Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » Малайзийн гран при: Макларен “улаан бухнуудад” ойрхон ялагдав

GD Star Rating
loading...

Улирлын хоёрдахь гараа Малайзийн гран при Сепангд явагдаж байна.

Ред Булл багийн Себастьян Феттель Малайзийн гран пригийн байр эзлэх шалгаруулалтанд   тэргүүлэв. Гэхдээ   дэлхийн аварга маань  өнгөрсөн удаад тэргүүлсэн  шиг илт давамгай байсангүй. Ред Буллын гол өрсөлдөгч болоод байгаа Макларен багийн   Льюис Хэмилтон түүнээс тун ойрхон зөрүүтэй хоёрдугаар байрыг эзэлсэн юм. Харин  Марк Уэббер , Макларений Женсон Баттон нар гурав , дөрөвдүгээр байрыг эзлэв. Хоёр багийн машинууд  бусад багуудаас өөр түвшинд ,   ширүүн тэмцэлдээнийг үзүүлэв.

Уг нь Баттон  шалгаруулалтын хоёрдугаар үед Хэмилтоноос хурдтай байсан харин шийдвэрлэх үед  баг доторхи өрсөлдөөнд  ялагдав.  Мөн Ред Буллын Марк Уэбберийн амжилт  Мельбурнээс дээшилсэн хэдий ч  төгсгөлд нь гуравдугаар байрт орлоо.

Одоогоор хамгийн энэ тэнцүү  өрсөлдөж байгаа хоёр хүчирхэг багийн араас ойрхон  нэхэгчээр Фернандо Алонсо тодров.  Бараг нэг секундээр  гарааны тэргүүлэгчээс удаан байсан нь түүний хувьд их хугацаа юм. Феррари Ред Буллээс удаан ч гараанд  гүйцэх ородлого хийх гэнэ. Хэрвээ бороо орвол тэртэй тэргүй азын тоглолт болж хувирна гэж тооцож байгаа аж. Феллипе Масса багийн хамтрагчийнхаа чанх ардаас гараагаа хийхээр болсон бол Реногийн Ник Хайдфельд зургаад  хурдалж, Виталий Петров наймдугаар байр эзэлж топ аравт багтсанаар  Мерседесээс илүү амжилттай байна.

Михаэль Шумахер  дахиад  шалгаруулалтын хоёрдугаар үеийг давж чадсангүй. Түүний машины  хойд далавч хэвийн байрлалдаа эргэж орохгүй байсан учир шулуун замд цаг алдсан гэв.

Малайзийн Формула-1-ийн Лотус багийнхан   нутгийн салхи  нь жигүүр нэмсэн гэж олзуурхаж байна. Хоёр нисгэгч нь 19 болон 20-р байр эзэлсэн хэдий ч чансаа ойролцоо багуудын үзүүлэлттэй харьцуулахад энэ удаа мэдэгдхүйц  амжилт олсон гэжээ.

Дугуй нийлүүлэгч   Pirelli улирлын эхний гараа Австралийн уралдааны дараа магтаал сайшаалыг нилээд  хүртсэн. Тэгвэл Сепанг  үүнээс хамаагүй илүү хатуу шалгуур байх болно. Малайзийн уралдаан бол цаг агаарын  хамгийн хэцүү нөхцөлтэй уралдаан.  Сепангд асфальтийн температур 50- иас дээш  халдаг. Тийм ч учраас хүн болоод техникийг шалгах өндөр босго болдог юм.  Малайзид чөлөөт уралдаанд багууд   хатуу сонголттой дугуйг  туршиж үзсэн. Үр дүн нь тооцолсоноос өөр гарсан. Pirelli шинэ дугуйгаар илүү урт зам туулж туршихыг сонирхолтой байсан  боловч  багууд дугуйнаас илүүтэй уралдааны стратегид гол анхаарлаа хандуулжээ. Тэд Малайзийн уралдаанд нэг нисгэгч  доод тал нь 4 зогсолт хийнэ гэсэн тооцоо гаргасан. Багууд олон зогсолт хийхээр тооцож байгаа ч яг хэдэн удаа зогсохыг мэдэх боломжгүй  юм гэжээ. Малайзид бороо орно эсвэл орохгүй гэсэн асуулт байхгүй харин хэзээ орох вэ гэдэг асуулт байдаг. Тийм болхоор уралдааны үеэр бороо эсэхийг урьдчилан мэдэх аргагүй байдаг.

Өнөөдөр Макларен улаан бухнуудад  ойрхон ялагдсан  ч маргаашийн уралдаанд эн тэнцүүхэн өрсөлдөх боломж дүүрэн бий.

1 1 S. Vettel Red Bull Racing / Renault P 1:34.870 12
2 3 L. Hamilton McLaren / Mercedes P 1:34.974 + 0.104 19
3 2 M. Webber Red Bull Racing / Renault P 1:35.179 + 0.309 17
4 4 J. Button McLaren / Mercedes P 1:35.200 + 0.330 15
5 5 F. Alonso Ferrari / Ferrari P 1:35.802 + 0.932 14
6 9 N. Heidfeld Lotus Renault GP / Renault P 1:36.124 + 1.254 9
7 6 F. Massa Ferrari / Ferrari P 1:36.251 + 1.381 13
8 10 V. Petrov Lotus Renault GP / Renault P 1:36.324 + 1.454 9
9 8 N. Rosberg Mercedes GP / Mercedes P 1:36.809 + 1.939 17
10 16 K. Kobayashi Sauber / Ferrari P 1:36.820 + 1.950 13
11 7 M. Schumacher Mercedes GP / Mercedes P 1:37.035 + 2.165 12
12 18 S. Buemi Scuderia Toro Rosso / Ferrari P 1:37.160 + 2.290 13
13 19 J. Alguersuari Scuderia Toro Rosso / Ferrari P 1:37.347 + 2.477 12
14 15 P. Di Resta Force India / Mercedes P 1:37.370 + 2.500 12
15 11 R. Barrichello Williams / Cosworth P 1:37.496 + 2.626 15
16 17 S. Peréz Sauber / Ferrari P 1:37.528 + 2.658 10
17 14 A. Sutil Force India / Mercedes P 1:37.593 + 2.723 9
18 12 P. Maldonado Williams / Cosworth P 1:38.276 + 3.406 8
19 20 H. Kovalainen Team Lotus / Renault P 1:38.645 + 3.775 8
20 21 J. Trulli Team Lotus / Renault P 1:38.791 + 3.921 8
21 24 T. Glock Virgin Racing / Cosworth P 1:40.648 + 5.778 8
22 25 J. D’Ambrosio Virgin Racing / Cosworth P 1:41.001 + 6.131 7
23 23 V. Liuzzi HRT F1 Team / Cosworth P 1:41.549 + 6.679 7
24 22 N. Karthikeyan HRT F1 Team / Cosworth P 1:42.574 + 7.704 7

 

GD Star Rating
loading...
Малайзийн гран при: Макларен "улаан бухнуудад" ойрхон ялагдав, 9.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. buya says:

    L. Hamilton turuuleesee ,,,,,,,,

    GD Star Rating
    loading...
  2. C'moon Chelsea says:

    Shumii maani hezee neg huuchin shigee 1,2,3 jagsah boloo car ni huch muu yumshig bnle uug ni ergeed ferarri, esvel, macleran, red bulld unaval ch jinhene niseh biz … Button ch bas evgui shu odoogiin avarguud daraallaad urdaa bairaa ezeljihej margaash ch nogoon gereleer ayuliin uraldah ni de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: