loading...
2004 онд Шевченког ид гялалзаж байхад АС Милан Скудетто хамгийн сүүлд хүртсэн. Түүнээс хойш Европын тавцанд чамлахааргүй амжилт гаргасан ч фенүүдийнхээ хамгийн их хүсэн хүлээдэг лигийн түрүүг авч чадалгүй байсаар өдий хүрсэн билээ.
Харин энэ жил дээрхи хүлээлт дуусаж АС Миланы сүр жавхлант өдрүүд дахин эргэж ирэх боломж бүрдээд байна. Багтаа анхаарал тавихгүй байна гэж “Ультра” фенүүдээрээ шүүмжлүүлж байсан Силвио Берлускони сайн цаг ирж байгааг зөгнөж арилжаа наймаанд дорвитой хөдөллөө.
Зуны наймааны цонхоор Златан Ибрагимович, Робиньо гэсэн супер довтлогчдыг эгнээндээ нэгтгэж улмаар өвлийн арилжааны наймааны захаас Антонио Кассаног нэмсэн нь сүүлийн хэдэн жил харагдаагүй хүчтэй довтолгоог Миланд бүрдүүллээ. Ялангуяа Кассано дебут тоглолтоосоо л Миланд хожлын үнэтэй дамжуулалтууд бэлэглэх болсон билээ. Жил бүр бэртэл гэмтэлд “дээрэлхүүлж” боломжит амжилтаа үзүүлж чаддаггүй Россонерри олон наймаа хийж нөөц сайтай болсон нь энэ жилийн амжилтанд түлхэц болж байгаа. Адриано Галлианигийн ур ухаанаар ирсэн тоглогчид хэр зэрэг сайн идээшиж байгааг дүгнэцгээе.
1. Златан Ибрагимович (B+)
Хаанаас : Барселона
Хэдээр : Зээл (улирлын төгсгөлд 25 сая еврогоор жинхлэх)
Тоглолт/гоол : 37/19
Барсад асар өндөр үнээр ирсэн ч дасаж чадалгүй “гологдсон” Златаны гоолууд Миланын амжилтанд онцгой байр суур эзэлнэ. Сери А лигийн туршлага түүнд хангалттай болохоор энэ лигийн хамгаалагчдыг тэр яаж аргалахаа сайн мэднэ. Одоогоор лигийн 27 тоглолтод 14 гоол, 11 дамжуулалттай явж байгаа нь дажгүй үзүүлэлт. Эдгээрээс долоон гоолоороо тэр тоглолтын хувь заяаг ганцаараа шийдсэн байх юм. Өөрөө хэлбэл 1 : 0-ээр хожиход цорын ганц бөмбөгийг оруулсан гэсэн үг. Аваргуудын лигт ингэж тоглодог бол Ибрагийн нэр хүнд илүү өндөрт мандаж байхсан. Гэвч Тоттенхэмтэй хийсэн Аваргуудын лигийн хариуцлагатай тоглолтод өөрийгөө харуулж чадаагүй нь тоогүй. АС Миланы домог Марко Ван Бастен түүнийг өөрийнхөө ид үеийнхтэй харьцаалаад амжсан байгаа. Энэ хүндлэлийг сайн авч явах нь одоо түүнээс өөрөөс нь л шалтгаална. Ямартай ч ирэх зун 25 сая евро Барсад төлөхдөө Берлускони баяртай байна байх.
Хаанаас : Байерн Мюнхен
Хэдээр : Үнэгүй
Тоглолт/гоол : 9/0
Баг ахалж, удирдаж чиглүүлэх тухай тэр бүхнийг мэднэ. Андрэй Пирлог бэртэлтэй үед багийн ноён нуруу болж залууст сахилга бат тогтоох үүрэг Ван Боммельд ноогдож байгаа. Байернаас ирснээсэээ хойш есөн удаа л талбайд гараад байгаа ч Боммель Миланд хэрэгтэй тоглогч гэдгээ харуулаад байна. Улирлын төгсгөл дөхөх тусам түүний туршлага энэ багт тун их хэрэг болно. Тэр тусмаа аваргын төлөө тэмцэж байгаа ийм хариуцлагатай улиралд. Өнгөрсөн тойрогт Интерийг 3 : 0-ээр бут ниргэхэд Недерланд тоглогчын нөлөө багагүй байсан. Гэхдээ тэр чимээгүйхэн үүргээ биелүүлж явах дуртай нэгэн. Ийм тоглогчыг үнэгүй элсүүлсэн нь яах аргагүй оносон наймаа.
