Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » “Барса”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

GD Star Rating
loading...

Пеп  Гвардиола Барсад  анх ирэхдээ  бие биенээ сайн ойлгодог, нэг санаатай, ойр дотно хамт олон бүрдүүлэхийг зорьж байсан. Түүний  хүсэл  ерөнхийдөө биелсэн болохоор энэ багийнхаа цөмийг хадгалж үлдэхийг одоо эрмэлзэж байна.

Өнгөрсөн зун, өвлийн солилцоо наймааны цонхоор багийн дотоод уур амьсгал эвдэж мэдэх,зарим нэг ааштай тоглогчдыг эхнээс нь явуулж харин цөөн хэдэн чанартай наймаа хийсэн нь үүнээс харагдана. Барса зуны цонхоор гурван тоглогч, өвлийн арилжааны зах дээрээс нэг тоглогч авсан. Тэдгээрийн нийт үнэ 73.5 сая евро болж байна.

Хэдийгээр гол бай Сеск Фабрегасаа авч чадаагүй ч гэсэн Барсагийн бүрэлдэхүүн гурван фронтод амжилтай давших хангалттай хүчтэй хэвээр буй. Ингээд Барсагийн шинэ цэргүүд хэр сайн идээшиж байгааг сонжицгооё.

1. Давид Вилья (А)

Хаанаас : Валенсия

Хэдээр : 40 сая евро

Тоглолт/гоол : 39/21

Тун ухаалаг, оновчтой наймаа гэж дүгнэж болно. Валенсигийн мэргэн бууч Барсад дасахгүй гэх зовлон байгаагүй. Шигшээ багийх нь найзууд бараг тэр чигээрээ түүнийг угтаж авсан болохоор яг л гэртээ эргэж ирсэн юм шиг санагдсан байх. Өөрөө ч “Барсад надад бүх зүйл амар байна” гэж ярьж байсан. Өмнө нь түүнтэй адил Спортинг Гиёоноос төрж гарсан Луйс Энрике, Кини нар Барсад домог болж байсан түүх ч Вилья хурцалсан байх.

Барсагийн төлөө хийсэн дебут тоглолтоо Вилья гоолоор мялааж улмаар дараа дараагийн тоглолтуудаа ч гоолын цувралаа таслаагүй. Леонел Месси, Педротой тун сайн ойлголцож өнөө цагийн хамгийн аюултай довтолгооны хослолыг Барсад үүсгэсэн. Сүүлийн хэдэн тойрог бага зэрэг азгүйтэж байгаа ч энэ нь удаан үргэлжлэхгүй биз ээ.

2. Хавьер Машерано (С-)

Хаанаас : Ливерпуль

Хэдээр : 20 сая евро

Тоглолт/гоол : 31/0

Машераногийн Барсад ирсэн зорилго тов тодорхой. Тэр цом, шагналыг л хүссэн. Амбиц ихтэй Аргентин хагас хамгаалагчын хүслийг Ливерпуль гүйцэлдүүлж чадаагүй болохоор сэлгээнд суухыг үл тоон Каталоныг зорьсон билээ. Англид байхдаа гарааны тоглогч байсан Машерано Барсад ирээд сэлгээний банз халаагч болж хувирсан.

Пеп Гвардиола түүнээс илүү унаган хүү Серхио Бускетсийг илүүд үзэх нь анхнаасаа л тодорхой байлаа. Улирал үргэлжлэх тусам Машераногийн байдал бага багаар дээрдэж байгаа ч альхэдийнэ түүнийг явуулах тухай цуу яриа дэгдээд эхэлчихсэн байна.

3. Адриано (С)

Хаанаас : Севилья

Хэдээр : 9.5 сая евро

Тоглолт/гоол : 23/1

Адрианогийн наймаа хийгдсэний дараа манай сайт Барса Адрианог яах гэж авав ? гэсэн гарчигтай нийтлэл бичиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Олон байрлалд тоглох чадвартай Адриано ирснээр Барсагийн ар талыг илүү найдвартай болгож байна гэж тэр үед бичиж байлаа.

Гарааны эрхийн төлөөх өрсөлдөөнд  Адриано үндсэндээ жулдаж байсан ч сэлгээнээс цомын тэмцээнд багтаа чамгүй их тус хүргэсэн. Он гарахын өмнөхөн  Альмерияг 8 гоолоор бут ниргэхэд дебут гоолоо хийсэн. Хэрвээ Барсад бэртэл гэмтлийн асуудал байсан бол түүний боломж нэмэгдэх байлаа. Даанч Каталоны залуус ингэх нь бага юм.

