loading...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээ дор зохион байгуулагдаж байгаа “Дуулиан-2020” тэмцээний шөвгийн 4 болон финалийн тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо. 2011 оны 4-р сарын 10-11-ны өдөр шөвгийн 4-ийн тоглолт харин 4-р сарын 14-ны өдөр финалийн тоглолтууд Нисэхийн “Буянт Ухаа” Спортын Ордонд явагдана.
Хагас шигшээ толголтын билет 1000 төгрөг, харин финалийн тоглолтын билет 2000 төгрөг юм. Билетийг Их Талын Дуулиан ТББ-аас эсвэл тухайн өдрүүдэд газар дээр нь авах боломжтой.
Та бүхнийг энэхүү 3 өдөрт маш гайхалтай сонирхолтой тоглолтууд хүлээж байгаа. Нийт шагналын сан 30 сая төгрөг, харин хамгийн их хөгжөөн дэмжигчидтэй идэвхитэй багт 5,000,000 төгрөгний шагнал өгнө. Тиймээс хөгжөөн дэмжигч та бүхнийг хүрэлцэн ирж өөрийн сургуулиа дэмжихийг уриалж байна.
loading...