Хаанаас : Женоа
Хэдээр : 3 сая евро
Тоглолт/гоол : 26/3
Өмнөд Африкын дэлхийн аваргаас өмнө Кевин-Принс ФА цомын финалд Баллакыг бэртээж “од” болж байлаа. Германы шигшээн ахлагчыг ДАШТ-аас өнжүүлсэн энэ дэггүй эр зуны наймааны цонхоор Женоад ирсэн ч ердөө тэр өдрөө л АС Миланы өмч болж байгаа нь зарлагдаж хүмүүсийг будилуулаад авсан. Үнэндээ Адриано Галлианигийн наймааны арга заль байсан билээ л дээ. Эрч хүчтэй, бөмбөгний төлөө хэнтэй ч нүүр тулахад бэлэн түүний тоглолт Миланы фенүүдэд тэр дороо л таалагдсан. Аллегри ч түүнд улирлын эхнээс итгэл хүлээлгэж өдгөө гарааны эрхтэй тоглогч болоод байна. Өнгөрсөн 12 сарын эхээр Болоньягийн хаалганд гайхалтай гоол оруулж түүнээс хойш хоёр ч удаа айлын хаалгыг мялаагаад байгаа. 154 дэх Миланы дербид оролцож багийнхаа гайхалтай ялалтын “гэрч” болсон.
Хаанаас : Манчестер сити
Хэдээр : 18 сая евро
Тоглолт/гоол : 36/11
Ибраг авсан хойно Робиньог өндөр үнээр нэмж худалдаж авсан нь эхэндээ утгагүй мэт санагдаж байлаа. Гэхдээ Бразил залуугийн улирлын эхэнд үзүүлж байсан сайн тоглолт Миланы одоогийн амжилтанд чухал нөлөө үзүүлсэн. Бүр Роналдиньо явсан нь түүний формтой холбоотой гэсэн ч болно. Харин сүүлийн үед гоолын “цангаа”-нд орчихоод байна. Хоёр сарын сүүлээс хойш лигийн тоглолтод айлын хаалганы торыг хөдөлгөсөнгүй. Нийт 28 тоглолтод 10 гоол хийчихээд байгаа.
Хаанаас : Сампдориа
Хэдээр : 5 сая евро
Тоглолт/гоол : 14/2
“Супермен”-ийн шинэ баг дахь нөлөө нь гайхалтай байсан. Дөнгөж анхны тоглолтоо хийхдээ л Кассано хоёр гоолын дамжуулалт өгч багаа хожигдлоос аварч байлаа. Аллегри түүнийг үргэлжлүүлэн сэлгээнээс оруулсаар байгаа ч Кассано дамжуулалтууд хөвөрсөөр л байна. Хэдэн жилийн өмнө тав байтугай 20 саяар үнэлэгдэж байсан Кассано өөрийнхөө хурц аашнаас болж олон асуудалд орж байсан. Харин Миланд ирснийхээ дараа тэрээр удахгүй аав болох гэж байгаа учраас дахиж овилгогүй аашлахгүй гэдгээ хэлсэн. Миланд ирснээсээ хойш дунджаар 45 минут талбайд тоглож байгаа ч гурван гоол оруулсан байна.
6. Сократис Папастатопулос (D)
Хаанаас : Женоа
Хэдээр : 7 сая евро
Тоглолт/гоол : 6/0
Залуу Грек хамгаалагч энэ жилдээ өөрийнх нь төлөө төлсөн мөнгөнд таарах тоглолт хийж чадсангүй. Ихэнхидээ сэлгээнд сууж байгаа учраас ирэх жилээс л гарааны эрхийн төлөө тэмцэх боломж бүрдэх байх. Ямартай ч энэ жилдээ аварга авчихвал түүний тоглолт сайжраад ирэхийг үгүйсгэх аргагүй.
7. Марко Амелиа (D-)
Хаанаас : Женоа
Хэдээр : Зээл
Тоглолт/гоол : 5/0
8. Марио Йепес (D)
Хаанаас : Кьево
Хэдээр : Зээл
Тоглолт/гоол : 11/0
9. Урби Эмануэльсон (D)
Хаанаас : Аякс
Хэдээр : Тодорхойгүй
Тоглолт/гоол ; 6/0
Дүгнэлт : B
Шинээр ирсэн тоглогчид яах аргагүй АС Миланд эрч хүч, хувьсал авчирсан. Аваргуудын лигийн азгүйтлийг эс тооцвол тэдний хувьд бүх зүйл тун таатай уур амьсгал дор явагдаж байна. Галлиани өөрийн ажлаа тун сайн хийж багт хэрэгтэй, дутагдаж байсан тэр чанарыг өөртөө шингээсэн тоглогчдыг наймааны цонхоор авчирчээ.
Бусад нийтлэлүүд :
“Барса”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Реал Мадрид”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Юнайтед”-ийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Ливерпуль”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Арсенал”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Челси”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Ман Сити”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
loading...









milan dajgui naimaa hiiseen. hogshin bag bsan bol odo zaluujij bn. erch huchtei bson.
loading...
nairuulagch avahgui yumaa. pirlo gemtchiheer l yavtsgui bolj bgaa sh tee. Roni-g shal demii yavuulsan yum. minii huvid urgelj Ac Milan ii fan bh bolno
loading...