Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Барса хомоол хамагчдаар ээлжит хожлоо авлаа

GD Star Rating
loading...

Барса Ла лигийн хүснэгтийн хамгийн сүүлийн байранд хомоол хамж байгаа Альмерияд ялагдах тун дөхлөө. Гэхдээ гоол алдаад гуравхан минутын дараа л Каталоны баг хариуг нь барьж тоглолтыг эргүүлж чадсан юм. Барсагийн “бүтээгдэхүүн” Тиагу  үндсэн багийн дебут гоолоо энэ тулаанд хийсэн бөгөөд Месси хоёр гоолоор багтаа тус боллоо.

Валдес торгуультай байгаа учраас Мануэль Пинто Барсагийн хаалгыг манасан. Лигийн хамгийн тааруу багийн эсрэг Пеп хүчтэй бүрэлдэхүүнээ гаргалгүй зарим гол тоглогчдоо амраасан байлаа. Гэхдээ үүнийхээ голыг тэд амсах дөхсөн. Тоглолт эхлээд 31 дэх минут үргэлжилж байх үед Бояан Кркич өвдгөндөө бэртэв авч Давид Вильягаар сэлгэгдлээ. Бояан улирлын үлдсэн тоглолтуудад оролцох боломжгүй болсон тухай мэдээлэл ирсэн.

Вилья эхний үе дуусахаас өмнөхөн гоолын салхийг хагалж болох байсан ч хаалганы хөндвлөвч онож азгүйтсэн. Барса бөмбөг эзэмшилт, цохилтын тоогоор илүүрхэж байсан ч гоол хийж чадалгүй хоёрдугаар үеийг эхлүүллээ. 50 дахь минутад Альмерия сөрөг довтолгоонд орж   Мигель Анхель Корона Пинтогийн хаалганд эхний гоолыг хийлээ. ”Камп Ноу” цэнгэлдэхэд ирсэн тус багийн фенүүдэд энэ гоол хамгийн том бэлэг байлаа. Гэвч тэдний баяр удаан үргэлжлээгүй.

Ердөө гурван минутын дараа Давид Вильягийн довтолгоог Альмериягийн хаалгач Диего Алвеш алдаа гарган зогсоож шүүгч торгуулийн цохилтыг Барсад өгсөн. Лео Месси энэ боломжыг алдалгүй ашиглаж тооны харьцааг тэнцүүлэв. Месси Ла лигийн 27 тоглолтод 28 гоолтой боллоо.

Энэ гоол Барсагийн эрч хүчийг эргүүлэн авчирч 64 дэх минутад Тиагу булангийн цохилтыг оновчтой мөргөн багтаа тэргүүллийг авчирлаа.  Улмаар цаг дуусахаас өмнөхөн эсрэг багийн хамгаалагчын алдааг ашиглаж Месси  хоёр дахь гоолоо орууллаа.

Ийнхүү Каталоны баг ээлжит шалгалтаа давж Ла лигийг тэргүүлсэн хэвээр үлдэж байна. Ирэх тойрогт тэд Реал Мадридын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд зочилж аварга болох эсэхээ шийднэ.





 

4 сарын 9.  Барселона. Цэнгэлдэх “Камп Ноу”.
Ерөнхий шүүгч – Айса Гамес (Валенсия).
БАРСЕЛОНА – АЛЬМЕРИЯ – 3:1 (0:0)
Корона, 50 (0:1). Месси, 53 торгуулийн цохилт (1:1). Тиагу, 64 (2:1). Месси, 90+2 (3:1).
Барселона Альмерия
Хосе Мануэль Пинто Диего Алвеш
Даниэл Алвеш Мичел
Габриэль Милито, 54 Вильмер Акасьете
Херард Пике Хуанито
Максвелл Марсело Сильва
Хави Хуанма Ортис, 79
Хавьер Маскерано Антонио Луна
Тиагу, 67 Эрнан Бернандельо
Боян Кркич, 31 Мигель Анхель Корона, 57
Андрес Иньеста Альберт Крусат, 71
Лионель Месси Пабло Пьятти
Сэлгээ:
Давид Вилья, 31 Калу Уче, 57
Педро, 54 Хенок Гойтом, 71
Сейду Кейта, 67 Софиан Фегули, 79
Шар хуудас :
Боян Кркич, 17 Эрнан Бернандельо, 45
Хавьер Маскерано, 19 Диего Алвеш, 52
Давид Вилья, 77 Хуанма Ортис, 63
GD Star Rating
loading...
Барса хомоол хамагчдаар ээлжит хожлоо авлаа, 7.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Rock Star says:

    1st gedeg biluu?

    GD Star Rating
    loading...
  2. Red Devil says:

    Barca ch La Liga naidvartai bolloo, Copa & UCL- eer Real- iig hojoosoi,harin UCL- iin finald manaihtai taarch hojigdoh boltugai gej erooye doo, smash Real 4 times!!!!

    GD Star Rating
    loading...
  3. Манай блогоор зочлоорой

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: