Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Бусад наадмууд » Линдсей Вонн – Залуучуудын өвлийн олимпийн анхны элч

GD Star Rating
loading...

Австрийн Иннсбрук хотноо зохион байгуулагдах Залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадмын элчээр АНУ-ын уулын цаначин, олимпийн аварга Линдсей Вонн тодорлоо. Залуучуудын олимпийн анхдугаар наадам өнгөрсөн жил Сингапур улсад болсон билээ. Тус олимпийн наадамд тулгууртай харайлтын олимпийн аварга Елена Есинбаева, ойрын зайн супер аварга Усайн Болт, олимпийн 14 алтан медальт Майкл Фелпс нар элчээр томилогдон ажиллаж дэлхийн 205 орны хүүхэд, залууст үлгэр дуурайлал болсон юм. Ванкуверийн олимпийн аварга тэрбээр “Би хүүхэд, залуус спортоор хичээллэж амжилт гаргах, тэдний спортоор хичээллэх урмыг бадраахад үлгэрлэх од тамирчин ямар чухал болохыг мэднэ. Миний амьдралын хамгийн дурсгалтай уулзалт бол өөрийн шүтээн Пикабо Стриттэй уулзаж байсан маань юм. Тэр өнөөдрийн Вонныг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тиймээс би олимпийн элч тамирчин болж хүүхдүүдтэй ажиллах болсондоо баяртай байна” хэмээн өгүүлжээ.

 

GD Star Rating
loading...
Линдсей Вонн – Залуучуудын өвлийн олимпийн анхны элч, 8.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: