loading...
Албанийн баруун хойд хэсэгт орших Шкодер хотноо “Мемориал Вилазня” боксын олон улсын тэмцээн өндөрлөлөө. Гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд болсон энэхүү тэмцээнд Албани, Итали, Монгол, Афганистан, Словен, Монтенегро, Македон, Индонез, Казахстан, Мьянмар, Сири, Бутан, Сьерра-Леон гэсэн 13 орны ширэн бээлийтнүүд 10 жинд хүч сорьсон байна.
Манайхаас есөн тамирчин дасгалжуулагч Д.Ганзориг, Э.Сайнбилэг нарын удирдлагаар хүч үзэж, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Харин нутгийн дэвжээнд тоглосон албаничууд гурван алтан медаль зулгаасан байна. Гэхдээ багийн дүнгээр тэд бус, казахстанчууд өнгөлсөн юм. Казахстаны ширэн бээлийтнүүд 10 жингийн тавд нь түрүүлснээс гадна хоёр ч мөнгөн медалийг өөрийн болгосон юм. “Ази, Африк тивийн орнууд ирж оролцсон нь тэмцээний нэр хүндийг өргөж өглөө. Энэ тэмцээн манай тамирчдад тив, дэлхийн АШТ-ий өмнөх маш том сорилго болж чадсан” хэмээн Албанийн шигшээгийн дасгалжуулагч өгүүлжээ.
МАНАЙХАН ХЭРХЭН ТОГЛОВ
49 кг: 1.Мануэль Каппиа (Итали) 2.Денни Хитарихун (Индонез) 3.Гансэлэмийн Ариунболд (Монгол) Энэ жилийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн залуу тамирчин Г.Ариунболд Индонезийн боксчинд 6:3-аар дийлдэн хүрэл медаль хүртсэн байна.
52 кг: 1.Нурсултан Кошегулов (Казахстан) 2.Пүрэвдоржийн Сэрдамба (Монгол) 3.Жулио Бриа (Индонез), Вели Мумин (Македон) Дэлхийн аварга П.Сэрдамба энэ тэмцээнд оролцогчдоос хамгийн өндөр амжилттай нь байлаа. Тэрбээр Македоны боксчин Муминийг 1:0-ээр сөхрүүлж, финалд шалгарсан ч Казахстаны Кошугуловт 4:3-аар харамсалтай ялагдсан байна.
56 кг: 1.Данияр Тулегенов (Казахстан) 2.Энхжаргалын Идэрхүү (Монгол) Оюутны ДАШТ-ий хошой мөнгөн медальт Э.Идэрхүү казах боксчинд 4:2-оор дийлдэн мөнгөн медаль авчээ. Түүний өмнөх тоглолтуудын мэдээлэл олдсонгүй.
60 кг: 1.Аидар Амирзаков (Казахстан) 2.Матиус Мандианган (Индонез) 3.Бариадын Жавхлан (Монгол), Леридон Зекири (Македон) УАШТ-ий финалд З.Энхзоригийг ялж, нэгдүгээр шигшээд багтсан Б.Жавхлан энэ тэмцээнээс хүрэл медаль авав. Тэр хагас шигшээд Казахстаны Амирзаковтой ширүүн үзэлцэж, 8:6-гаар ялагдсан байна.
64 кг: 1.Хулио Вренози (Албани) 2.Уранчимэгийн МөнхЭрдэнэ (Монгол) 3.Аидар Шарибаев (Казахстан), Кристан Шитани (Албани) Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний даваанд Италийн Д.Вангелиг 6:5-аар буулган медалийн болзол хангасан. Манай хүн Миланы ДАШТ-ий шөвгийн 16-д түүнийг 15:4-өөр ялж байсан юм. Улмаар хагас шигшээд нутгийн тамирчин Шитаниг 7:3-аар ялж, шигшээд үлджээ. Гэвч аваргын төлөөх тоглолтод өөр нэг албани боксчин Вренозид 9:0-ээр дийлдлээ.
69 кг: 1.Асмер Билали (Албани) 2.Данило Креати (Итали) 3.Рустам Сваев (Казахстан), Эрвин Брулч (Словен) Энэ жил анх удаа улсын аварга болсон Ж.Отгонжаргал шөвгийн наймд Казахстаны Сваевт 9:4-өөр хожигдож, медальгүй хоцров.
75 кг: 1.Данияр Элусинов (Казахстан) 2.Фатлум Зута (Македон) 3.Төмөрхуягийн Чулуунтөмөр (Монгол), Эмилиано Секини (Албани) ОУХМ Т.Чулуунтөмөр тэгшитгэлд нутгийн тамирчин Барметаг 3:2-оор ялж, багийнхаа медалийн тоог нэгээр нэмсэн. Гэвч медалийн өнгө өөрчлөх тулаанд Казахстаны Элусиновт 10:2-оор ялагдлаа. Түүнийг ялсан казах финалд өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж аваргалсан байна.
81 кг: 1.Симеоне Фиори (Итали) 2.Алмат Серимов (Казахстан) 3.Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр (Монгол) С.Эрдэнэбаяр Италийн Фиорид 5:3-аар ялагдаж, хүрэл медалийн эзэн болжээ. 91 кг: 1.Кристиан Демаж (Албани) 2.Данияр Устембаев (Казахстан) 3.Марко Радонжик (Черногор) +91 кг: 1.Дошан Оспанов (Казахстан) 2.Франческо Россано (Итали) 3.Примислав Димовски (Македон), Рок Урбанк (Словен) Хамгийн хүнд жинд хүч сорьсон Д.Идэрбат аварга болох ерөөлтэй Оспановт 12:1-ээр ялагдан тэмцээнээ дуусгасан байна.
loading...




итали казакуудыг эс тооцвол чансаа муутай тэмцээн байнаа. манай 1 шигшээ жаахан сэтгэлд хүрч тоголсонгүй дэ
loading...
muu bain aa gants ch ALT baihgui KAzakuudaad aluulaad bhinmaa muu bain muu bain odoo humuus uur yum husdeg bolson shuu mash muu l bain gehees uru yu gehev de Serdamba chi KAZAKUUDAD 3 temtseen daraallaad yalagdlaa sh deee yu bdoj bn a
loading...
Kazakhstan dan 3 numberuud orson baina.
loading...
ma tegeed sonin yumaaa iiim temtseeend neg nomeriiin tamirchidaa yabuulaj l baidag…………………..
loading...
Manaihaan tamirchidaa urmaar tetgetsgeey….. Hundlunguus haraad shuumjlehed amarhan, harin ringen deer uur shde, tged bur hari ulsad bol bur ch uur…..
loading...
zarim neg humuus amidraldaa gar zuruulj uzeegui baij ih olon yum yrih yumaa yaj iim amjilt garagdgiig medehgui bol teneg hun chimeegui bhdaa uhaantai gedeg shig eldviin yum bichihee bolimoor yum
loading...