4. Афеллай (C- )

Хаанаас : PSV

Хэдээр : 3 сая евро

Тоглолт/гоол : 14/1

Барсагийн өвлийн цонхоор хийсэн цорын ганц наймаа. Энэ  ирээдүйтэй Недерланд залуу яах аргагүй Барсад цаашдаа хэрэг болох тоглогч. Вильягийн нөөцөнд одоогоор бичигдэж байгаа ч удахгүй өөрийгөө нээж гарааны эрхийн төлөө ч тэмцэж чадах байх.  Унгартай хийсэн Евро 2012-н урьдчилсан шатны тоглолтод гоол оруулж шигшээ багтаа ч хөлөө олчихлоо.

Үр дүн : C

Чикигийн халааг авсан шинэ спорт эрхэлсэн захирал Андони Субисаррета ажлаа тун давгүй хийж байгаа. Вильяг эс тооцвол Барсад ирсэн тоглогчид гараанд багтах боломж тун бага байгаа. Энэ нь Барсагийн хүчтэй бүрэлдэхүүнтэй холбоотой. Багийн ерөнхий цөмийг Шави, Иньест гээд Испаний шигшээн тоглогчид бүрдүүлж байгаа. Ирэх зун Фабрегас ирчихвэл тэгээд Куле нар багаасаа нэг их зүйл хүсээд байхгүй байх.

Бусад нийтлэлүүд :

“Реал Мадрид”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Юнайтед”-ийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Ливерпуль”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Арсенал”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Челси”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Ман Сити”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

GD Star Rating
loading...
“Барса”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь, 9.0 out of 10 based on 23 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. ZZzzZZ says:

    Áàðñà.í ñîëèëöîî íàéìààíä “À” ¿íýëãýý ºãüå…

    GD Star Rating
    loading...
  2. hooy naad c- uud chn B bmaar yum bugd l sn shde B unelgee tawi kk

    GD Star Rating
    loading...
  3. Vaancho says:

    tawi ch gex shig… 1 yum xelxed enE xudlaa ner ogoj irj ireed.. alna xydna.. chi muu ene ter gedeg zaluus bolioooo teghu guij bn.. teger bas araar muuulj ywdag n bolioooooooo

    GD Star Rating
    loading...
  4. kkk says:

    ene soliltsoo naimaand vnelgee ogood bgaa hvn barca-n fan yumaa daa.ireedvig ni harj zov sain gej bichij bgaa bol yagaad busad bagiinh deer tegeegvi yum bee?bebe bol ene door bgaa hediig daguulahgvi ireedvitei bas dajgvi togloj bgaa zaluu ser l svvliin ved gargahgvi bgaa bolohoos.tegehed l shuud -D ogchihood ed nariig bol dundajaas buulgahgvi bna shvv sonin l yum.zarim 1 ni bvr B gejee icheesei dee.mashe-g l haraad dugardaa chi ter bol barag -F shvv dee.

    GD Star Rating
    loading...
  5. barca fan says:

    sanal 1 bn ene deed taliin mal La lig uzedgui chin ilt bnda toglolt bolgnd garj bgahsde selgeegeer ch ter garaand ch ter mashe chin yun f be chi hol ochij ter manuga magt ergu ymu end barcagiin naimaani tuhai yarij bn

    GD Star Rating
    loading...
  6. BaTuNaW says:

    Eede bi bol barcagiin fanlde,,gehdee mascherano ooroo bol selgeend suuha barag medej irsiishde,,tvvntei bairlal deer n keita busquets ntr orsoldono hetsv hetsvv,,Bas deer n 2008 ond R10-g ywuuldag buruutsan yumdaa!! bailgaj bsan bol Odiid Pedro-n orond garad Pedrogoor selgegded hiih yumaa hiicheed ilvv l bh bsan yumda!! ta nart yu gj bodogdnom,

    GD Star Rating
    loading...
  7. йыбө says:

    Р10 байж байсаг бол Пэдрито хүү Пэдрозо болох уу???? Үгүй л байх… Тэгээд хийх юм аа хийцэн ард нь Мэсси хийдгийг чинь хийе гээд байж байхад явуулсан нь дээр байсаан… Өөрөө ч санаа нь өөр газар болцон байсан…

    GD Star Rating
    loading...
  8. Soccer says:

    Yagad ene maanag barca Fabregasiig manai hun gej gutsaad bdagiin be.Tamirchid urd ni huuhed bhadaa surch bsan club ruugee butsaj yavdag jamtai yum bol Hul bumbugchid ene tend ochij togloj bhaar huuhed bhdaa surch bsan ruugaa bugdeeree butsval yasan yum be.Tiimuu.? teneg barca

    GD Star Rating
    loading...
  9. hha says:

    mascherano chini GK biluu yu bilee??? haraal idsen sda C- bhdaa yadgiin barca-giin hamgiin muu failure bolchood bhad haha

    GD Star Rating
    loading...
  10. T.I says:

    Mascherano-g GK gej yarij baigaa hun zaaval FC Barcelona-g muulad bh heregtei ch yumu gui ch yumu!?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: