loading...
Энэ улирлыг дуусгаад ЛА Лейкерсийн домогт дасгалжуулагч Фил Жексон зодог тайлна гэдгээ албан ёсоор зарлачихсан байгаа. Харин түүний орыг хэн залгах нь одоо болтол тодорхой бус байна. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Лейкерсийн лидер Коби Брайант хэнийг дараагийн дасгалжуулагч болгох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэрээр “Манай багийнхан бүгдээрээ туслах дасгалжуулагч Брайн Шод итгэж байгаа. Энэ багт тэр маш олон ажил ажиллаж байгаа болохоор ерөнхий дасгалжуулагч болоход ямар ч асуудал үүсэхгүй. Багийн удирдлагуудын ажилд оролцмооргүй байна л дааэ. Гэхдээ бид Брианд итгэж байгаагаа л илэрхийлэх гэсэн юм” гэжээ.
Шо болон Коби 2000 – 2002 оны хооронд хамтран тоглож байсан. 2003 онд Бриан зодог тайлж скаут болсон бөгөөд 2004 оноос Фил Жексон түүнийг хажуудаа авсан билээ. “Энэ миний мэдэх хэрэг биш байна. Тэгээд ч одоо ярих цаг нь биш. Улирлын төгсгөлийг сайн хийж, плей-оффт амжилт гаргах талаар л одоо бодох ёстой” хэмээн Брайн даруухан хариулт өгчээ. Өдгөө 45 настай Шо 1986 онд шигшээ багтайгаа хамт дэлхийн аварга болж байсан бөгөөд Лейкерстэй хамт гурван удаа NBA-гийн аварга авч байлаа.
loading...




vneheer sain tuslah dasgaljuulagch shvv
loading...