi basaarai bi buruu sonsoogu bol tsaaduul chin talbai dere 2 jil hojigdoogui yvaa geluu barcad beleg barindaa barina barca barag l hojih baih gehde tiim amar bish bhdaa harjil baigarai zgr hojigdohgui shuu tsaaduul chin gol n mesig bish xavig barih heregtei tegee l boloo barca duusaa!
loading...
Компьютерийн хэрэглээ компьютерийн үндэс сүлжээний талаар болон компьютерийн холбогдолтой бүх төрлийн бие даалт тайлан хийж өгнө.
мail magic_9171@yahoo.com
loading...
Shahteriig basaj blq Arsenaliig hojij deer n garsan bag thde Barcag mini hojij nmga tsus harwuulchihq blguidee keke
loading...
http://www.facebook.com/?ref=logo#!/pages/Mongolian-Fc-Barcelona-Fan-Club/207260799303116 BARCA fan club
loading...
bi barcag 14 jil demjij bn ugasa tik tak bombogiig busdad uguh durgui augaa bag today humuus xavi inesta messi l barsa gj bdoj bn ghdee ene chine zuger neg bag bish buhel buten sportin tom club shude hezee negen tsagt ene 3 zodog tailah ue irne ghdee ene 3 iig orloh humuus ard n bj bga shu de aygui bol odoo huuhdiin bagt toglod guij bga ch yum biluu ene augaa bag anhnasaa l sain suuria tawisan auga tuuhtei bag uchir bi uhtlee demjih blno.
loading...
Tanai ter Barca-g nam taviad uguhuur ta nar shildeg gej heleerei!!!
Mongolchuud yalna daa!
loading...
heh za bz shahtariig basaj bolkue sn bag eneiig ch pep maani mash sain mdj bga unudr buh ym tuluvlsnuur bolj hojil avna gj naidaj suuyada. ibex yugd erguuted bgan yun mongolchuud haha. aan bas ene shahtar chin tsaassan deer ukrainii bag bolovch unen heregtei brazil bag shude ihenh in brzilchuud bas togloltiin hev mayagn ch ter
loading...
zugeer l togloltiig ni vzee.tegeed BARCAg yamar bag bolohiig ni oilgooroi.harin hojson hoino ni yu bichhee bodooroi.Yamar ch ergelzeegui BARCA yalna
loading...
Barsa bol zugeer neg salan tusgaarlah gesen hogiin uzeltei heseg bulug humuusiin unendee bol neg tom mafiin l bag shuudee hul bumbuguur dain hiij l bgaa humuus shuu dee Katlonchuud
loading...