loading...
Мэргэжлийн сүмогийн ертөнцийг хэдэн сар бужигнуулсан найрааны хэрэг төгсгөлийн шатандаа орлоо. Найраанд оролцсон нь тогтоогдсон 23 бөхийг сүмогийн холбооноос хөөхтэй зэрэгцээд зодог тайлуулах шаардлага болон хоёр жилийн хугацаагаар барилдах эрхийг нь хасах шийтгэл оноосон. Хэрэв зодог тайлахгүй бол сүмогийн холбооноос хөөнө гэсэн анхааруулга өгсөн юм.
Холбооны ерөнхийлөгч Ханарэ гома ояката ч энэ сарын 5-ны дотор зодог тайлах өргөдлөө өгөөгүй хүнийг хөөх болно гэдгээ зарласан. Гэвч энэхүү шийтгэл нь олны эргэлзээг ихэд төрүүлж байгаа юм. Нэгдүгээрт, найраанд орсноо хүлээсэн гурван бөхийн ярьснаар хэн хэн хэрэг хийснийг тогтоосон. Түүнээс өөр баримт байхгүй. Хоёрдугаарт, бусдыгаа хөлдөө чирч буй тэдгээр бөхийг мөрдөн байцаалтад тусалсан, хэргээ үнэн шударгаар хүлээсэн хэмээн хөн гөн шийтгэл оноосон явдал юм.
Харин бусад нь найраа хийгээгүй хэмээн хэчнээн зүтгэсэн ч үгийг нь ер сонссонгүй. Хэрэг хийснийг барим таар нотолгоожуулсны дараа шийтгэл оноох нь зүйн хэрэг билээ. Сүмогийн холбоо тавдугаар сарын тэмцээнийг зо хион байгуулахын тулд наана нь найрааны хэргийг дуусгах шаардлагатай байсан тул ийнхүү яарсан бололтой. Мөн дээрээс нь элдэв дарамт байсан биз ээ.
Зодог тайлах шаардлага хүлээсэн бөхчүүд дотор манай макүүчи зиндааны Коорю, Мооконами, Хакүба, Токүсэгава макүшитагийн Хошихикари нар багтсан. Тэд Касүганишикитэй найраа хийсэн болж таарсан. Өөрөөр хэлбэл, Касүганишикигийн үгээр л тэднийг сүмогийн ертөнцөөс хөөх болж байгаа хэрэг. Касүганишики өөрөө найраа хийх санал тавьж байгаагүй, унаад өгчихөөч гэхээр нь л ялагдаж байлаа гэж мэдээлсэн гэнэ.
Энэ асуудлыг шалгах тусгай комиссын тэргүүн Ито бөхчүүдийн байцаалтад биеэ авч явж байсан байдал, царайны хувирал гэх зэрэгт үндэслэн шийтгэл оноосон зэрэг хачин тайлбар хийсэн нь сонин. Одоогийн байдлаар нэг та лаас нь харахад асуудлыг шийдчихсэн мэт харагдавч сүмогийн холбоо дахин шинэ асуудалтай тулгарах нь гарцаагүй.
ЮУНЫ УЧИР ШИЙТГЭВ
Кайхо-2010 оны нэгдүгээр сарын тэмцээнд Касүганишики, гуравдугаар сард Касүганишикитэй хийсэн барилдааныг найраа хэмээн тооцжээ. Энэ мэтчилэн
Токүсэгава – 2009 оны есдүгээр сарын тэмцээн Касүганишики, арваннэгдүгээр сард Касүганишикитэй
Хакүба – 2009 оны долдугаар сард мөн л Касүганишикитэй
Шимотори – 2009 оны есдүгээр сард Касүганишикитэй
Коорюү – 2009 оны арваннэгдүгээр сард Касүганишикитэй
Мооконами – 2009.03 Касүганишики
Котокасүга – 2010.05 Касүганишики
Тоёозакүра – 2010.01 Касүганишики, 2010.03 Касүганишики
Кёкүнанкай – 2010.01 Касүганишики, 2010.03 Касүганишики
Касүгао – 2010.01 Касүганишики
Сакайзава – 2010.03 Касүганишики, 2010.05 Касүганишики
Масацүкаса – 2010.05 Касүганишики
Вакатэнро – 2010.03 Чиёхакүхо, Касүганишики, 2010.05 Касүганишики
Асофүжи – 2010.01 Касүганишики, 2010.05 Касүганишики
Кисэноүми – 2010.03 Касүганишики, 2010.05 Касүганишики, 2011.01 Чиёхакүхо
Чиёхакүхо – 2009.11 Касүганишики, Кириновака, 2010.03 Вакатэнро, 2011.01 Кисэноүми
Жюүмонжи – 2010.01 Касүганишики
Хошихикари – 2009.05 Касүганишики, 2009.07 Касүганишики
Кириновака – 2009.11 Касүганишики, Чиёхакүхо
Шираганами – 2010.01 Касүганишики, 2010.03 Касүганишики
Ямамотояма – 2010.01 Касүганишики, 2010.05 Касүганишики Энэ бүхнээс харахад ганц Касүганишики л бүх хүнтэй найраа хийгээд байсан болж байна. Касүганишикитэй нэгэн үед ижил зиндаанд барилдаж явснаараа тэд хэлмэгдлээ хэмээн Кайхо халаглаж, “Касүганишики ямар хүн бэ гэдгийг та нар мэдэх үү, өр ширэнд баригдсан ямар ч итгэл найдварг үй хүн шүү дээ” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Хошихикари нарын үгээр бол тэр Касүганишикитэй үг ч сольж үзээгүй гэсэн. Яагаад тэр ма най бөхчүүдийг гүтгэн, зодог тайлуулав гэдэг ноцтой асуудал босоод байна. Сүмогийн холбоо найрааны асуудлыг хурдан шийдэхийг хүсэж, дээр дороосоо дарамтад орсноос хэдэн бөхийг золиослоод энэ асуудлыг дуусгахаар шийдэв үү. Үүндээ Касүганишикиг ашиглав уу.
loading...




Kasuganishiki hoorhii iim yum hiicheed, ogloo bosood ooriigoo tolind harj chaddag bolov uu yaadag bol. Huuduud ni ch suuldee ooroos ni ichdeg boloh bailgui
loading...
Gavyaa baiguulcan bish de, hoogdson sumochid UB- d ireed hevleliin baga hural hiilgene gene, ichij suraasai ene baasaa gedsendee teej yavdag gahai nar,
loading...
CHam metiin yms n bolj bui zuiliig oilgohgui bgaa bolhoor. Ta nar shig humuust handaj medegdel hiih gj bgan biz. Cham shig tolgoidoo us teesnees deer biz.
loading...